АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй ч...
Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзээд албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтийн дунд долоо хоногийн хугацаанд явуулах санал асуулгыг өчигдрөөс зарлачихлаа. Долоо хоногийн дараа АТГ-ын удирдлагуудад нэр дэвшигчид тодорхой болно. Санал асуулгад оролцох эргэн шалгуур хангасан гэж үзсэн хүнийхээ нэрийг бичих аж. АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа үнэхээр дууссан уу. Хуулийнхаа дагуу асуудал явж байна уу.
Авлигын эсрэг хуулийн 21.5-д Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ гэж заажээ. Эндээс харвал Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байна. Тэр 2016 оны долдугаар сарын 6-ны өдөр АТГ-ын даргаар томилогдсон. Харин Ерөнхийлөгч АТГ-ын даргыг санал болгох бүрэн эрхтэй байдаг. Асуудалд энэ өнцгөөс хандсан нь илт. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлснээр Хуульчдын баг нь Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзжээ. З.Энхболд “Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүн Хадхүү, Даваа-Очир нарыг нөхөн томилогдсон хугацаа дууссан шалтгаанаар чөлөөлсөн. Хуульч О.Алтангэрэл Үндсэн хуулийн Цэцэд хандахад хууль зөрчөөгүй” гэсэн. АТГ-ын даргыг ийм нөхцөл байдалтай адилтган бүрэн эрх нь дууссан гэж үзэж байгаа” гэв.Нэгэнт галт тэрэг хөдөлсөн учраас санал асуулгатай зэрэгцэн авлигатай тэмцэх байгууллагын дараагийн даргын эрэлд хүссэн ч эс хүссэн ч мордоно. АТГ-ын даргад тодорхой шалгуур тавигдана. Хэн дуртай нь хийх ажил биш. Авлигын эсрэг хуулийн 21.2.1 21.2.1-д Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй. 21.2.2.Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэж заажээ.
Г.Баасан шалгуурт тэнцэхгүй
АТГ-ын дарга болно гэж хамгийн их хөөрцөглөж догдолсон, хүлээсэн хүн бол АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан. “Надад санал ирвэл АТГ-ын дарга болно. Би шалгуурт тэнцэж байгаа. Миний аз жаргалтай амьдралын эхлэл” гэж сэтгэлийн хөдөлгөөнөө дарж ядан ярилцлага өгсөн түүнийг шалгуурт тэнцэхгүй байгааг санал асуулга зарласан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлчихлээ.
Г.Баасангийн хувьд дэд даргад ч тэнцэхгүй аж. Гудамжны тэмцэгч явснаас төрийн албанд ажиллаж үзээгүй нэгэн. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад зөвлөх хийснийг нь эс тооцвол. АТГ-ын дарга түүний хувьд мөрөөдөл болон үлдэж байна. Цахим орчинд Г.Баасанг АТГ-ын дарга болгох ёстой гэж бичсэн хүмүүсийн ярианд хэт итгэсэн нэгэн.
Д.Дорлигжав татгалзсан
Ерөнхийлөгч Х.Баттулгын МоАХ-нд албан ёсоор багтдаг түүний түлхээсээр Хууль зүйн сайд болтлоо дэвшсэн нэгэн. АТГ-ын дарга солигдох таамаг гарахтай зэрэгцэн тус газрыг толгойлж болох эрхмүүдийн нэгээр түүнийг нэрлэсэн.
Харин өөрөө “Би АТГ-ын дарга болохгүй” гэсэн байр сууриа илэрхийллээ. Илэрхийлээд зогсохгүй одоогийн дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй. 2016 оны долдугаар сарын 6-нд томилогдсон гэдгийг хэлсэн юм. Уг нь,Ерөнхий прокурор, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал зэрэг өндөр албан тушаал хашсан нэгэн.
Б.Билэгт яах вэ?
