Генерал, уяачдаар дамжуулж бөхчүүдэд өгсөн Ерөнхийлөгчийн сануулга

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 27

"Дүнжингарав" уралдааны үеэр хурдан морийг 30-320 машин дагасан

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хошууч генерал  Ч.Амарболд, П.Даш, бригадын генерал Т.Дашдэлэг, Х.Жекей нарын цолыг хураалаа. Мөн “Дүнжингарав-2018” морин уралдааныг зохион байгуулах комиссын гишүүнээр ажилласан Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дагвадоржийн “Монгол Улсын Тод манлай уяач” цолыг, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн “Монгол Улсын Манлай уяач” цолыг  хассан юм. Засгийн газраас морины уралдаан зохион байгуулахыг зөвшөөрөөгүй байхад дураараа загнасан уяачдын холбооныхонтой ийнхүү хариуцлага тооцлоо. Дүнжингарав уралдааны соёолон насны морины уралдаан шөнө болсон. Олон хүүхэд мориноосоо унаж, бэртэж , гэмтсэн юм. 

Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “Энэ жилийн нар эрт жаргасан” гэж Хэвлэлийн бага хурлынхаа үеэр ярьсан нь олон хүнийг гайхахад хүргэж байлаа.  Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр зөвшөөрөлгүйгээр, төрийн байгууллагын тодорхой чиглэл, мэдэгдлийг үл хайхарч, хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан сурч боловсрох эрхийг нь хохироосон, хууль тогтоомж зөрчсөн, малын гоц халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлж улс орны эдийн засагт хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгосон “Дүнжингарав-2018” морин уралдааныг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт зохион байгуулсан” гэсэн байна. Мөн ММСУХ-нд  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд албан бичиг хүргүүлсэн. Удирдах зөвлөл 2018 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр өөрсдийн дураар шийдвэр гаргаж, 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр  Эрлийз дээд, Азарга, Их нас, Соёолон гэсэн дөрвөн насны ангиллаар хурдан морины уралдаан зохион байгуулжээ, энэ холбооныхон. 16 хүүхэд мориноос унаж бэртэж, гэмтсэн,30-320 машин дагасан гэхээр ямархуу эмх замбараагүй, зохион байгуулалтгүй уралдаан болсон нь төсөөлөгдөнө.  

Дахин Уяачдын цолыг хураах уу?

Ийм асуулт гарах болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Дүнжингарав-2018” морин уралдааны зохион байгуулалт, шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой тодорхой мэдээлэл, тайлбар ирүүлэхийг ММСУХ-ноос  хоёр удаа хүсэхэд хариу ирүүлээгүйтэй холбоотой юм. Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Дүнжингарав-2018” морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг гаргах хуралдаанд оролцсон Морин спорт, уяачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн  нэр, тухайн хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын журмыг зөрчиж зөвшөөрөгдсөн насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулсан уяачдын овог нэр, улсын цолыг зэрэгтэй холбогдох мэдээллийг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлэхийг дахин  шаарджээ. Эндээс өнгөц харахад Ерөнхийлөгч дахин хариуцлагагүй үйлдэл гаргасан уяачдын цолыг үргэлжлүүлэн хурааж мэдэхээр байна. 

Хадгалах
Хадгалах

 Төрийн бус байгууллагын тухай хуульд “Дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан буюу хууль тогтоомжийг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн” төрийн бус байгууллагыг албадан татан буулгахаар заасан байдгийг дурджээ. Генералууд, уяач нарын цолыг Ерөнхийлөгч хурааж  төр, түүнийг дагасан хариуцлага байдаг гэдгийг  хатуухан сануулав. Хоёр хуваагдаад байгаа МҮБХ-ныхонд ч Ерөнхийлөгч тодорхой байр сууриа илэрхийлсэн. Эв зүйгээ олохгүй бол Дархан аварга байсан хамаагүй цолыг нь хурааж, Монгол  бөхийн өргөөг төрийн өмчид авна гэж мэдэгдэв. Энэ бас л сануулга. Хоёр тал уулзаж Их-Эе дахин зохион байгуулахаар Ажлын хэсэг байгуулсан. Генерал, уяач нарын цолыг хураагаад эхэлсэн нь бөхчүүдэд анхааруулга болж, МҮБХ-ныхон хуваагдлаа арилгаж, эвлэлдэн нэгдэх биз ээ. Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар хураалгах гээгүй л бол шүү дээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(66.181.161.89) 2018 оны 04 сарын 28

