Генерал цолоо хураалгасан Ч.Амарболд, П.Даш, Т.Дашдэлэг, Х.Жекей нар ямар хэрэгт холбогдож байсан бэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 25

Генералуудын өдөрт Ерөнхийлөгчийн барьсан бэлэг

Монгол Улсын “Генералуудын өдөр” жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тохиодог.Энэ жилийн Генералуудын өдрийг Монголын генералууд дөрвөн нөхрөө эгнээнээсээ хасуулж угтах нь. Монгол Улсад генерал цол олгогдож эхэлсний түүхт 74 жилийн ой.  

 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгожээ. Монгол Улсын хэмжээнд  170 гаруй генерал цолтон төрсөн. Өдгөө  90 гаруй нь амьд сэрүүн төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшлийн төлөө зүтгэж явна. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байх бүрэн эрхээ хуулиар хасуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга хариуцлага алдсан генералуудын цолыг хурааж эхэллээ. Эхнийх нь бригадын генерал Х.Жекей байлаа. Итгэл даахгүй бол буцаагаад авч болдог гэдгийг генералуудын цолыг хурааснаараа харууллаа. Цолоо хураалгасан дөрвөн генерал ямар буруутай байв.  

Монголын харъяатаас гарсан Х.Жекей

Ерөнхийлөгч Х.Баттулга  зарлиг гаргаж бригадын генерал цолыг  хураасан анхны хүн нь Х.Жекей байлаа. Х.Жекей нь Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ гаргаж, хүсэлт хүчин төгөлдөр болсон учир хуулийн дагуу цэргийн дээд цол тэмдгийг хураахаар ёстой болжээ. Түүнийг Казахстан улсын иргэн болж байгаа гэдэг.

Тус улсад төрийн өндөр албан тушаалд очсон тухай мэдээлэл гарч байв. Бригадын генерал цолтой байсан Х.Жекей нь 2000, 2008 онд Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдож байв. Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын албыг хашиж байжээ. Тэрбээр, Монгол Улсын төрийн нууцтай холбоотой олон зүйлийг мэдэж буй эрхэм. УИХ-аар төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцдэг. Түүнийг УИХ-ын  гишүүн байх үед хаалттай хуралдаан цөөнгүй болсон байж таарна. Мөн хил хамгаалах байгууллагад олон жил ажилласан учраас Монголын хил хамгаалалтын нууцыг  мэдэж байгаа. Ийм л чухал эрхэм Монголын иргэншлээс татгалзаж, генерал цолоо  хураалгаад оджээ.

Онцгой байдлын  салбараас  хөрөнгө  завшсан П.Даш

Хуучнаар ЗХУ-д Цэргийн дунд сургуулийг онц дүнтэй, цэргийн академийг алтан медальтай тѳгссѳн П.Даш алтан мөрдэстэй генерал болтлоо  дэвшсэн юм.

Цэргийн мэргэжлийн сургуулиудыг дүүргэн мэргэжлээрээ ажиллаж, өндөр албан тушаалуудыг  хашиж байлаа. 2000-2002 онд Хилийн цэргийн удирдах газрын дарга бѳгѳѳд Хилийн цэргийн штабын дарга, 2002-2004 онд Хил хамгаалах ерѳнхий газрын дэд дарга бѳгѳѳд Хилийн цэргийн штабын дарга, 2004-2007 онд Гамшгаас хамгаалах ерѳнхий газрын даргаар ажиллаж байв. П.Дашид Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 1995 оны 3 дугаар сарын 17-ны ѳдрийн 52 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртээжээ. БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох 12 дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутат болсон удаатай. Одоогийнхоор бол УИХ-ын гишүүн юм. ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа төрийн өмчийг  завшсан хэрэгт холбогдож 3.6 жилийн хорих ялыг шүүхээс сонссон. Хорих 409 дүгээр ангид худгийн сахиулаар ажиллаж байсан. Шүүхээс түүний таван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хураах, улсад учруулсан 600 гаруй сая төгрөгийг  гаргуулж, ОБЕГ-т олгуулахаар болсон юм. 

7 дугаар сарын 1-ний үймээнд буруутгагдсан Ч.Амарболд

“Генерал цолыг дагаж асар их үүрэг, хариуцлага ирдэг” гэж нэгэнтээ ярьсан Ч.Амарболд 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээнийг  зогсоож чадаагүй, хариуцлага алдсан, таван хүний амь нас эрсдэхэд хүргэсэн буруутнаар тодорсон юм.

Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв. Шүүхээс Ч.Амарболдод 6.6 жилийн хорих ялж оноож, Өршөөлийн хуульд хамруулснаар 3.6 жилийн ялыг эдлэхээр болж байлаа. Түүнийг  Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар буруутган шүүхээс ялласан юм. Хошууч генерал цолыг нь бүр мөсөн хураах эсвэл бууруулж бригадын генерал цолтой үлдээх гэдэг тодорхой биш байна. Ерөнхийлөгчийн зарлигт   цэргийн дээд цолыг хураасугай л гэсэн байсан.

 Онгоцны мотор наймаалсан Т.Дашдэлэг

ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг. “МИГ-21” онгоцны моторыг БНАСАУ-д 679.8 мянган америк доллараар худалдахыг завдсан хэрэгт холбогдсон.

Түүнийг АТГ шалгаж байгаад Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн. Тэндээсээ прокурорт шилжиж, шүүхээс 3.5 жилийн хорих ял авсан. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлэн хугацаанаас нь өмнө суллаж байв. Хойд Солонгост онгоцны мотор худалдсан дуулиан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохыг хэлэлцэх үед хурцаар яригдаж, Б.Хурц “”Хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан” тухай байнгын хорооны хурал дээр хэлж дуулиан тарьж байлаа. Эдгээр гурван генералын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлигт гэмт хэрэгт холбогдож байсан тухайд дурдсан байдаг юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мнгл(59.153.114.197) 2018 оны 04 сарын 26

Монгол улсын төлөө зүтгэж хийдгээ хийж буруу юм хийж шийтгэл хүлээж ээ.Одоо давхар шийтгэх хэрэггүй.Улс Эх орноо хөгжүүлэх талаар юм хийгээч.Ерөнхийлөгчөө.

0  |  0
irgen(180.149.78.99) 2018 оны 04 сарын 26

Batuuliin Ulsiin baatar tsoliig huraagaach. Ulsiin baatar tsolnii unelemj ingetlee dooshoo oroh gej. Tegshee, Ayush, Damda nartai Batuuliig haritsuulaad uzdee.Daanchdee

0  |  0
Шударга (174.222.130.109) 2018 оны 04 сарын 26

Амарболд генералын цолыг хураадаг нь буруу. Жинхэнэ дарга шүү.

0  |  0
Зочин(103.212.119.228) 2018 оны 04 сарын 25

Үүргээ гүйцэтгээд хийдгээ хийсэн хөгшин генералуудад сүр хүчээ үзүүлээд яахав дээ хөөрхий тэгээд дараа нь хэвлэлээр бөмбөгдөөд л байх юм даа.Төрөөс хулгай хийсэн нөхдүүдийн гавьяат цолыг ч хураах цаг удахгүй ирнэ дээ хөөрхий.

0  |  0
ццц(202.179.27.150) 2018 оны 04 сарын 25

эрэлхэг генералуудын яруу алдар бадраг

0  |  0
zochin(66.181.191.136) 2018 оны 04 сарын 25

manaihan ch uchir ni oldohgui hetsuu yumaa.Hen negniig shiitgesengui,horisongui,barisangui geed l orilj bahirtsgaana,barij,horiod shiitgeheer butsaad umguulj hashgiraad ehelne.

0  |  0
zochin(103.212.118.127) 2018 оны 04 сарын 25

Yg iim shiidver gargah ymar huuli baigaa ve . zuvhun huuliin daguu shiideh asuudal baina . ylaa edleed duussan hoino ni nemegdel yl maygaar ingeh erh zuin gargalgaa bna uu . tegeed bas ylgavartai handah ni ymar es ve . Baatar , Enhbaatar nar yadan ym boloo

0  |  0
k(64.119.17.69) 2018 оны 04 сарын 25

shuuheer yal avsan bol gem buruutai shuu dee,,,,tsol huraah ni zuv....erhem deed tsolondoo taarsan hun baih ni yasan um be,,

0  |  0
монгол бөх(66.181.179.185) 2018 оны 04 сарын 25

шинэ ланд 200, 2 өрөө байрыг нь хурааж улсын орлого болго, бас аймаг сум орноос нь өчнөөн дөчнөөн мал мөнгө, эд таваар авсаныг нь хураа Дашаас

