Якутын сэтгүүлчид “Зиндаа” сэтгүүл, “Zindaa.mn” сайтын редакцид зочиллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 02

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын /Якут/ Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Якутын сэтгүүлчдийн бүрэлдэхүүнд тус улсын Сэтгүүлчдийн холбоо, өдөр тутмын сонин, телевиз, радио, сайтын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд багтсан байна. Өнөөдөр Якутын сэтгүүлчид "Зиндаа" сэтгүүл, "Zindaa.mn" сайтын редакцид зочилж, сэтгүүлчидтэй уулзаж, халуун дотно яриа өрнүүллээ. 

ГАЛИНА БОЧКАРЕВА: МОНГОЛ ОРОН, МОНГОЛЧУУД МАШ ИХ ТААЛАГДЛАА

Энэ үеэр Якутын Сэтгүүлчдийн Холбооны тэргүүн Галина Бочкаревагаас зарим зүйлийг тодруулсан юм.

 -Та Якутын Сэтгүүлчдийн холбоог хэдэн жил удирдаж байна вэ?

- Юуны өмнө биднийг урьсан, халуун дотноор хүлээж авсан  “Зиндаа” сэтгүүл,  "Zindaa.mn" сайтын хамт олонд баярлалаа. Би Якутын Сэтгүүлчдийн  холбооны тэргүүнээр 10 жил ажиллаж байна. Манай сэтгүүлчид жил бүр гадаадын улс орнуудаар танилцах аялал хийдэг. Үүнээс өмнө БНХАУ, Япон улсад очсон. Гурав дахь нь Монгол Улс боллоо.  Бид зөвхөн аялаад явахгүй тухайн орны хүн ардын онцлог, соёл, зан заншилтай танилцаж, мөн мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж, туршлага судалж, санал солилцдог юм.

-Танай улсад  хэвлэл мэдээллийн хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулдаг вэ?

- Манай улсын хүн ам 900 мянга гаруй боловч маш их уншдаг ард түмэн. Сонин, сайт, радио, телевиз гээд 200 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага ажилладаг. Ахмад настнууд, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудад зориулсан сонин сэтгүүл, телевиз, радиогийн нэвтрүүлгүүд хийдэг. Манай улсад олон үндэстэн, ястан амьдардаг. Тэдэнд зориулсан хэвлэлүүд ч бий. Аяллын багийн бүрэлдэхүүнд улсын хэмжээний гурван сонины редактор, сайт, радио, сонин, телевизийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд багтсан.

-Монгол орон, Монголчууд та бүхэнд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

-Монгол орон маш их таалагдаж байна. Бид ирээд долоо хонолоо. Якут, Монголчуудын зан заншил, соёлд ижил төсөөтэй зүйлүүд бий. Монгол Улсын Их Сургуульд ирж суралцсан якут бүсгүйчүүдээс монгол хүнтэй гэр бүл болсон тохиолдол элбэг байсан. 

-Манай орны түүх, соёлын дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар зочлов уу?

-Дорноговь аймгийн Хамрын хийдэд очсон. Тэрэлжид зочиллоо. Чингис хааны хамгийн том хөшөөг үзсэн. Чингис хааны тухай бид сайн мэднэ. Якутын Соёлын сайд, найруулагч Андрей Борисов "Чингис хааны нууц" кино бүтээсэн. Мөн Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт  очихоор төлөвлөсөн. Монголын  сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн сургалтын орчин нөхцөл, хүмүүжил, ёс заншилтай   танилцана.  Учир нь, 2020 онд Монгол Улсад Азийн хүүхдийн их наадмыг зохион байгуулах юм. Якутын анхны Ерөнхийлөгчийн санаачилгаар Азийн хүүхдийн их наадмыг зохион байгуулсан. Зургаан удаагийн арга хэмжээ Якутад болсон. Долоо дахь наадмыг Монголд зохион байгуулна.   

-Монголд амьдардаг Якут үндэстэн, нутаг нэгтнүүдтэйгээ уулзав уу?

-Уулзсан. Монголын алдартай дуучин Сарантуяагийн ээж Якут үндэстэн хүн шүү дээ. Сарантуяа уулзалтад хүрэлцэн ирсэн.

- Танай нутагт Монгол үндэстэн бий юу?

-Якутад Монгол хүн байдаг. Монгол бэр, бас Монгол хүргэн байна. Монголчууд цугларч үндэснийхээ баярыг тэмдэглэдэг.

-Монголд Якут гаралтай хүмүүсийг оролцуулсан томоохон арга хэмжээ зохион байгуулдаг уу?

-Бид ирэх долдугаар сарын 16-ны өдөр Тэрэлжид Якутын үндэсний баярыг тэмдэглэнэ. Якутаас үндэстэн хариуцсан төлөөлөгч, албаны хүн ирэх байх.

-Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн үйл ажиллагаатай танилцав уу?

-МСНЭ-ийн Ерөнхийлөгч шинээр сонгогдсон юм байна. Бид бүхэн уулзаж, танилцсан. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэж байгаа. ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч ч мөн шинээр сонгогдсон. Танай Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгчтэй адилхан гадаад харилцаагаа өргөжүүлэх, хөгжүүлэх сонирхолтой, ихээхэн анхаарал хандуулдаг хүн бий. Бидний Монголын сэтгүүлчидтэй хийх уулзалт, хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт итгэж байна.

 

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
USA-s Tuguldur(202.179.25.9) 2018 оны 05 сарын 02

Зиндаагийнхан эд нарыг гадуурхаж тэнэгтэх вий дээ айн. Үндэсний цөөнхөө гадуурхаад байсан гарууд яаж ч мэднэ. Тэгж мэдэхээр гарууд үүрлэсэн байдагийн байна лээ шүү. Нэг бүдүүн хүүхэн нь орилоод зайлаач гээд босоод ирж мэдрэлтэх вий. Шар хаданд байхаар дүп хүүхэн байсан шүү. Хахаха. Бүтэшгүй нээрэн. Хаагдсан нь өлзийтэй дээ.

0  |  0
Мангол баран(202.179.26.47) 2018 оны 05 сарын 02

Үнэндээ бол Хаант Орос,Зөвлөлт орон Их Оросын шовинист, үндэстний расист бодлогоор Азийн ард түмнүүдэд хандаж ирснийг бид ойлгох цаг болсон.Европын нацист үзлээс яалгаатай нь Орос шовинизм Нармай Азид дайсагнаж,Өмнөдийн Хар Халтаруудад саймширдаг онцлогтой. Мангол Чукча Китаез,Япошек бид бүгд дээд төрөлтөн Европ тэдэнд адилхан доод төрлийн амьтангууд л даа.Бидний хооронд тэд яс хаяж инээгээд ашгаа авдаг байсан нь Путин гарах хүртэл үргэлжилж ирсэн нь одоо өөрчлөгдөж байгаа.Одоо Оросод анх удаа Тува хүн сайд болж байгаа нь Орос Зөвлөлтийн үед боломжгүй байсаныг бид санах ёстой.

0  |  0
Чукча Дурак (202.179.26.47) 2018 оны 05 сарын 02

Оросууд Чукчануудыг зочдоо эхнэр охидоороо дайлдаг гэж инээлддэг нь үнэн болов уу? Баахан ухаан муутай тэнэгдүү ард түмэн гэж л Орос онигоонууд сонсож байсан юм байна.

0  |  0
Top