С.Зоригийн амийг хөнөөлгөсөн захиалагч, зохион байгуулагч нь Б.БУЛГАН УУ?

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

Zindaa.mn сайт "Дуулиан" булангийнхаа ээлжит дугаараар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойрны үйл явцаас хүргэж байна. Түүний хамтран амьдрагч байсан Б.Булганыг яллагдагчаар татсан нь нийгэмд дуулиан болоод байгаа юм. 


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг буруутган 23-24 жилийн хорих ял оноосон. Гэхдээ захиалагчийн хэргийг тусгаарласан. Захиалагчийг илрүүлэх Ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсгийн ажилд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьжээ.

  Харин хяналт тавьсан Нийслэлийн Прокурорын газраас Б.Булганыг С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч, зохион байгуулагчид буруутган эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухайгаа мэдэгдлээ.

Б.Булган яллагдагчаар татагдсанаа яагаад нуусан бэ?

Энэ сарын 18-ны өдөр С.Зориг агсны хамтран амьдрагч байсан Б.Булган Тагнуулын ерөнхий газарт, өмгөөлөгчийн хамт ирсэн юм. С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг шийтгэснээс хойш нам жим байсан Б.Булган яагаад гэнэт олны өмнө гарч ирэв. Эл асуулт хариулт нэхсэн. Булган энэ тухайгаа хэвлэлийнхэнд юу ч хэлээгүй. Харин өмгөөлөгч Ц.Гүенбат нь “Мөрдөн байцаалтын нууцын баталгаан дээр гарын үсэг зурсан. Мэдүүлгээсээ буцсан зүйл байхгүй. Анхны өгсөн мэдүүлэг, аман зураг хэвээрээ байгаа” гэж л хэллээ. Өөр мэдээлэлгүй хоцорсон, сэтгүүлчид. Гэвч маргааш нь хэрэг явдал тодорхой болов. Б.Булган Тагнуулын ерөнхий газарт яллагдагчаар дуудагдсан байжээ. Харин өмгөөлөгч Ц.Гүенбат худлаа ярьсан байна.

Ямар зүйл ангиар яллагдагчаар татав  

Нийслэлийн Прокурорын  газраас  Б.Булганыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зохион байгуулагч, захиалагчийг илрүүлэх шалгалтын явцад гарч ирсэн шинэ нотлох баримтуудыг үндэслэн яллагдагчаар татсаныг мэдэгдлээ. НПГ-ын Хяналтын прокурор Г.Бясман "ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс, ЦЕГ-ын мөрдөн байцаах албатай хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайд агсан С.Зориг  амь насыг хохироосон эрүүгийн .... дугаартай хэргийг зохион байгуулсан, захиалсан үйл явцыг шалгах үед   шинээр цугларсан нотлох баримтуудаар  С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал үүссэн. Түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, байцаалт авсан. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ. Хамгийн ноцтой нь Б.Булганыг саатуулсан эсэхийг бас ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэснийг хэлэх боломжгүй гэж нууцалсан. Хэргийн гол сэжиг энд байна. Нийслэлийн Прокурорын мэдэгдэлд “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан, захиалсан үйл явцыг шалгах үед....” гэсэн нь өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм.

Б.Батжаргал: Хэрэг гарахаас өмнө Булган нар Зоригийн гэрт байсан

Ажлын хэсгийнхэн С.Зоригийн амь насыг хөнөөлгөсөн захиалагч, зохион байгуулагчийг илрүүлэх ажлаа үндсэндээ мухарласан бололтой. Тиймээс Б.Булганыг яллагдагчаар татлаа.  Өөрөөр хэлбэл, захиалагч, зохион байгуулагч нь Б.Булган эсвэл тэднийг мэдэж байгаа цор ганц гэрч нь. Эцсийн шийдвэрийг шүүх дэнсэлнэ. 

  Б.Булганы талаар нэгэн сэжигтэй, ноцтой гэмээр зүйлийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргалтай  хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг  юм. Тэрбээр, Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт нэг сонин зүйл байдаг. Тэр мэдүүлэгт “Хэрэг гарсан өдөр, аллага үйлдэхээс өмнө Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Б.Отгонбаатар бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Тэр хоолноос бид дөрөв идсэн. Одоо санаж байгаагаар мах чанасан байсан. Хоол идсэний дараа Б.Отгонбаатар гарч яваад, Т.Чимгээ, Т.Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Б.Булган тамхи татдаг хүн байсан. Бид нар тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлсэн байдаг. Тухайн хэргийн газраас олдсон нотлох баримтууд дунд тамхины үнстэй будаатай аяга олдсон. Маш ноцтой гэмээр мэдээлэл.  Мөн “Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно” гэж байлаа. Ёстой л Б.Булганыг хэн болгох нь хуулийнхны асуудал болчихлоо.

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(49.0.135.140) 2019 оны 08 сарын 23

Iim baihad l heden hyniig yallaad baih ium.

0  |  0
ff(64.119.16.110) 2018 оны 04 сарын 22

aali ert ingeh bsin. holbootoi ni todorhoig ard tumen medjil bsan shd.