Mash zow shiidwer bna dahiad ch huraa end ym bichisen ulsuud teneg v ymar waa neg ymand hariustlaga bh heregtei teneg bish bol ahij aldaa gargahgvi surgamj bolog

0  |  0
ДОО(112.72.14.115) 2018 оны 04 сарын 28

Баттулга ёстой дүнхүү толгой юм. Өөрийн гэсэн толгой алга. З.Энхболд гэдэг хонзогночийн үгээрл явж байна.Үнэхээр чадвар алга даа.

0  |  0
зочин(27.123.212.143) 2018 оны 04 сарын 28

морь бох2 монготэй хуний зугаа болсон шуу дээ? монгогуй хун яаж морь уяж . бох барилдах чадахгуй???

0  |  0
зочин(27.123.212.143) 2018 оны 04 сарын 28

одоо чолоот бохийн холбоог нэг тийш нь болгох хэрэгтэй

0  |  0
Zachun(172.58.16.94) 2018 оны 04 сарын 27

Battulga heterhuu tuilshirch bn

0  |  0
zochin(66.181.189.33) 2018 оны 04 сарын 27

oor oligtoihon tom ymaar oroldohgvi bvhel bvten ulsiin yronhiilogch baij chavgantsiin hervvl hiigeed l naad davgadorj sergelen nar bol battulgaas mori guij uralduulj tsol avaagvioorsdiinhoo buynaar avsan hvmvvs morin sportod hiisen ymtai hvmvvs battulga zienhbold 2 yu ch hiigeegvi bas yu ch medehgvi malnuud ard tvmniig haglan butargaj l bn da

0  |  0
манж бодлого(27.123.212.143) 2018 оны 04 сарын 27

Манай монголд эртний манжийн бодлого хэрэгжиж эхлэх шиг боллоо. Бөхийг нь Баянмөнх хагалган бутаргаж бөхийн өргөөндөө бөх үзэх эрхгүй болголоо. Морийг маань Баттулга цод рэргэмийг нь хурааж улмаар уяачдын холбоог татан буулгана хэмээн сүрдүүлж морио ч уралдуулах эрхгүй болгох шив дээ. Юу л болоод байна даа

0  |  0
mongol(24.15.87.15) 2018 оны 04 сарын 27

boxchuud xenii xuchind uum bolson ve ? bid estoi bux yumaaraa ta naryg shagnaj bair mashin xed xedeer ogdog bid delxiid exnii 5 orson emchee ingej uramshuulaagyi xaana luibar muu bolgon ta nart bauna xuni8 xair daadaggyi buduuleg berd shig xumuus ve ingej zavaarax yum bol avarguud tsoloo butsaaj og

0  |  0
зочин(202.179.27.144) 2018 оны 04 сарын 27

маш зөв шийдвэр гаргажээ, Эд Нөхөд хаа ч явсан Хууль цаазгүй юм шиг дураараа дургидаг, Эдэнд Хариуцлага тооцох цаг нь болсон,

0  |  0
Иргэн.(103.212.116.193) 2018 оны 04 сарын 27

Хураана тараана гэхээс өөр юмгүй ерөнхийлөгч юмаа.

0  |  0
Ха ха ха(103.229.123.240) 2018 оны 04 сарын 27

Гайхалтай зөв шийдвэр. Баяр хүргэе! Одоо зөнөг хар, допингтой хар хоёрын цолыг хурааж орхи.

