Монгол бөхийн өргөөний түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

Ардчиллын дараа ард түмний хандив хөрөнгөөр бүтсэн хамгийн том байгууламжийн нэг бол Монгол бөхийн өргөө юм. Бөхийн өргөөний барилгын ажил 1992 онд эхэлж 1998 онд дуусчээ. Нийт 2500 үзэгчийн суудалтай, 31 метрийн голч бүхий танхимтай өргөөг тус оны 12 дугаар сарын 26-нд нээж байсан түүхтэй.

 Тухайн үед Бөхийн өргөөг ашиглалтанд авах улсын комисс 2 326 096 000 /хоёр тэрбум гурван зуун хорин зургаан сая ерэн зургаан мянган/ төгрөгийн өртгөөр боссон гэж баталгаажуулжээ.

Бөхийн өргөөг барихад хөдөө орон нутгаас хандив гуйх ажлыг Улсын харцага, Ардын  багш Ч.Өвгөнхүү хариуцаж Дорнод аймгаас эхэлж байжээ. Тус аймгийнхан 3 сая төгрөг хандивлаж байсан байна.

Монгол бөхийн өргөөнд болж байсан анхны урлагийн тоглолт: 1999 оны дөрөвдүгээр сард Монгол бөхийн өргөөнд аймаг бүрийг оролцуулсан “Миний нутаг сайхан” тоглолтыг зохион байгуулсан нь бөхийн барилдаанаас гадна урлагийн тоглолт явуулах боломжтой гэдгийг харуулсан үйл явдал болжээ.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jjjj(176.187.190.87) 2018 оны 04 сарын 21

Ter yed odoo bulaaltsaldaad bgaa buhuud habdib ugubuu haaguur baib ene butehguiee gd l gedsee tebrezd t j bsan bh bossonii daraa bulaaldaad zodoldood l ...

0  |  0
Top