Дорнодод хятадуудын барьсан ноосны үйлдвэрийн газрын зөвшөөрлийг цуцалж, газрыг чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 02

Зөвшөөрөлгүйгээр үйлдвэр барьсан нь

Дорнод аймагт газрын  тосны олборлолт явагдаж эхэлсэн үеэс Хятад иргэдийн хууль бус үйлдлүүдийн тухай олон зүйл яригдаж, тэр хэмжээний үйлдэл гарах болов. Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл нарыг машинаараа хааж, бичлэг хийсэн Хятад иргэний тухай цахим ертөнцөд тархсан бичлэг олны дургүйцлийг хүргэсэн.  Монгол хүний өмнөөс хазгай муруй аялгуугаар “Манай газар” гэж хэлсэн нь бүр ч ноцтой.  Эндээс улбаалан хөөвөөс үйл явдал Дорнод аймагт ноосны үйлдвэр баригдаж буйтай холбоотой байжээ. 

 Хэрлэн сумын Засаг даргын А/74 дугаар захирамжаар  иргэн Ж.Насанбуян хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр буюу ноосны үйлдвэр барихаар Хэрлэн сумын тавдугаар багийн нутагт 11200 м2 газар авсан байна. Гэхдээ барилгаа зөвшөөрөлгүй эхэлжээ. Улаанбаатарт  эрх мэдэлтнүүд Зайсангийн аманд аялал, жуулчлал хөгжүүлэх зориулалтаар газрын зөвшөөрөл аваад тансаг зэрэглэлийн орон сууц, хаус барьдагтай агаар нэг үйл явдал болсон гэлтэй. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар барилгын ажлын зураггүй, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг хийсэн, Газрын тухай хууль, Барилгын тухай хуулийн удаа дараалан ноцтой зөрчсөн нь илэрчээ.

Засаг даргын захирамжийг Дээд шүүх хүчингүй болгожээ

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, газрыг чөлөөлөх арга хэмжээг авч, хариу ирүүлэхийг Хэрлэн сумын Засаг даргад П.Мөнхтөрд даалгажээ. Иргэн Ж.Насанбуянгийн эл үйлдэл нэг бус удаагийнх биш юм байна. 2015 онд Чойбалсан хотын төвийн нэгдүгээр бүсэд худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байхдаа хууль зөрчин барилга угсралтын ажил явуулж байсныг аймгийн Засаг даргын захирамжаар үйл ажиллагааг нь зогсоож байжээ.  Харин Ж.Насанбуянгийн газар эзэмших эрхийг нь цуцалсан Дорнод аймгийн Засаг даргын шийдвэрийг Улсын дээд шүүх хүчингүй болгожээ. Улсын дээд шүүхийн тогтоолд Иргэн Ж.Насанбуян, Ө.Одхүү нарын  хамтран эзэмшиж буй 1170 м2 газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамж Ж.Насанбуянгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэжээ.

Ноосны үйлдвэрийг хятадуудын хөрөнгө оруулалтаар барьсан бололтой.  Эхэлж үйлдвэрээ бариад дараа нь барилгынхаа зөвшөөрлийг авна гэдэг нь дээр өгүүлсэн Зайсангийн аманд болдог үйл явдалтай адилхан зүйл. Ямартаа ч Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн цаашид хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахыг тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтнуудад даалгасан байна. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тоймч(66.181.182.96) 2018 оны 05 сарын 03

Үхсэн ацаараа гаргасан шийдвэрээ цуцлах вэ дээ! Харжл байгаарай аймгийн засаг дарга нь нь нэр төдий мэдэгдэл хүргүүлээд таг болно.Учир нь авлига авсан байгаа нь ойлгомжтой.Цаад сумын дарга мал нь бас авилгачин сонсоогүй мэт чимээгүй байсаар 2020 онтрй золгоод монголчууд сонгужль гэж хуйлраад мартна.Тэр үед хэдийнээ ”China town” хороолол үүсээд олон хятадууд монгол хүүхнүүдтэй гэр бүл үр хүүхдүүдтэй болсон ба. Ийм тохиолдолд Олон улсын хүний эрхийн комисс, НҮБ с хүний эрхийг хамгаалж байна гээд манайд шахалт үзүүлнэ.тэгээдл бид хэдийнээ холилдоод эхэлцэн байна бх ийм л хувь заяа хүлээж байна да

0  |  0
hadnii mangaa(64.119.25.43) 2018 оны 05 сарын 02

Manaihan solongosd 3.saraar biz awaal 2 .sar bolool irdeg biz dee ed nart nasaar ni amidrah biz ogson bolood l ym barij bga ym mongol ehnertei bsan ch gesen bizeer ni daramtlah heregtei

0  |  0
zochon(64.119.25.43) 2018 оны 05 сарын 02

Hujaa nariig biziig shalgaach tiim olon sar jil mongold amidardag ymuu manaihan yaj bizee ogood bga ym be

0  |  0
Zoctin(27.123.212.140) 2018 оны 05 сарын 02

Aimgiin zasag zahirgaa medehgvi b.san gej hezeect vgvi hahuul awsan. ni todorhoi ugaasaa naad hvmvvs ctin yamar b.san odoo yamar zamaar bayajsaniig nutagiin hvmvvs medehiin iheer medej baigaa shvv dee.

