Хараал хэлэх нь зарим талаараа хүнд тустай байдаг гэдгийг хамгийн их хараалын үг хэлдэг орноор тодорсон Их Британийн хэл шинжлэлийн эрдэмтэд, оюутнуудыгаа нэлээд зовоосон туршилт хийж их сонин зүйлийг нотолсон байна. Тэд хэсэг оюутныг цэв хүйтэн усанд гарыг нь дүрүүлж зогсоожээ. Заримд нь хараалын үг хэлж болохыг зөвшөөрсөн, нөгөө хэсгийг нь зөвшөөрөөгүй байна. Гэтэл хараал хэлж зогссон оюутнууд хамаагүй удаан тэсж чаджээ. Хараалын үг хэлэх нь өвдөлтийг намжаадаг тархины хэсгийг аргалдаг байна. Мөн хараалын үг нь зүгээр ч нэг өгүүлбэр биш бөгөөд сэтгэл хөдлөлийг сайн илэрхийлж чаддаг. Ингэснээр уур бухимдал, дотроо бодож буйгаа хэлж, сэтгэлээ амраадаг аж. Чөлөөтэй үгээ хэлчихдэг хүмүүс тархины даралт болон хорт хавдар тусах нь бага байдаг гэнэ. Дотроо уур, бухимдлаа барьдаг хүмүүс эрүү нь чичэрч, зовхи нь таталдаад, зүрхээр нь хатгуулдаг бөгөөд энэ нь гипертони болон хавдар үүсэхийн эхлэл болдог байна. Тэгэхээр тэсэрч буйгаа бусдад мэдэгдүүлэхийг хүсвэл хараалын үг хэрэглэхээс айх хэрэггүй юм байна. Гэхдээ мэдээж хэрэглээгээ тохируулах нь зүйтэй болов уу.
Д.Түвшин
Сэтгэгдэл ( 9 )
Yee pisdaa yamar unen ug we ee
Тиймүү анх удаа л сонсож байна . Хараал хэлж болохгүй л гэж эцэг зх хүмүүжүүлсэн дээ . Уураа өөрөөр гаргаж болно ш дээ .
Novsh gej bi haraal heldegguishd
zuvluguu uguud bgaamuu
ХАРААЛ ХЭЛЭЭД БАЙЖ ДЭЭ.
Ийм худал мэдээлэл цацаж угаасаа хэдэн биeнээ алчих гэсээ хар байгаа нийгэмд хувь нэмэрээ оруулах юм даа энэ хэдэн сайтууд. Хүн сайн сайхан үг хэлж байвал сэтгэл нь дагаад тийм л болно, муухайг урсгаж байвал өөр дээр нь хэлсэн үгнүүд нь шаваад л буцаад гүйгээд ирдэг юмдаа
здаа здаа мал минь алийшүү алиа бидда минь новш чинь муу мал минь
Tiimee nosvsh gej ... haha
Oh ***