0  |  0
зочин(43.228.129.131) 2018 оны 04 сарын 27

Монголчууд цэвэр цусны морь уралдуулж мөнгөний найраагүй шудрагаар барилдах бөхийн барилдаанаа үзмээр байна шүү дээ.Бүр одоо бөх барилдахаас өмнө тэр түүнд төчнөөн төгрөг өгсөн тэр тийм цол авна гэж ярьдаг болсон Бөхийн цолыг бас хураах хэрэгтэй

0  |  0
зочин(43.228.129.131) 2018 оны 04 сарын 27

Хамгийн бузар булай булхай луйвар бөхчүүдэд байна тэд хүн алж байна, зодож байна, дээрэмдэж байна, буудаж байна.найраа нэрээр авилга өгч байна, төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд нүцгэн цээж том биеэрээ саад учруулж байна.Ёс зүй гэж байхгүй би улсын цолтой хүн надад машин байр өг тендер өг гэх авахын дон шүгэлж байна. Монгол бөхийн нэр хүнд ёс жаягыг уландаа гишгэсэн бусдын захиалгаар хамгаалалт нэрийн доор бусдын эрх эрх чөлөөг зорчиж байна.Гэтэл японы сумо бөх ямар ёс суртахуунтай байна. иргэдээ яаж хүндэтгэж тэр уламжлалыг цэвэр ариунаар авч явж байна

0  |  0
zochin(103.57.93.152) 2018 оны 04 сарын 27

Энд тэнд баар ресторанд танхайрч том биендээ аархаж ард иргэдийг дээрэлхдэг. Барилдаж байхдаа бие биендээ зохисгүй ааш авир гаргаж үзэгчдээ хүндэлдэггүй бөхчүүдийн цолийг бас хурааж шийтгэх хэрэгтэй.

0  |  0
Монгол хүн(64.119.23.89) 2018 оны 04 сарын 27

Яг зөв даварсан муу хулгайчууд төрөөс хулгай хийсэн мөнгөөрөө үнэтэй адгуус авч хүүхэд золиосолдог явдалыг зогсоох болсон

0  |  0
Мөнхөө(112.72.11.115) 2018 оны 04 сарын 27

Монголд морь унаж уралдах эрхийг бүрэн хассан хууль гарга морь уях оролдсон этгээдийг шоронд илгээж хөрөнгийг хурааж хүүхэдийг эрхийг хамгаалах байгууллагад олго наадмаар морин уралдааны оронд кросс гүйлтийн тэмцээн зохио азарганд эрэгтэйчүүд моринд эмэгтэйчүүд соёолонд идэрчүүд гэх мэтээр хөдөөний малчдын адууг хураан аваад оронд хятад мотоцикл олго төрөөс тэгвэл хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчид маань ажилгүй болчих юм болов уу кк кк хий хи хи

0  |  0
Зориг(112.72.14.3) 2018 оны 04 сарын 27

Цолгүй болго

0  |  0
irgen(202.179.24.141) 2018 оны 04 сарын 27

Heruul,haraal,hagaraldaan hiihees oor umgui buhchuuded tom sanuulga bolj bna daa

0  |  0
Бат-Эрдэнэ(103.242.45.227) 2018 оны 04 сарын 27

Төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон. Мэдээж уяачид дургуйцэж хүлээж авч байгаа. Гэсэн ч хариуцлага гэж зүйл байх ёстой. Сайн хийвэл шагнаж, саар хийвэл шийтгэл хүртэх учиртай

0  |  0
bat(64.190.117.15) 2018 оны 04 сарын 27

ha haana tor baidag gedegiig uhaarah tsag ni bolsoon

0  |  0
ZOCHIN(59.153.114.92) 2018 оны 04 сарын 27

MAsh zuw , erguu ton togoithuudyg ingekh ni chi bagadaji bayna

0  |  0
ZOCHIN(59.153.114.92) 2018 оны 04 сарын 27

MAsh zuw , erguu ton togoithuudyg ingekh ni chi bagadaji bayna

0  |  0
Top