Халдлагад Монгол иргэд өртөөгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

Канад улсын Торонто хотод өчигдөр буюу 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13.30 цагийн орчим микро автобустай этгээд явган зорчигчдыг санаатайгаар дайрч, халдлага үйлдсэний улмаас 10 хүн нас барж, 16 хүн бэртэн эмнэлэгт хүргэгджээ. Канадын цагдаагийн байгууллага халдлага хийсэн этгээдийг газар дээр нь баривчилсан байна. Торонто хотод манай улсын 5000 орчим иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад монгол иргэд өртөөгүй гэдгийг Гадаад харилцааны яамны консулын газраас мэдээллээ.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top