0  |  0
irgen(66.181.161.29) 2018 оны 04 сарын 21

Yaralguihen muharlatal in shalga huchnii bguullagaiin ner hund usnu

0  |  0
Xxxx(150.129.143.55) 2018 оны 04 сарын 21

Ene buzar avgai odoo unenee helmeer ym daa. Bilgendee avsan ochnoon ashigt maltmaliin ordoo ch huraalga yaj ingej amid ybj chaddag bnaa

0  |  0
Иргэн(66.181.182.180) 2018 оны 04 сарын 21

БУЛГАН ОДОО ҮНЭНИЙШ ХЭЛЭХ ЦАГ БОЛСОН. 60 ГАРСӨН АВГАЙ ХЭДИЙ УДААН НАСЛАХ ЮМ. ХЭЛ ХЭЛ...

0  |  0
Zorig(103.229.121.11) 2018 оны 04 сарын 20

Zorig uuruu uuriiguu zahialaad bulgan zohion baiguulsan yum bolov ui?

0  |  0
зочин(202.9.40.97) 2018 оны 04 сарын 20

С. Эрдэний эхнэр яагаад амиа хорлосон байдалтай vхсэн бэ? Ямар ч сэжиг алга уу?

0  |  0
unshigch(62.203.245.216) 2018 оны 04 сарын 20

omhii bahial chirsen, guilgachin baisan hyzyygyi tarvagan tahal zorigiig alsan.... zorig amid baigaa tsagt aluurchin tarvaga hezee ch eronhiilogch bolj chadahgyi baisan. hezee ch erdenetiig huvidaa avch chadahgyi baisan.... ene muu omhii aluurchin sanasandaa hyrsen.... allagiinhaa ul moriig ballahiin tuld bulgan gichiitei huivaldaj allagiin ul moroo ballahiin tuld 200 orchim hymyysiig hergiin gazar sanaataigaar duudaj avchran gert ni oruulj hyyren deegyyr ni alhuulj harailguulj doromjilson.... omhii hyzyygyi aluurchin chi ynend gyitsegdeh odor irne.... yarvaisan pizdaak bagabandi bas aluurchin

0  |  0
Зочин(202.21.106.151) 2018 оны 04 сарын 20

Ийм учраас түүнийг шүүх хуралд оруулаагүй байжээ.

0  |  0
үүр(202.179.26.128) 2018 оны 04 сарын 20

Булган мэдэж байгаа.сайн шалга.

0  |  0
zoy(202.179.26.128) 2018 оны 04 сарын 20

bulgan buruutai yu ch medehgvi bn gej ystoi hudlaa shv.tsaadah chini neleedgvi yuiig medej bgaa.

0  |  0
Z(172.58.44.3) 2018 оны 04 сарын 20

Bulganiig zoliosloh ni dee

0  |  0
Зочин(103.229.121.33) 2018 оны 04 сарын 20

Хошин шог зохиолчид ч бодож олж чадахааргүй мундаг бичиж байна шүү мэрэгжилээ буруу сонгоцгоосон бололтой хаа байсан хөдөөний 16-тай малчид ЕС болох гэж байгаа хүнийг хороох захиалага авдаг өгдөг гэж ёр нь хүн сэтгэхүү

0  |  0
зочин(66.181.160.127) 2018 оны 04 сарын 20

нэгэнт хэрэг тийм дээрээ тулсан юм бол булган бүх үнэнээ хүлээгээд хэнээс захиалга авсан болон бусад бүх үнэнийг алчуурчидыг нь амьд байхад нь гэрчилсэн нь дээр биш үү, жинхэнэ алчуурчид нь аргаа бараад булганд тохох гэж байхад одоо булган залуу биш ш дээ

0  |  0
Сар(139.5.219.168) 2018 оны 04 сарын 20

Одоо энэ эмэгтэйгээр дуусгах нь л дээ

0  |  0
Гэрэл(112.72.14.147) 2018 оны 04 сарын 20

тушаал ахих гэж байсан нөхрөө алуулах ямар хэрэг байх вэ дээ тийм хүнийг энэ 3 алуулдаг захиалагч байх уу ийм хүмүүсийг олж чадахгүй 18 жил болсон юм уу бичсэн зохиол тавьсан жүжигчин нь илэрвэл хуулийн хан баларна тийм учраас одоо бүр илүү энэ хэд рүү дайрах байх даа азгүй улс юм даа хөөрхийс манай улсад хэзээ үнэн гэж байдаг болох юм бол доо

0  |  0
Ёстт(27.123.214.117) 2018 оны 04 сарын 20

БатҮүл мэтийн хулгайч луйварчин алуурчин хэргээ хэзээ хүлээх юм бэ

0  |  0
Зочин(182.160.3.64) 2018 оны 04 сарын 20

Захиалагчийг хайсан эрэл хаашаа л хазайгаад байна даа

0  |  0
Mongol(27.123.212.142) 2018 оны 04 сарын 20

Bulgan amid gerc heden hun baisan Bat uul yah gej ocson yagaad malgai martsan yu bolsniig bugdiig medej baigaa. Tuuniig am neehgui boltol daramtlagsad odoo c ajillaj bui

0  |  0
чимгээ(66.181.186.151) 2018 оны 04 сарын 20

зовсон нэг эмэгтэйд хамаг буруугаа чихчээд санаа амрах нь л дээ. өөр хэрэг тулгах хүн үлдсэнгүй болхоор тэр

0  |  0
uzen ydagch(183.177.98.182) 2018 оны 04 сарын 20

Baliar avgai ankhnaasaa tiim bodoltoi khamtarch amidarsan bna daa

0  |  0
Top