Улс төр бужигнаангүй учир АН-ынхан ууртай байна. УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байгуулагдаад зургаан сар болж байгаа Засгийн газрын сайд нараас “ шүд сугалах”-аар санал нэгджээ. Засгийн газрын богино хугацаанд гаргасан огцом амжилт, өөрчлөлтүүд дургүйг нь хүргэсэн үү. Уг нь, бүтэхгүй санаархал гэдгийг сөрөг хүчнийхэн мэдэхийн ихээр мэдэж буй. Үзээд алдахаар, аз туршихаар шийдсэн бололтой. Хоёр сайдыг нь огцруулахаар оронд нь Сайдаар томилогдох гэж МАН дотор бужигнаан үүснэ хэмээн тооцоолсон ч байж мэдэх. Засгийн газрыг тогтворгүйжүүлэх санаархал энэ. Тэдний онилсон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёр нийгэмд танигдсан, хат суусан улс төрчид, хатуу самрууд. Засгийн газрын хоёр "үүдэн шүд" нь юм. Энэ хоёрыг огцруулж чадвал АН-ынхан нийгэмд гоё харагдана гэж тооцоолжээ.
Ц.Нямдоржийн тухайд “Надад элдэв сурталчилгаа хэрэггүй. Аль ч тойрогт очоод уулзалт хийгээд явахад гараад ирнэ” гээд 2016 оны сонгуулиар нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж хэлсэндээ хүрсэн эрхэм. Ч.Хүрэлбаатарын хувьд ч ялгаагүй. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Увс аймагт нэг тойрогт өрсөлдье гэж дуэлд дуудсан. Даанч Н.Алтанхуяг угийн үнэгэн зальтай хүн учраас тойргоо солиод бултчихсан юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг “сайд” болох үеэс нь Ерөнхийлөгч Х.Баттулга, сөрөг хүчнийхэн дургүй байсан. Ганцааранг нь онцолж сайдаар томилуулахгүй гэж гэдийсэн ч удаатай. Ерөнхийлөгч гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хувийн улстөржилт шиг харагдсан. Тэрбээр, 2016 оны сонгуулийн өмнө Увс аймгийн иргэдэд хөөгдсөн уураа Хүрэлбаатарт гаргасан ч гэлцдэг. Уул, уурхайн салбарыг “атгасан” 30 гэр бүл гэдэг үг эндээс гарсан юм. З.Энхболд түүнийгээ “200 гэр бүл ч байж болно” гэсэн бөгөөд ямар нэгэн баталгаа,нотолгоогүй зүйл ярьсан байв. Сөрөг хүчний хувьд Ч.Хүрэлбаатар элгээр нь хэвтүүлээд хүлээлгэж өгсөн эдийн засгийг нь босгоод ирж байгаагаас айсан уу. Хүрэлбаатарыг ямар ч сонгуулийн үеэр “Хотгор шанага”-ын уурхайтай холбон ноцдог юм. Сангийн сайд “Хотгор шанага”-ын уурхайтай холбоо байхгүй. Өөрөө хүсэлт гаргаж АТГ-т шалгуулсан” гэдгээ хэлсэн. Энэ удаа ч АН-ын бүлгээс гаргасан Сангийн сайдыг огцруулах шалтгааны эхэнд “Хотгор шанага”-ын уурхайн асуудал явна. Удаад нь “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн алдагдлыг бууруулах зорилгоор 7.4 тэрбум, агаар, цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмж импортоор оруулж ирэхэд 1.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох зорилгоор 41 тэрбум гаргаж байгаа зэргээр Төсвийн хуулийн 6.2.5 дахь заалтыг удаа дараа зөрчсөн гэж үзсэн байна.