Ард түмнээсээ санал асууж байгаа. Нэртэй боловч хэрхэн оролцсоныг олон нийтэд яаж тайлагнах нь Ерөнхийлөгч түүний Ажлын албаны мэдэлд буй. Хэрэв олон нийтээс АТГ-ын даргад Б.Билэгтийг санал болгосон тохиолдолд яах вэ. Тэр хууль хүчний байгууллагыг толгойлсон туршлагатай.
Мөн л Х.Баттулгын МоАХ-ны угшилтай. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга,Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Хүчний байгууллагад өндөр албан тушаал хаших одтой нэгэн. Цагдаагийн ерөнхий газрын дарга байхдаа Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжинтэйгээ “дайн” зарласан удаатай. Сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж хардагдсан. Эцэстээ түүнийг огцруулсан. Салбарынхаа сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан дарга АТГ-ын толгойлсон тохиолдолд яаж ажиллах бол.
Эцэст нь, З.Энхболд зөв сонголт уу?
“Хатуу самар” гэгддэг З.Энхболдыг санал болгосон тохиолдолд Ерөнхийлөгч дэмжээд УИХ-д хэлэлцүүлэхээр оруулах нь ямар ч саадгүй. Харин УИХ дээр хүлээж авах уу. Түүнийг зуумтгай л гэлцдэг. УИХ-ын дарга хийж байхдаа гишүүддээ ширүүлдэг байдал нь олны дургүйцлийг хүргэсэн. “Надад таалагдахгүй байна” гээд микрофоныг нь хаана.“Хэлийг чинь ойлгохгүй байна” гэх зэргээр гишүүдээрээ даажигнаж асан энэ хүн АТГ-ын дарга болсон тохиолдолд асуудалд улс төрийн өнцгөөс хандаад эхэлбэл аюултай.
Уул уурхай салбарыг атгасан, олигарх 30 гэр бүлийнхээ эрэлд гарах уу. 200 гэр бүл болгох уу гээд түүнд асуудал их. АТГ-ын дарга болсон тохиолдолд дургүйгээ хүргэсэн хүмүүсийг олигарх гэр бүлийн тоонд оруулж 2000-д ч хүргэж мэднэ гэж зарим улс төрч болгоомжилж байгаа болов уу. Ерөнхийлөгч олон нийтийн санал асуулгаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг тодруулж санал болгоно гэж З.Энхболдыг мэдэгдсэнтэй бараг зэрэгцэн бусад байгууллагын дарга нарыг ч олон нийтээс асуудаг болох уу гэсэн асуулт, шүүмжлэл дагалдаж байна. Тэр өөрөө ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй бөгөөд АТГ-ын даргад Б.Билэгтийг дэмжиж зүтгүүлж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга АТГ-ын даргад З.Энхболдыг, дэд даргад Г.Баасангийн нэрийг санал болгосноос харахад Ерөнхийлөгчийн тойрон хүрээлэгчдээс АТГ-ын дарга тодрох нь тодорхой байна.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 40 )
Z.Enhkhbold toxirono...uur songolt vgvi...
Baasan heregguie araichdee uur zunduu zaluuchuud bgaa bizdee Z.Enkhbold bol harin bolj bn shuu avilgachidtai jinhene temtseh hun
Hamgiin bolomjiin huvilbar bn enhbold er hj chadna shvv
Баасан хүсэвч болгохгүй. тэр чадахгүй. ЗИ бүр хэрэггүй-тэр зуумгай нохой. тэр албанд тохирох хүн байгаа ч очихгүй л дээ. яагаад гэхээр ХАЛГААТАЙ--АМИНЫ ҮНЭТЭЙ АЛБА
Дорлигжав өөрөө очих боломжгүй учир нь сүүлийн 5 жилд улстөрийн өндөр албан тушаал хашсан учир тэрнийгээ мэдээд муухай худлаа пялдага шаасан. Хуулийн хугацаа дууссан. Монголын нохой идэхгүй олон хуульч нар бүгд л мэдэж байгаа байлгүй дээ.
АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан ш дээ.
С.Зоригийн аллагын гол зохион байгуулагч нарын нэг Б.Билэгт ийм албан тушаалд тэнцэхгүй. Ер нь яагаад дандаа Элбэг хулгайчын гар хөлүүдийн нэр дурдагдаад байна вэ ?