0  |  0
Худалдагдсан хулгайч(139.5.219.9) 2018 оны 05 сарын 02

Хужаад худалдагдсан дарга нарыг зоосны нүхээр зовоож цаазла

0  |  0
Sain sanaat hujaa(31.173.83.254) 2018 оны 05 сарын 02

ХУЖААНУУД ТА НАРЫГ VР ХVVХДVVДИЙГ УДАХГVЙ ТVВД ШИГ ДОРОМЖЛОХ БОЛНО. ТЭР ЦАГТ ЦУСААР УЙЛААД Ч НЭГЭНТ ОРОЙТСОН БАЙНА. ОРОЙТООГVЙ ДЭЭРЭЭ СЭР ДОРНОДЧУУДАА!!!!!!!

0  |  0
зочин(43.228.129.227) 2018 оны 05 сарын 02

Шүүгч нар хахуул авч газар нутгаа зарахаа болиоч бурхан гуйсан ч бүү өг гэдэг хэдэн халтар төгрөгөөр одоо газараа ирээдүйд эрх чөлөөгөө хасуулах нь

0  |  0
Дорнодын биш иргэн(45.117.35.8) 2018 оны 05 сарын 02

Өгч болсон юм,буцааж авах нь зүйн хэрэг.Төр төмөр нүүрээ харуулах нь зөв.

0  |  0
Baagii(159.65.161.105) 2018 оны 05 сарын 02

Za ene ulger bolood duusna yg l buulgaj haragdana shdee iim tom ym barichaad bhad yaagaachgui bjiij odoo genet uhaan oroo yu naaduul chini bugd l mongo awdag medehgui hen bgaan hujaa nar buur dawaraad udaj bgaa gazar shdee. Ard tumen orilood ch nemergui shdee ajiliin bair bii bolgood olon ym yrisan mongolchuudiig halna haa haanaa bodmoor l ym. Dornodiin erh darhtai tolgoinuud bugdeeree mongo awdag shdee ter immagration n yasiin yu hiidegiin dandaa hudalaa viztei humuus tiim ym bol imagration eer n bugdiig n shalguulaad hooj garguul taarna gewch tegehgui n haramsaltai. Mongolchuud iim l bna shd

0  |  0
ахмад(203.91.117.8) 2018 оны 05 сарын 02

далан хэдэн оны үед хятадуудыг улаанбаатарааөс гаргах шийдвэр гарган нутагт нь буцааж байсаныг бүгд мэднэ одоо ийм ажиллагаа явуулж бүгдийг нь буцааж болдоггүй юм уу захаасаа эзлэгдэж идэгдэж байгааг өдөр бүр ярих юм улс төрчид зааланд хэрэлдэж суухаар монгол орныхоо зах хязгаараар яваад үзвэл эрх биш юм бодогдох байх

0  |  0
отгон(203.91.117.8) 2018 оны 05 сарын 02

Шүүхийнхэн болиоч шийдвэрээ буцаа буулгах шийдвэр гаргах хэрэгтэй

0  |  0
тулга(220.124.55.118) 2018 оны 05 сарын 02

яасан пис..шүүгч нар вэ.цуцлаад бхад өгөөд байдаг.тэр шүүгч нарыг нь ил зарлаад орлого нтрийг нь шалгаачээ атг.шат шатандаа идээ бээрэндээ идэгдчихсэн гөлөгнүүд вэ

0  |  0
Irgen(139.5.217.169) 2018 оны 05 сарын 02

Avilgaliin ur dun

0  |  0
Иргэн(172.58.120.27) 2018 оны 05 сарын 02

Монголчууд өөрсдөө л хууль дүрмээ баримталдалгүй мөнгөний бараө харахаараа арчаагүй царайлдаг болохоороо ийм байдалд орж байгаа юм.

0  |  0
Ф(66.181.182.76) 2018 оны 05 сарын 02

Шат шатандаа хахууль авахаар үр дүн нь 1 ийм.

0  |  0
Top