0  |  0
монгол бөх(66.181.179.185) 2018 оны 04 сарын 25

улсын начин дашийн цолыг хураа

0  |  0
зочин(202.179.31.242) 2018 оны 04 сарын 25

Гэмт хэрэг үйлдээд шоронд орсон гээд генерал цолыг хурааж байгаа бол БААТАР, ЭНХБААТАР гээд цааш нь үргэлжлүүлээд цолоо хураалгах хүмүүс бас байнаа байна. Харин ялгаж л болохгүй шүү, Ерөнхийлөгч өө. Та бол Монгол улсын ерөнхийлөгч болохоос АН-ын ерөнхийлөгч биш гэдгээ сайн санаарай.

0  |  0
Хураа (66.181.160.47) 2018 оны 04 сарын 25

3 хан сая хүнтэй ийм олон хэнд ч хэрэггүй сэтэртнүүдээр үхсэнээ хийнээ

0  |  0
зочин22(103.229.122.86) 2018 оны 04 сарын 25

Амарболд генералын цолыг хурааж байгаа юм бол казино Эхбаатарын цолыг яах вэ. Тэр бас л шүүхээс ял авсан шүү дээ

0  |  0
zochin(62.167.114.16) 2018 оны 04 сарын 25

dain baildaantai uls bishdee yamar , ene hachin hymyys yamar gavya baiguulsan, Mongoliin toloo yu hiisen gej GENERAL bolgoson um be er ni ???!!!!!!!!

0  |  0
zochin(62.167.114.16) 2018 оны 04 сарын 25

dain baildaantai uls bishdee yamar , ene hachin hymyys yamar gavya baiguulsan, Mongoliin toloo yu hiisen gej GENERAL bolgoson um be er ni ???!!!!!!!!

0  |  0
Зочин(103.14.36.6) 2018 оны 04 сарын 25

Жинхэнэ цэргийн хүн биш албан тушаалаар 2 жилд бригадын генерал, хошууч генерал цолыг жил дараалан авсан Бадралын цолыг хураагаачээ.Тэгвэл шударгад нийцнэ

0  |  0
иргэд(66.181.189.252) 2018 оны 04 сарын 25

Ч.Амарболдын цолыг хураасан нь ичгэвтэр балайрал гэж бодож байна,тэр үед эрхэлсэн ажилдаа цалгар назгай хандсан ерөнхий сайд,ХЗДХ-ийн сайд нарын өмнөөс ял авсан хүн шүүдээ,хүн нь эр хүний тасархай мөн учраас олон долоон юм шалчигнаагүй өнгөрсөн байх шүү,гадаад улсын иргэн боллоо гэж цол хураах нь гутамшиг,гадаад улсын иргэнд монголчууд генерал байтугай улсын баатар цолоо зөндөө өгсөн шүүдээ,дэмийрэнэ дэмийрэннэ гэхэд ингэж дэмийрэх гэж байх уудаа?ичмээр юм,халуун сэргэг дээр нь ,шулуухан уучлалт гуйчихсан нь дээрдээ

0  |  0
ГЕНЕРАЛ ХУРЦ(202.179.26.140) 2018 оны 04 сарын 25

ШОУЧИН ТАГТАА ЖЕНКО БААТАР ЭНХБААТАР ГЭЭД ТЭНЭГТЭХГҮЙГЭЭ МЭДЭЖ БАЙГАА БАЙЛГҮЙ.

0  |  0
Цагдаа хүн(66.181.188.218) 2018 оны 04 сарын 25

Амарболд генерал хэлмэгдсэн гол бууруутан нь цаанаа үлдсэн Амарболд ер нь шудраг зарчим ч хүн шүү хүнд ед цагдаагийн байгуулагыг удирдаж байсан хүчний байгуулагын шилдэг генерал гэж боддог шүү

0  |  0
sda(203.169.48.34) 2018 оны 04 сарын 25

Jekeig tsaatslaach

0  |  0
Tuya(202.179.11.10) 2018 оны 04 сарын 25

Jekeigiin tsoliig huraah ni zuv bhaa

0  |  0
zochin(66.181.166.10) 2018 оны 04 сарын 25

zub

0  |  0
Баяр(66.181.176.33) 2018 оны 04 сарын 25

Ер нь бригадын генерал гэж алиа салбадай ч авч болдог эд болчихсон. нэгэн казак өвгөн Жекейд өгсөн цолыг сонсоод, хэрэггүй эд, Манай хүүд аймгаа байг гэхэд ядахдаа сумын генерал өгчихгүй очиж очиж бригадын генерал цол өглөө гэж ярьсан гэдэг шүү Та минь

