Богд уулын Зайсангийн аманд зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудыг буулгахыг иргэд олон жил хүлээж байсан. БОАЖ-ын сайдын тушаал, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэр гарсан байхад нэгэн иргэний зөвшөөрөлгүй барилгыг нураах гээд дийлэхгүй буцсан байна. Яагаад нурааж чадсангүй вэ. Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Н.Цэрэнбат 2018 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр тушаал, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дөрөвдүгээр сарын 23-ны өдөр захирамж гаргажээ.
Дүүргиын Засаг даргын захирамжид Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, газрын тухай хууль, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалыг үндэслэн Хан-Уул дүүргийн 11дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, барилга угсралтын ажил эхлүүлсэн иргэн Б.Дайчинхүүгийн барилгын араг бүтээцийг хуулийн хүрээнд албадан буулгаж газрыг чөлөөлөх арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг” болгожээ.
Барилгыг албадан буулгах ажлыг гүйцэтгэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалтын газрын холбогдох албан тушаалтнууд, мэргэжлийн хяналтаас, барилгыг буулгах үүрэгтэй "Мөнгөн хошуут хүлэг" компанийнхан тухайн газар очиход нохойтой хамгаалагч нар ойртуулсангүй. Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн ч Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын тасгийн дарга М.Баасанцэрэн " Ямар нэгэн байдлаар хэв журам зөрчсөн байдал гараагүй байна. Холбогдох байгууллагууд буулгаж, зөрчил гарсан тохиолдолд хуулийн хүрээнд ажиллана" гэсэн аж. Барилга буудгах компанийнхан тоног төхөөрөмжөө аваад буцжээ. Үйл явдал ингэж өндөрлөсөн. Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан Түргэн үйлчилгээний цэгүүдийг цагдаа, газрын албаныхан хүч хавсраад хэдхэн хоногийн хугацаанд зөөвөрлөж, дуусгасан. Бүр бараа, бүтээгдэхүүнтэй нь ачаад явсан удаатай. ТҮЦ буулгахад цагдаа тусалдаг, зөвшөөрөлгүй барилга буулгахад тусалж болдоггүй хэрэг үү. Зайсангийн аманд аялал, жуулчлалын зориулалтаар авсан газрыг орон сууц, тансаг хаус, үйлчилгээний байгууллага болгодог аргачлал олон жил үргэлжилсэн. Дүүргийн Цагдаагийн хэлтэс дүүргийн Засаг даргын харъяалалд явдаг. Хэдийгээр удирдлагын босоо тогтолцоотой ч тухайн дүүргээсээ албан хаагчдынхаа нийгмийн асуудал, ажлын байрны тохь тухтай байдалд хөрөнгө, санхүүгийн дэмжлэг авдаг нь үнэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн ажилтнууд дүүргийнхээ Засаг даргын захирамжийг биелүүлж, зөвшөөрөлгүй барилгыг нураахад хүмүүст тусалж, дэмжиж, хамтарч ажиллаж болсонгүй юу. Салбарын сайдынх нь тушаал, дүүргийн Засаг даргынх нь захирамж байсаар атал зөвшөөрөлгүй баригдсан босгосон барилгын төмөр рамыг нураахыг яагаад дэмжсэнгүй вэ. Төрийн төмөр нүүр хаачив. Хэдэн арван иргэний эрх ашгийг зөрчсөн үйлдэл зөвшөөрөлгүй барилгыг тойроод байгаа шүү дээ. Зайсангийн аманд олгосон 2170 гэрчилгээ эзэмшигч аж ахуй нэгжүүд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байна уу гэдгийг салбарын яамнаас томилогдсон Ажлын хэсэг нягтлан шалгаж байна. Төлбөрийг нь төлөөгүй 28 газрыг дөрөвдүгээр сарын 15-наас хойш 90 хоногийн дотор чөлөөлөх тушаал хүргүүлжээ. Мөн Зайсангийн аманд иргэн О.Одсүрэн тусгай зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил эхлүүлсэн байсныг зогсоосон байна.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 11 )
ОДОО ХОТОО НҮҮЛГЭЕ ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ЗӨНДӨӨ АСУУДАЛТАЙ БОЛЧИХЛОО.ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ЭНЭ ТОМЧУУД ҮХМЭЛ ХӨРӨНГӨ БАРИВАЛ БАРЬЖИЛ БАЙГ
Төрийнтөмөр нудрага ТҮЦ ний эмээ, өвөөдл бяр чадлаа гайхуулж чадах юм даа.Баян эрхэмүүдэд хууль үйлчилдэггүй гэж энийг хэлж байгаа юм.Одоо эрхэм гишүүн Сүхбатын санаачилсан хууль үүний хойноос орно.Хятадын хууль хүчнийг ямар гуйлтай биш.
