Маргааш хоёр Солонгосын удирдагчид ийм өрөөнд уулзана

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 26

Маргааш Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт дээд хэмжээний уулзалт хийнэ. Тэгвэл хоёр Солонгосын түүхэн дээд хэмжээний уулзалтын өрөөг хэвлэл мэдээллийнхэнд дэлгэн үзүүлжээ.


 

Image result for north and south korea meeting room

Уулзалтын ширээний хамгийн урт хэсэг нь 2,018 мм бөгөөд уулзалт тохиож байгаа оныг билэгджээ.

Image result for north and south korea meeting room

Өрөөний шаланд дэвссэн хөх өнгийн хивс нь энх тайвныг билэгдсэн байна. 

Image result for north and south korea meeting room

Нэгэн үе хоёр Солонгосын эвлэрлийн билэгдэл болж байсан Гюмган уулын зургийг өрөөний хананд өлгөжээ. 

Image result for north and south korea meeting room chair

Харин сандлын түшлэг дээр Солонгосын хойгийг дүрсэлсэн бөгөөд үүнд Японтой газар нутгийн маргаан үүсгэдэг Докдо арлыг тод дүрсэлсэн нь Япончуудын дургүйцлийг төрүүлээд байгаа аж. Тус арлуудыг Өмнөд Солонгос эзэмшдэг боловч Япон тэнгист оршдог юм. 

Зураг

Уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан 10 мянган метр талбай бүхий хэвлэл мэдээллийн төв нь 1000 хүний суудалтай бөгөөд дээд хэмжээний уулзалтыг шууд дамжуулах дэлгэц байршуулжээ. Уулзалтыг сурвалжлахаар 3000 орчим сэтгүүлч бүртгүүлсэн байна.

Мөн хүндэтгэлийн оройн зоог барих ба цэсэд нь уламжлалт Солонгос, европ хоол болон Хойд Солонгосын үндэсний хоолнууд багтсан байна.

Image result for north and south korea meeting room chair

Image result for north and south korea meeting room chair

Image result for north and south korea meeting room chair

 

 

А.Түвшин


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mi(172.58.41.76) 2018 оны 04 сарын 27

Muu gahaig puujingaar harvaj alah baisiin. Hulchgar novsh tom tom baagaad baisan odoo chatsga harvaad yavj baih shiv. Ter olon saya huniig ulsgulun tarchlaan dund amidruulj bn.

0  |  0
Насаа(64.119.17.102) 2018 оны 04 сарын 26

сайхан байна. Хоёр Сологосын ард түмэн нэгдэж ажиллавалэнэ л орны ард түмэнд хэрэгтэй. Ухаантай удирдагчид байна. Солонгос хүмүүс монголчууд биднийг маш их хүндэтгэдэг бид ч гэсэн ард түмнүүдтэй улам нэгдэж эдийн засгаа өөд нь татах сайхан боломж нээгдэж байна.

0  |  0
уншигч(202.179.31.94) 2018 оны 04 сарын 26

Сайхан байна. Цөмийн зэвсэгтэй их гүрнүүд уулзаад харилцаа сайжруулж болоод байдаг манай хэдэн тэнэг улстөрчид улс орны эрх ашгийн төлөө нэгдэж чадахгүй, хэдэн бөхчүүд нь ганц дугуй байшин тойроод хуваагдчихсан үе үе нөгөө балгасан дээрээ уулзаж зодолдоно. Монгол улсад оюун санааны эвлүүрүүлэх лидер үнэхээр хэрэгтэй байнаа

0  |  0
BADAMLUNHUA(103.212.116.94) 2018 оны 04 сарын 26

BAGA ORON CH GELEE ,HUCHTEI ULS TOR SURTEI BAIH YM DAA

0  |  0
Top