Шүүх, хүчний байгууллагын үүрэг гүйцэтгэх болсон Ардчилсан нам

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 02

Цагдаа, шүүх, прокурор, АТГ-ын ажлыг өмнөөс нь хийх болсон Ардчилсан намын бүлэг хуралдаад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснээ мэдэгдэв. Ингэхдээ дээрх эрх бүхий дөрвөн байгууллага байсаар байтал АН-ынхан Төрийн ордонд нэр бүхий нөхдөд “ял” тулгаад авав. Чухам АН-аас хэн нь мөрдөн гүйцэтгэх ажиллагаа явуулаад, хэн нь шүүхийн өмнөөс тогтоол гаргаж, хэн нь прокурорын өмнөөс яллах дүгнэлт үйлдсэн юм бүү мэд. Ямартай ч Засгийн газрын хоёр сайдыг доорх үндэслэлээр “яллах”-аа мэдэгдэж эрх бүхий байгууллагаас толгой дээгүүр загнав. Уг нь хуулинд харш баймаар юм.

Тодотговол, тэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг “Ах нар нь Хотгор шанагын уурхайн лицензийг зарсантай холбоотойгоор АТГ–аас шалгаж байна. Мөн төсвийн тухай хуулийг зөрчиж, тодотгол хийхгүй яваа нь огцрох үндэслэл” гэсэн юм. Гэтэл Ч.Хүрэлбаатар сайд өөрөө хүсэлт гаргаад АТГ-т шалгуулж, бусад холбогдох байгууллагаас ямар ч буруугүй гэдгийг тогтоосон атал АН-ынхан АТГ, шүүх, цагдаагийн байгууллагын өмнөөс ажлыг нь хийж, хийхдээ холбогдох байгууллагаас ч дээгүүр мэдэгдлийг Төрийн ордонд тунхаглаад авлаа.

Нөгөө талаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд амьдарч буй түрээсийн байр нь Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой Ш.Батхүү, Төрийн банкнаас гаргасан Г.Алтангийн зээлтэй хамааралтай учраас огцрох хангалттай шалтгаан гэж үзжээ. Харин энэ хэрэг явдал нь олон жилийн өмнөөс эхтэй бөгөөд Ш.Батхүү гэгч нөхөр хийсэн хэрэгтээ тодорхой ял эдэлж байсан түүх нь бий. Одоо ч шалгагдаад явж байна. Энэ хэргийг мөрдөж эзэн холбогдогч тогтоосон байгууллага нь Цагдаагийн газар, хэргийг хэлэлцэж тохирох хариуцлага тооцсон газар нь Монгол Улсын шүүх, хэрэгт хяналт тавьж дүгнэлт үйлдсэн байгууллага нь Прокурор байж таарна. Гэтэл дээрх эрх бүхий байгууллагаас өнөөдрийг хүртэл Ц.Нямдоржийг гэм буруутай гэж тооцсон нь үгүй атал аанай л АН-ынхан ийнхүү “яллах дүгнэлт” үйлдэснээ мэдэгдээд байна.

АН-ын бүлгийн энэ мэт бусдыг гүтгэсэн, шүүх эрх мэдлийн байгууллагын өмнүүр орж мэдэгдэл хийж байгаа явдал нь хэрээс хэтэрсэн улстөржилт гэж дүгнэхээс өөр аргагүй. Тэдний хувьд Засгийн газраас хоёр сайдыг нь эргүүлэн татах замаар Засгийн газрын байр суурийг ганхуулах, улс орныг бужигнуулах санаархал нуугдаж байгаа нь илт. Эдийн засгийг сэргээх, тодорхой зорилгын хүрээнд байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газар богино хугацаанд төлөвлөгөөгөө зурж их ажлынхаа гараанаас нэгэнт гарчихсан энэ цагт Засгийн газрын сайдуудын талаар худал хуурмаг мэдээлэл цацаж ард түмнийг төөрөлдүүлэх оролдлого хийж суугаад олон хүн харамсаж буй. Нөгөө талаар шударга үнэний дуу хоолой болж явдаг, тэр тусмаа АН-ын бүлэгт ихээхэн халтай зүйлийг илчилж гаргадаг Ц.Нямдоржийг онилсон нь ч санаандгүй хэрэг биш биз ээ.

Тэд засаглаж байхдаа өөрийн болгох гэсэн “Эрдэнэт” үйлдвэр, Дубайн гэрээ болон С.Зориг агсантай холбоотой хэргийн тухайд гээд тэдэнд харшлах зүйлийг Ц.Нямдорж ярьдаг, шалгахыг шаарддаг учраас энэхүү дайралт ирсэн гэхэд болно.

Олон учир шалтгааны улмаас АН-ынхан шүүх эрх мэдлийн өмнүүр орж худал хуурмаг мэдээлэл тарааж байгаад холбогдох байгууллага ч анхаарна биз ээ.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.160.199.56) 2018 оны 05 сарын 04

Ардчилсан нам 12оноос 16 оныг ард түмэн яаж завхруулж өрөнд оруулж төрийн албан хаагчдыыг төрлийн болгосон бүхнийг цагаан дээр хараараа байнаа . МАН ольгархи хэдэн гүлдгэрээсээ сал

0  |  0
иргэд(103.57.93.163) 2018 оны 05 сарын 03

Юун АН бэ анархист олгархи нам шүү дээ.Зэрлэг капитализмынг хөхүүлэн дэмжиж тээвэрлэн авчирч монгол орны эдийн засгийн бүх боломжыг үгүй хийгчид мөнөөс мөн болой

0  |  0
Mandah(73.239.110.215) 2018 оны 05 сарын 03

Shuuh tsagdaa ni ard tumnii esreg ajillsad baihad uur yahiin ene muu zindaa yamar tom hulgaichiin buunii nohoi uim be.