Turuus tom tolgoitoi golduu haysan zoosiig uhen hatan hamj avdag ingeh yostoi gesen bol buruu bsan ch tenegtdeg buhchuud golduu za daa bugd l buhchuud dee...tom bie haa hooson mangar tolgoitnuud bdag iim neg haruul hamgaalalt nertei novshuudiig huulind zahiragddag bolgomoor yum... tsagdaa ireed ch yach ch chadahgui bgaa biz dee ... mongoliin buhchuud zuv yumruugaa develdee kkk zoos hiih arga zunduun bn shuu dee kkkk
5 жилийн өмнө Аварга тосон рашаан сувилалд очиж амрах гэж очоод өрөөгөө авах алхаж явтал ёстой кинон дээр гардаг шиг 1970 оны амрагчийн байруудтай бүр агуулах шиг байртай байсан энэ компани энэ амралтын байрыг сайхан барилгажуулж өгвөл маш том буян болно доо
Эдгээр барилгыг буулгах хэрэгтэй эдгээр компани Зайсанд барилга барих гэж улаарч буй компанууд хөгжил нь аль 1970 аас 1980 оны барилгатай барилга нь цууралт өгсөн хөдөө орон нутагт мөн Баянхошуу Сонгино хайрхан Баянзүрх Хан уул дүүрэг яармагт барилга бүтээн байгуулалт барих гэж ингэж улааран тэмцэлдээч газар нь байна ханш бага та нарт амар шдээ яагаад Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалыг эсэргүүцэн Дархан цаазат Зайсан толгойн бүхэл бүтэн уул нурааж олны хэл аманд хараалган барилга барих гээд дайраад байна болиочээ
Дуудлагаар очсон цагдаа нь ”шалгаж байна” гэж хариулж байх юм. Юу шалгаж байна гэж? Сайдын тушаал үнэн эсэхийг үү? Эсвэл дүүргийн засаг даргын тушаал хүчинтэй эсэхийг юм болов уу? Аль эсвэл ямар даргынх нь барилга вэ гэдгийг шалгаа юу??? Хуулийнхан ингэж хуулиа биелүүлэхгүй болохоор яах болж байнаа???
цагдаа үүргээ биелүүлэх ёстой ..........
ШИИДВЭР ТОГТООЛ ГАРГАСАН ПРОКУРОРУУД НЬ ӨӨРСДӨӨ ОЧИЖ ХАРЖ БАЫГААД БУУЛГУУЛАХ ЁСТОЙ БАЙХ ЁСТОЙ.БИ БАЙСАН БОЛ ИНГЭНЭ ХУД-н ЦАГДААГИИН ДАРГЫГ ШУУД ХАЛЧИХ ХЭРЭГТЭЙ ТӨРИИН НЭРИИГ ГУТААСАН АЛБАН ХААГЧИИГ ЦААШИД ТӨРД БАЙЛГАХ ХЭРЭГГҮЙ .
МАНай төр засаг ийм л хүчтэй байгааг тод харуулсан үйл явдал болсон байна. Уул нь төр төмбөгөр, ёс ёмбогор гэж үг байдагсан. Төрийн төмөр нударгыг үзүүлэх үедээ хүчтэйгээр үзүүлж мэдрүүлж байх хэрэгтэй байдаг юм ш дээ. тэгэж чадаагүй уравгар, улцгар, сул дорой байснаараа хууль зөрчигчдийг улам гааруулж, толгой дээрээ гаргаж байгаагаа ойлгодог засаг уу, үгүй юу гэдгийг харах л үлдлээ. Өөр хэлэх үг даанч алга.
Зайсангийн аманд 1960 оноос амьдран сууж байлаа. 1972 оноос Тусгай хамгаалалттай газар хэмээн оршин суугчдыг шилжүүлэн нүүлгэж газрыг нь БОЯ-ны сайдын тушаал нэрээр мөнгөтэй компаниудад худалдан улмаар дээрх газрыг танил талаараа авсан монголчууд нь гадаадын иргэдэд өндөр үнээр зарж хөлжсөн нь баримтууд байдаг.Одоо болохоор Хууль бусаар барьсан барилгуудаа буулгаж чадахгүй байгаа нь тун харамсалтай юм. Үүнийг АТГ шалгах нь зүйтэй дээ.
Yamnii gazriin darga Ch. batsansar chin Heblel medeelleer Zaisangii namiig Tusgai hamgalaltaas gargah bodlogo barij bga gej medegden shu. Tiim baij zuvshuurulgui barilga buulgana geed Bogdham uuliin darhan gazriin hamgalaltin zahirgaaniihan uilee uzeh hereg bna u Tegched bas Tuu goliig tusgai hamgalaltand avna geed bga Oilgomjgui bodlogo yavad bna shu de .....