Байнга цахилгааны хүндрэлтэй, ОХУ-аас хараат явж ирсэн баруун гурван аймгийн эрчим хүчний алдагдлыг багасгахад дэм үзүүлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэмэр болох зорилгоор гэр хорооллын утаа ихтэй бүсэд байрладаг сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч байршуулахад, гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан халаагууртай болгоход хөнгөлөлт үзүүлэхэд Сангийн сайд нь яагаад буруутан болдгийг ойлгохгүй юм. АН-аас сэхээнд хүлээн авсан эдийн засаг, Ж.Эрдэнэбатын үед энгийн тасагт шилжиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед сэргэж, эмнэлгээс гарсан юм. Ийм үед нь хүүхэд, багачуудынхаа 80 хувьд сар бүр 20 мянган төгрөг олгохоор болсон нь сөрөг хүчинд сөрмөөр санагдсан бололтой. Үүний гол буруутнаар Сангийн сайдыг нэрлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах санал мөн л өмнө нь хэвлэл, мэдээллээр улиг болтлоо гарсан өөрөө ч тайлбарыг нь өгчихсөн асуудлууд байна билээ. Эхний шалтгаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдад автобаазын шинэчлэлийн үеэр оногдсон “Lexus-570” машин дурдагдсан байна. “Эрдэнэт” үйлдвэрийн хууль бусаар авсан 49 хувийг төрийн мэдэлд, ард түмэнд буцаахад хамгийн чанга дуугарсан хүн нь Ц.Нямдорж. Түүний хариуд нь АН-аас барьж буй “бэлэг” гэж л харагдаад байгаа юм. УИХ-д Засгийн газрын сайдыг огцруулах санал оруулах хуулийн боломжгүй учраас Ерөнхий сайдад шаардлага, санал хүргүүлжээ. Эдийн засаг сайжирч эхэлсэн, гадаадын хөрөнгө оруулагчдын нааштай хандлага, БНХАУ-д Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн айлчлалын үр дүн АН-д таалагдаагүй байж болно. Ард түмэн хариуцлагатай, тогтвортой Засгийн газрыг хүсч буй. Гүйцэтгэх засаглалыг тогтворгүй байлгах нь, муухай харагдуулах нь сөрөг хүчинд л ашигтай. Ард түмэнд наалдах сайн зүйл байхгүй гэсэн үг. Харин ч хохирно. Өвөл болохоор яригддаг Улаанбаатарын утаа, агаарын бохирдлыг багасгая, зундаа нийслэл хотыг бараг нийтэд нь хамардаг, төв цэвэрлэх байгууламжийн зүгээс ялгардаг өмхий үнэрийг арилгая бага гэж хаяхгүйгээр ажил хийе гээд зүтгэж буй Засгийн газар сөрөг хүчний дургүйг хүргэж орхижээ. Ойрын зайны улстөр хол явахгүй нь тодорхой. Ийм аргаар улстөр хийж оноо авахыг оролдож байгаа нь 2020 оны сонгуультай холбоотой гэхээс өөр гаргалгаа алга.
А.Эрдэнэ
ww.zindaa.mn
Сэтгэгдэл ( 33 )
naymdorj bol mongoliin horhoi idsen shud shu de,hudlaa dur esgesen mal,emzeg bulgiin hodoodoro songuuli hiideg humuus songoson bga ene tenegiig
Hamgin zuv 2 hunee songoson bn ene 2 ogtsron heregtei Nyamdorj odo bolnoo ur ach naraa harad gerte daralta ihsehguig hicheged gerte suuj bai.Khurelbaatar hotgor shanagin litsenznihe uchrig olchod said bol
зиндаа бол МАН-ын хошного долоогч алны улаан үснүүд шүү дээ зайлуулах хэрэгтэй
Harin AN nem ner hundee buur shalan deer bgaagaa namagt jivuulj bna. Bolj dee kkk
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй шүү дээ. Талийгаачдын хаан Эрдэнэ ах, хужаагийн эрлийз Эрка ах 2 мэдэж байгаа биз дээ та нар юунд нь бухимдаав.
Ёстой хол очиж хуц гэж хэлмээр байна. Ер нь Монгол улсыг өөд нь гаргахгүй гэсэн бодолтой улсууд ингэж солиорч явдагаа болимоор юмаа. Арай гэж эдийн засгаа өөд нь татаж гаргаж ирж байхад юу вэ. Хулгай луйврыг илчилж зоригтой дуугарч байгаа сайдаа огцруулна гэнэ үү . Дахиад хулгай хийх боломжоо хайгаад л шоудаад явах юмаа. Харин ч идсэн хулгай минь битгий мэдэгдээсэй гээд л залбирч яв муу хулгайч нар минь. Дубайд аваачиж монголоо худалдах гэрээ хийгээд явж байхад нь ингэж хуцаад сууж байхгүй яасан юм. Монголын ард түмэн одоо юмыг ялгаж салгахтайгаа шүү.
АН үүрд баяртай ард түмэн тэнэг биш шүү жэнко, гахай, тайрдас гураваа
Erdenetiin luibar zorigiin heregees bolj naymdorjoig suglah gej ba an zorigiin allaga erdenetiin luibartai holbootoi bugdiig shalga
АН ын хэл ам хийгээд байгаа нөхдүүдийг бүгдийг нь сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлээ.Бас л ард иргэдийн тархийг угаах гэж байна.