0  |  0
Бат(66.181.176.33) 2018 оны 04 сарын 25

Улсын Ерөнхийлөгч маш гоомой шийдвэр гаргалаа. Энэ хүн нэг л биш байна . Энэ бол сөрөг талаа намнаж байгаа улс төрийн балайрлын дээд хэлбэр солиорол гэлтэй. Генерал цол бол тухайн үеийн албан тушаалд нь өгдөг төрийн үнэлэмж болохоос цолоо аваад дараа нь хэрэг хийвэл хураана гэсэн ойлголт байдаггүй .Яагаад алагчлав. генераБаатар Казино Энхбаатар нар шүүхээр ял шийтгүүлсэн бус уу. тун ойлгомжгүй хүн юм даа. Эрхэм Баттулга. Улс төрийн том хэлмэгдүүлэлтийн анхны шавыг Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тавив.

0  |  0
зочин(202.179.25.204) 2018 оны 04 сарын 25

зөв шийдвэр

0  |  0
Лаалаа(66.181.184.186) 2018 оны 04 сарын 25

Хураасугай бол бүгдийг хураасугай. Ойлгомжтой шүү дээ. Ямар цолыг бууруулсугай гэсэн биш. Ямар тэнэг сэтгүүлч вэ?

0  |  0
Өвгөн(150.129.142.38) 2018 оны 04 сарын 25

Баттулгаа чи ”гөлөөн” Энхболдын хатгаасаар Амарболдыг бас хэлмэгдүүлж эхэллээ. 7 сарын нэгний өдөөгч эхлүүлэгч нь Элбэгдорж тэргүүтэн шүү дээ.

0  |  0
Эх оронч(49.0.212.234) 2018 оны 04 сарын 25

Өөрөө гэмт хэрэг хийж ял эдлээд генерал болдог тод жишээ болох казино Энхбаатарыг хураагаач ээсогтуу буриад яг юу хийсэн бэ Баттулгаа

0  |  0
Zochin(122.201.22.182) 2018 оны 04 сарын 25

Яаж ч бодсон Амарболдын цолыг хураах нь буруу шүү бэлтрэг зигийн явуулга байна Амарболдын хэргийг цагаатгаж батзандан баяр жаргалсайхан элбэгдорж магнай нараас ял асуух хэрэгтэй

0  |  0
z(112.72.14.171) 2018 оны 04 сарын 25

Amarbold Mongoliin tuuhend uldej yarigdah tsuuhun generaluudin negf iim huniig 10 d jil l yallalaa tegsnii orond enkhbaatar hurts bilegt geed generald suraggui nuhduudiin tsoliig huraa

0  |  0
Zochin(122.201.22.182) 2018 оны 04 сарын 25

Шал хэрэггүй гёнёрал цолнуудыг хураах хэрэгтэй Элбэгдоржийн өгсөн гёнёрал цолнууд эзэндээ зохидоггүй бүгдийг нь хураах хэрэгтэй

0  |  0
Zochin(112.72.14.151) 2018 оны 04 сарын 25

Amarbold generaliig buuruulj boloxgyi ee. Ene xyn chini jinxene General

0  |  0
Монгол эмэгтэй (202.72.246.98) 2023 оны 04 сарын 22

Эдгээр цолоо хураалгасан эрхмүүд эх орныхоо төлөө өргөсөн тангарагаасаа буцсан юм чинь цол байтугай цэрэг ч бх эрхгүй юм бна. Иймд тэд төрийн сүлд минь өршөө гээд явах нь хамгийн зөв

1  |  0
Монгол эмэгтэй (202.72.246.98) 2022 оны 06 сарын 26

Жекейг алахад ч багадах юм бна гэдгийг ойлголоо. Эх орон болсон Монгол улс түүнд хайр энэрэлээ багагүй л хүртээж. Хариуд нь Жекей Монгол улсаас урвалаа. Энгийн байтугай цэргийн хүн хэзээ ч ийм зүйл хийх ёсгүй. Урвагч казакийг алахад ч багадах юм бна

1  |  0
зочин(202.5.205.4) 2022 оны 06 сарын 26

Шударга ёс мандтугай.

1  |  0
Top