0  |  0
2012-2016(112.72.14.47) 2018 оны 05 сарын 03

$ гаарч ЭЗ сүйрч ЭЗ сайд нь их хуралдаа согтуу оролцож ажилгүйдэл өсч,7 буудлын Должин эмгэн талхаа таллаж авч байсан нь саяхандаа.ард түмэн нэг талдаа ЦАГААН ЦААС,нөгөө талдаа ЗАГАСНЫ ОЙ САНАМЖГҮЙ байлтай

0  |  0
Elbeg(195.181.166.142) 2018 оны 05 сарын 03

Ajilan hiij tsadkhui baiga yamar nam bulug, yamar darag noyon baisanch ajilan ugekh yostai. Turiin alban haagch bol Mongol uls, mongoliin arad tumend shudrag uilchilene gej tangrag urgesen humuus. Hervee ted urgesen tangragan umardaj oilgarhuud d uilchilekh d hurvel arad tumen tedniig yamar tsag uyed baisanch solikh erkh medel be.

0  |  0
Зочин(182.160.0.195) 2018 оны 05 сарын 02

Тэдний хэн нь ч ”угаавч уг нь хар” шүү дээ. ”Хулгайчдын бүлэг” нэг нэгнээ нөлөөг нь буулгаж өөрсдийн нөлөөг өргөтгөх тэмцэл үргэлж явж байдаг шүү дээ. Бугшсан луйварчдын тоог цөөрүүлж л байвал хэн хийх нь гол биш шүү дээ.

0  |  0
hotiinhon(93.242.44.195) 2018 оны 05 сарын 02

ardchilsan namiin anarhistuud oorsdoo yu vh hiigeegvi bj busdiig ajillah bolomjiig n olgoochee

0  |  0
irgen(66.181.187.43) 2018 оны 05 сарын 02

Arai shudraga ardchlagch xemeen uursdiiguu nerlegsediin bulxai luibriin esreg temcdeg boloxoor n zailuulax gej ichguurgui zutgej bui tcarai n ard tumen oilgoj bna sanasnii chin garz ta nariin turiin erx barij baixdaa yaj xuuliig guuli bolgoj duraaraa durgij baisniig xench martaagui

0  |  0
Шүүгэл(185.93.182.23) 2018 оны 05 сарын 02

Ц.Нямдорж Ч.Хүрэлбаатар хоёрыг огцруулна.Огцорохгүй бол засгийн газрыг огцруулна.Огцорохгүй бол УИХыг тараана.Ингэж монгол төрөөр тоглох хагалж бутлах хэнд хэрэгтэй !!!хэний эрх ашиг ,хэний төлөө, хэн цаанна байна вэ? Өөр хийх ажил их л баймаар юм.

0  |  0
AN-iin sanaand niits(115.171.245.233) 2018 оны 05 сарын 02

Nerteigeer ni mongoliin shuuh,prokuroriin baiguulalguudiig bugdiig tatan buulgaad tednii hiij baisan ajlii deerh 3 nohor hiichivel yag taarah yum bish uu?!Mon ATG-iig tatan buulgaad Baasan avgail baival bolohdog oo

0  |  0
zochin(66.181.189.165) 2018 оны 05 сарын 02

АРДЧИЛАЛ ГЭЖ АМААРАА ЯРИАД АР ХУДАРГААР НЬ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙЖ, ГЭМГҮЙ НЭГНИЙГ ГЭМТЭН БОЛТОЛ ГҮТГЭДЭГ НЬ АРДЧИЛАЛ НЬ ЮМ БАЙХ

0  |  0
zochin(66.181.189.165) 2018 оны 05 сарын 02

Д.ЭРДЭНЭБАТЫГ ЯАГААД ШАЛГАХГҮЙ БАЙНА? ? ? ӨӨРӨӨ ОРОХ БАЙХ ГАЗРАА ОЛЖ ЯДААД БАЙХАД

0  |  0
zochin(64.119.23.244) 2018 оны 05 сарын 02

AN arai l bish.Erdenebat gej neg erguutsen uhna shig yum,Erdene gej bordoonii bodon shig yum hoyor olonhi baihdaa uls orniig nam nertei gemt buleglel ni tonoj baihad ene eh oronch setgel ni yasan baisan yum bol

0  |  0
зочин (202.9.41.237) 2018 оны 05 сарын 02

Ардчилсан намын алнууд

0  |  0
Сүх(27.123.212.143) 2018 оны 05 сарын 02

Нэг муу түрээсийн байрыг хэдэн жил ярих гэсэн юм бол. Ядарсан ч амьтад юм даа. Энэ халзан чаралбаа Багануурыг Хятадын тосгон болгох шийдвэрт гарын үсэг зурсан шалтгаанаа ( хахуулдуулснаа) тайлбарласныхаа дараа олон юм яривал сайн бн.

0  |  0
Top