800 төгрөг төлөөд дугуйгаар бүтэн цаг ажлаа амжуулдаг болно

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 26

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зарласан “Ubike” төслийн сонгон шалгаруулалтад Петровис групп, Монгол Айдия групп, Хас банк, Никель Ганбаа ХХК-ийн хамтарсан консерциум ялалт байгуулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Тус төслийг 3 үе шаттай хэрэгжүүлэх юм байна. Үүнд 2018-2020 онд 150 зогсоолтой 2,000 ширхэг ундаг дугуй, 2021-2026 онд 250 зогсоолтой 2,500 ширхэг цахилгаан унадаг дугуй, 2027-2033 онд 5,000 ширхэг бүрэн цахилгаан дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллах аж. Түрээсийн дугуйн төлбөр 30 минутад 500, нэг цагт 800 төгрөг байх гэнэ. Иргэд ХасБанкны “Qpay” үйлчилгээг ашиглаж, гар утсаараа дугуйны суудлын дор байрлах QR кодыг уншуулан төлбөр төлснөөр дугуйны түгжээ автоматаар тайлагдана. Унадаг дугуйг хулгайд алдагдахаас сэргийлэх зорилгоор тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулсан байна.

Image result for bike city

Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн бодит ажил болох нь дэлхийн олон хотын туршлагаар батлагдсаар байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 600 гаруй хотод түрээсийн дугуйн үйлчилгээ амжилттай хэрэгжиж байгаа юм. 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(66.181.183.79) 2018 оны 04 сарын 27

Ehleed duguin zamaa tavichih.

0  |  0
Turuu(202.21.108.75) 2018 оны 04 сарын 27

Duguin zamch bhgvi bj hudalaa mungunii nugalaa.

0  |  0
Top