Үхсэнийх нь АН байхав. Гахай Эрдэнэ Жэнкод дарамтлуулаад хийж байгаа ажил. Үгүй гэвэл талийгаачдын мөнгө идсэн хэргийг нь сөхнө гээ л биз
Алтанхуяг,Дорлигжав нар нутгийн хоероо жийгээд өөрөө ард нь амиа хоохойлоод үлдэх нь дээ.Ээ бас аймшигтай тамын тогооны шуналтнууд байх ч гэж
Гантулга гишүүнийг хуулийн дагуу шийд тэгвэл ардчилсан намын хоосон толгойнууд дугарах эрхгүй болно АН г сайн шалгах хэрэгтэй шүү эрдэнэбат эрдэнэ 2 г
ардчилсан нам болимоор юм.Энэ 2 ыг гаргуулж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх гэсэн юм байх даа.энэ бүтэхгүй.... Нямдорж байгаа тулдаа л тэдний амыг таглаж байгаа шүү...
АН- ынхаан! Та нар Монголд түр орогнож мөнгө олж байгаа ”гадаад” -ын иргэд шиг сэтгэгдэл төрүүлээд байдгаа мэддэг үү, ер нь?
Энэ муу үхэж далд орсон АН-ныг бүгдийг толгой дараалж буудаж алах юмсан. АН-ынхан Тэр чингис, самурай бондоо өөрсдөө төлбөл таарна.
МАН Бандааштай Гишүүнээ хамгаалаад аваад үлдчихэж байгаа юм чинь энэ хоёрыгоо өлхөөн аваад үлдчихэнэ шүү дээ,
ene erdenbatiin ner nuguu buu nariin tengereer gesgeeleh jagsaaltand bagtsan u? bagtaagui bol araas ni neriig ni yavuulj boldog yum bolovuu?
Зайлуулах хэрэгтэй энэ 2 дураакийг хов хуйвалдаан болгоны ард хор найруулдаг одоо бас баярыгаа гаргуулах хор найруулаад хэвлэл мэдээллээр өөрсдийгөө ПР хийж байна. А.эрдэнэ гэж бичээчдээ хэдэн цаас өгч ийм өөрсдийгөө өмөөрүүлж бичүүлэх гэж
Нам бус ард түмэн бидэнд төр төвшин түмэн олон амгалан байхыг л хүснэ. Одоо ард түмэн энэ огцруулах энэ тэр гэж улс төрийн шоу их хийгээд байвал аль ч намыг дэмжихгүй 3 дагч сонголт бий гэж харж байгаа шүү.
АН ямар ядаргаатай улсууд вэ? Өөрсдийн хийж чадаагүй дээ шарлахаад байдаг юмуу? АН МАН гэлтгүй хамтраад ажиллах хэрэгтэй
Ард түмэн хариуцлагатай, тогтвортой Засгийн газрыг хүсч байна. АН-ийнхан хувиа бодхоо болимоор юм.
Shine zasag hurdastai sain ajilsan ni busad erliiz gishuudiin durguig hurgesen bololtoi
АН-ханд өөр хийх зүйл байхгүй юм байна. Засагт гарна зам тавих бүтээн байгуулалт нэрээр мөнгийг хүүлж хэдэн жил идэх хөрөнгөө бүрдүүлнэ
arai gaigui 2g ni ogtsruulah geh uym daa
Засаг ,төр тогтвортой байж гэмээн ажил явж улс орон хөгжих бусуу .Одоо улс төржиж энэ хоёр нам нэг нэгнийгээ хэмлэж хөгжилд чөдөр тушаа хийдэг чвдлаа зогсоох хэрэгтэй баймаар болдоггүй юм байхдаа .
Зөв.
АНуусууд одоо зүгээр байцгаа л даа, та нарын хийж бүтээсэн зүйл гэж юу ч байхгүй шүү. Засаг жаахан тогтвортой болоод жаахан ажил хийгээд ирэхээр л нүд нь хорсоод байх юм. Ийм улс төр одоо явахгүй болсон, та нарыг ард түмэн мэддэг болсон ш дээ. Аргаа өөрчил, Хаанаа өөрчил, сэтгэлгээ өөрчил, С.Эрдэнээгээ өөрчил АНуусуудаа.
Төр барьж бгаа хүмүүст хандан хэлэхэд одоо болоо юм биш үү хольж солих ярихаас илүү биднийг бодож илүү их зүйл хийхэд анхаараачээ гуйя аль намын хүн биш шүү
2 luivarchin turuus bur musun zailval taarna