Г.Бясман: Сэтгүүлчийг чагнасан хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлсэн
Өдөр тутмын Өнөөдөр сонинд цагдаагийн ажилтнууд нэр бүхий сэтгүүлчид, тэдний ар гэрийнхнийг тагнаж, чагнасан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан нь олны анхаарлаас ангид байсангүй. Энэ мэдээлэл үнэн, худал эсэхийг таамаглахад эрт. Талууд байр сууриа илэрхийллээ. Эхлээд Нийслэлийн Прокурорын газраас мэдээлэл хийв.
Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор Г.Бясман “Цагдаагийн байгууллагын зарим албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлсэн.
Прокурорт хэргийг хянаж байна. Хяналтын шатанд байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг мэдэгдэв. Прокурорын мэдээлэл маш товчхон байсан бөгөөд цагдаагийн тайлан мэдээн дотор сэтгүүлчийг тагнаж, чагнасан байж болзошгүй тухай илтгэсэн байсан нь Эрүүгийн цагдаагийнхны анхаарлыг татсан гэсэн мэдээлэл ч гарлаа.
Ц.Нямдорж: Би сэтгүүлчийг тагнаж, чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй
Хууль зүй дотоод хэргийн сайд үүрэг өгч, есөн сэтгүүлч, тэдний гэр бүлийн 30 хүнийг тагнаж чагнасан гэсэн мэдээлэлд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариу тайлбар хийлээ. Энэ үеэр гүтгэлэг тараасан хүмүүсийн нэрийг цаг нь болохоор зарлана гэв. Сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.
-Таныг цагдаагийнханд тушаал өгч есөн сэтгүүлч,тэдний ар гэрийнх нь тушаал өгч тагнаж, чагнуулсан гэх юм. Энэ үнэн үү?
-Худлаа юманд тэр болгон тайлбар өгөөд байлтай биш. Мэдэхгүй юм. Бичсэн сэтгүүлчээсээ асуу. Би сэтгүүлчийг тагнаж чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Худлаа мэдээлэл тарааж байхгүй юу.
-Ийм ноцтой мэдээллийг зохиомлоор тараана гэж байх уу. Хэн тараасан гэж үзэж байна вэ?
-Энэ мэдээг би харсан. Есөн сэтгүүлчийг тагнаж, чагнуулсан. Тэр байтугай нэг сэтгүүлчийн машины дугуй руу буудуулж, айлган сүрдүүлсэн гэнэ. Мөнхтөр гэдэг өмгөөлөгчийг тагнуулын нууц ажилтан байсан гэж мэдэгдсэн л гэнэ. Ийм л худлаа зүйлүүд биччихсэн байна. 27 жилийн хугацаанд би сэтгүүлчийн тухай хатуу үг хэлж үзээгүй хүн шүү.
Та нар намайг тагнаж байсан болохоос би сэтгүүлчдийг тагнаж, гомдол гаргаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй шүү. Энэ бол зориудаар зохион байгуулж байгаа улс төрийн ажиллагаа.
-Энэ бүхний эсрэг хуулийн байгууллагад хандах уу?
-Би сэтгүүлчидтэй зууралдахгүй ээ. Харин ийм бусармаг зүйл хийгээд байгаа цаад эзэдтэй нь хуулийн хүрээнд ярина.
-Ерөнхийлөгч бас таныг огцруулах байр суурьтай байгаа гэсэн мэдээлэл гараад байна?
-АН-ын тавьж байгаа саналыг Ерөнхийлөгчийн санал гэж би ойлгохгүй байгаа. Ажил авснаасаа хойш би Ерөнхийлөгчтэй хоёр удаа л уулзсан.
Х.Мандахбаяр: Тагнаж, чагнасан бол хатуу тэмцэнэ. Сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаална
Өглөөгүүр эхэлсэн үйл явдалтай холбогдуулан Нийслэлийн Прокурорын газар, Хуульзүй дотоод хэргийн сайд нар тус бүрийнхээ байр суурийг илэрхийлсний дараа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс мөн мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Сэтгүүлчдийн эвлэл сэтгүүлчийг нь тагнаж, чагнасан асуудалд ул суурьтай хандаж байгаа. Холбогдох байгууллагуудад албан бичиг явуулсан” гэдгийг тодотголоо. Түүний байр суурийг хүргэж байна.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр:“TВ9” телевизийн сэтгүүлч Хүслэнбаатар түүний найз нөхөд, хамаатан садан бүхий 30 гаруй хүнийг тагнаж, чагнасан тухай мэдээлэл гарлаа.”TВ9” телевизийн захирал Т.Баасансүрэнтэй холбогдсон. Манай телевизэд Хүслэнбаатар гэдэг нэртэй хүн ажилладаггүй гэсэн. Мөн тагнуулж, чагнуулсан гэх зарим сэтгүүлчтэй холбогдоход “Бидэнд ийм асуудал байхгүй” гэдгээ хэллээ. Эвлэлээс ”ТВ9” телевизийн удирдлага, сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзахаар болсон. МСНЭ-ээс хариуцлагатайгаар мэдэгдэхэд хэрэв сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн дарамт шахалт үзүүлж, тагнаж чагнасан асуудал байвал үүний эсрэг хатуу тэмцэнэ. Сэтгүүлчийнхээ эрхийг хамгаална. Асуудлыг сайтар судалж, тодруулахгүйгээр ярьж болохгүй. МСНЭ-ээс ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газар, Прокуророос мэдээлэл хүссэн албан бичиг хүргүүлсэн.Үүний дараа сэтгүүлчийн эрх ашиг зөрчигдсөн, тагнаж чагнасан гэх асуудлаар баттай мэдээлэл өгнө” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 8 )
Сайн уу,Таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 200000-10000000.00 хүртэлх зээлийг санал болгодог бөгөөд бид найдвартай, хүчирхэг, түргэн бөгөөд динамик, зээлийн шалгалтгүй, 100% баталгаат гадаадын зээлийг энэ шилжүүлгийн үед санал болгодог. Бүх зээлийн хувьд 3% -ийн хүүтэй, урьдчилж төлбөр хийлгүйгээр бүх зээлийг олгосон .... Хэрэв та энэ имэйлээр дамжуулан бидэн рүү буцаж ирээрэй.Хэрвээ сонирхсон бол бидэн рүү буцна уу: zekoceanfinance@gmail.comХа

Gutgeleg. Hurts elbegdorj 2 iinhj bgaa ajil
Karmanii setguulcid ezdiinhee umnuus zoiosond yavah ni
Ц.Нямдорж: -АН-ын тавьж байгаа саналыг Ерөнхийлөгчийн санал гэж би ойлгохгүй байгаа. Ажил авснаасаа хойш би Ерөнхийлөгчтэй хоёр л удаа уулзсан. Харин Ерөнхийлөгчид очиж худлаа хэлээд, бидний дунд хар муур гүйлгээд байгааг үгүйсгэхгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах гэрээнд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёр гарын үсэг зурсан. Гэтэл одоо Д.Эрдэнэбат намайг огцруулах юм гэнэ.