ӨӨРСДӨӨ ХУУЛИА ЗӨРЧӨӨД БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ УУ? ЖҮЖИГЧИД АРД ТҮМНИЙ НЭР БАРЬЖ ХУДЛАА ЖҮЖИГЛЭЖ БАЙНА ДАА.
1. ХУУЛИЙН ХУГАЦАА НЬ ДУУСАХ БОЛООГҮЙ ГЭЭД ЦАГААН ДЭЭР БИЧЧИХСЭН БАЙНА. 2. БАЛАЙТУЛГА САНАЛ ОРУУЛЖ УИХ ТОМИЛНО ГЭСЭН БАЙХ ЮМ. ИНГЭЖ БОДОХООР БИД НАР ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭР ХЭНИЙГЭЭ СОНГОЧИХСОН ЮМ БЭ? ЭНЭ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЧИНЬ ХҮН БОЛГОН Л МЭДЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. АРД ТҮМНЭЭ АРАЙ Л ДЭНДҮҮ ДООШ ХИЙХ ЮМАА.
БИЛЭГТ ЦАГДААГИЙН ДАРГА БАЙХДАА САМАРСАН. БӨӨН АСУУДАЛ ЯРИГДДАГ Л БАЙСАН БИЗДЭЭ. ЭНЭНЭЭС ӨӨР АЖИЛ ХИЙХ ХҮН БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ. БИЛЭГТ, БААСАН, З.ЭНХБОЛД 3 БОЛ БИШ ЭЭ . . ..
Zika bolood nuguu xediinxee bugsiig uxaj bsn ni deer bxoo
Zika bolood nuguu xediinxee bugsiig uxaj bsn ni deer bxoo
урьдах дарга нар нь энэ байгуулгын нэрийг өөд нь өргөөд явсан хүн хэн байгаа юм баасан яахаараа болохгүй гэж энэ эсрэг коммент бичигч нараас баасан хэдэн зуу дахин дээр та нар монгол улс ард түмний төлөө нэг хашгирч үзсэн үү аймхай туулай байж барын дүр бүү эсэг
Ali ch hereggvi...iim hvmvvsiig darga bolgoj tom tenegtehgvi shvv ...
tsobuun tsag l gej ene baikh daa gudamjny chavgants uum alband tavyj baidag er ny xun bolobsroltoi baikh shaardlagagyi yum bauna ene alba dor xayj 2-3 gadny xel meddeg toxy tomootoi xun baix estoi yadaj delxiigees icheech uum chavgantstai tor baikh gej denduu xaramsaltai
Хугацаа болоогүй байхад солих гэдэг бол Баттулга өөрийн хүнээ тавих нь гэж ойлгодож бна.УИХ хүлээж авч болохгүй
Энхболд хэрэггүй муухай хор найруулдаг аймаар.хүн
АТГ_Г БҮРЭН БҮРЭЛДХҮҮНЭЭР НЬСОЛИХ МАШ ЗӨВ ДӨӨ.З ЭНХБОЛДЫГ ДЭМЖИЖ БАЙНА
ЮУНЫ ЧИНЬ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ЯРИАД БАЙНА.НААНДАЖ ШУДРАГА ЁС АЛДАГДААД ЦААШАА ЯРИВАЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ ЭНЭ НИЙГЭМ ЧИНЬ БОЛОХОО БАЙСАН.АТГ-ЫН ДАРГЫГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ СОЛИХ ШААРДЛАГЫГ НИЙГЭМ ШААРДААД БАЙНА.АЛСЫН УДИРДЛАГАТАЙ ГАЗАР ГЭДГИЙГ АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ АЛЬ ХЭДИЙН МЭДДЭГ БОЛСОН.
Mafia-togtoltzoog ustgahgui bol heniig taviad ch nemergui. Togtoltsoo heniigch idne. Khuchil shig.
Z. Enhkbold. N. Altanhuaga
женко минь атг- ийн даргыг зи болон гудамжны авгай баасан нарыг томиловол оороо хамт энхжаргалтай огцороорой . иймч ядарсан боловсоролгуй еронхийлогч томилсоныхоо горийг ард тумэн амсах нь дээ. энхжаргалын томилсон хугацаа дуусах болоогуй. дорлигжов зов хэлсэн байна. ухаантай хун болохоор татгалзсан байна. баасан авгай минь ичих хэрэгтэй. чамд гудамжны хэруул хийж ахмадуудын монгийг идсэнээс оор улсад хийсэн ажил байхгуй харин цагдааг зодож чадна. уянга авгай эруул ухаантай биш юм.
Z FNHBOLDIG DEMJIJ BAINA
er ni yasan gej odoogiin dargiig ni huuli zurchij chuluuluh geed baigaa ym boloo . neg tom shaltgaan baina daa
Баасан авгайн хуульч гэж юу байдгийн, балайрчих юмаа
Ийм ерөнхийлөгчтэй байх гэж.Даанч дээ.Ядахдаа хаана байгаа нь мэдэгдэхгүй, чив чимээгүй болчихооч Баттулгаа.Солиорч явснаас арай дээр байх.
XUULICH MERGEJILTEI BISH SHUUD EE
Таалагдах хүнийг хайвал та бидэнд зөндөө л олдох байх эх орны маань авлигачидаас цэвэрлээд өгөх хэн бна тэр хүнийг л олох хэрэгтэй.
Баттулга ерөнхийлөгч өөрийгөө дандаа боловсролгүй хүмүүсээр хүрээлүүлэх юм яруу найрагч бөх тэх гээд өөрийгөө доош хийж болохгүй дээ
Төрийн тусгай албаны нэр хүнд баастай авгай болтлоо доош уналаа. Энэ их муу шүү. Төрийн нэр хүнд гэж юм байх ёстой доо. Олон нийтийн зөвлөлийн даргаар гудамжны бохир авгайг гаргаж ирж балайруулсан нь одоо бүүр дарга болно гэсэн хурдаар өсч байна арай тэнэг юм биш биз дээ энэ ерөнхийлөгч
BATZANDAN G ATG R TOMILUUL YASII
Зи Энхболд, Баасан авгай ,Уянга авгай нар арай бишээ. Ийм лаларуудаар өөрийгөө тойруулсан Баттулга бас л ийм бх даа гэхээр утгагүй бна шүү. Пязда гэж.
Мэргэшсэн төрийн тусгай ажилтангууд төрөөс үүрэг авч ”Мэдлээ гүйцэтгэе” гээд үүргээ биелүүлдэг юм. Улс төрийн томилгоогоор ажилладаггүй юм. Баасан энэ тэрээ одоо боль. Наана чинь ажилдаа мэргэшсэн чадварлаг олон ажилтангууд байна. Тэд нэрээ дэвшүүлж шог үзэгдэлд оролцохгүй, тэд зөвхөн тушаал хүлээж үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг юм. Ерөнхийлөгч Баттулга АТГ-ын даргыг чадварлаг, чадвартай, мэргэшсэн ажилтангуудаас олоод томилж чадахгүй байгаа юм уу. Одоо байтлаа цэрэг татлагаа олон нийтийн санал асуулгаар татах уу.
УИХ хулээж авахгуй ээ Цаг урсэн ажил
Дандаа нам дагасан хорчингууд. Эд энэ нийгмийг ийм болгох хорыг найруулсан.
Баасан авгай чинь эрдэнэ вангийн алчууршдээээээ.......бохирдсон баасан авгай....шудрагадаа орилж чарлаад явдаг гэвэл тэрэншиг андуурал байхгуй шуу.
Новшийн улс торчидоор элэнцгээ хийх гээд байгаа юм бэ........хараал идсэн бохир улс торчид бугэд тонолцгоо.....
Ed nar dotor tentseh hun daanch algadaa
З.Энхболд тэнцэхгүй 2 жилийн өмнө улс төрийн албан тушаал хашиж байсан