Малын хөлийн татварын цогц бодлоготой болмоор байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 05

 “Мал нь төрийн хамгаалалтад байна” гэсэн хуультай, малчид нь татварын хамгийн таатай нөхцөлд мал сүргээ адуулдаг гээд мал аж ахуйн салбарт давуу тал олон. Төрөөс малчдыг бодлогоор дэмждэг учраас малын тоо толгой өссөн. Саяхан л 1000 малтай хүнийг газар даахгүй баян хэмээн нэрийдэхдээ тулж байсан бол өнөөдөр 1000 малтай хүнийг таргийн таван ямаатай л хүн хэмээн нэрлэхдээ тулж, 1000 малтай хүний тоо алдагдсан. Үүнээс гадна малын тоо толгойд шундгаас чанарт огт анхаарч байсангүй нь малын тоо толгойг өсгөж, бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлсөн гэж зүй ёсоор үздэг. Мэдээжийн хэрэг малын хөлийн татвар гэж бараг байхгүйд тооцож болно. Мал сүргээ өсгөж буй малчдыг төрөөс шагнаж байгаа нь ч чанарт төдийлөн нөлөөлөхгүй байна. Малын хөлийн татварын цогц бодлоготой болвол төсөвт төвлрөх орлогоос эхлээд малын чанарт өөрчлөлт гарна.

Өнөөдөр “Мянгат малчин” гэх алдар хүнд нь малын тоо толгойг өсгөж бэлчээрийн даац хэтэрхэд нөлөөлсөн. Тухайлбал, малын хөлийн татварыг бодод 2000 төгрөг, бог малд 1000 төгрөгөөр тогтоох юм бол захын малчин чанартай 500 толгой малтай байхыг эрмэлзэхээс тоо толгойг 1000-д хүргэх гэж хэзээ ч улайрахгүй.

Зуд турьхан болж, цаг муудахад бүх хийтээрээ малчиддаа туслахаас эхлээд төрөөс ч хангалттай харж үздэг. Гэтэл малын хөлийн татвар гэж нэр төдий зүйл байгаа нь өнөөдрийн ардчилсан нийгэмд зохисгүй. Нэгэнт мал аж ахуйн орон учраас малын хөлийн татварын цогц бодлоготой болох нь юу юунаас чухал болжээ.

С.Ууганбаяр

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 05 сарын 06

tatvartai bolgoh ni zov, malchid gej uul, hadand hool und ovoolson baigali orchin buzarlasan hymyys l baih um, maliin oron baaij bas mahnii yne dendyy ondor baigaag hen anhaarch hyanalt tavih estoi ve ??!!!

0  |  0
Zochin(208.184.68.1) 2018 оны 05 сарын 06

Toonoos chanart anhaarah heregtei bn. Tatvartai boloh n mash zuitei

0  |  0
зочин(66.181.160.51) 2018 оны 05 сарын 05

Маш зөв санаа байна. Ер нь малын хөлийн татварыг өндөр тогтоох нь зүйтэй. Бэлчээрийн даац хүрэхгүй боллоо. Үндсэндээ бэлчээр маш их хэмжээгээр талхлагдаж, мал байтугай хүн амьдрахад бэрх болсон шүү.

0  |  0
Zochin(203.91.115.37) 2018 оны 05 сарын 05

Maliin huliin tatwartai bolgoh mash zuw. Mal usuj too tolgoi ne darlaad gazar nogooch garahaa boliloo.Bodod 1000 bogd 500 bhad bolno.

0  |  0
Top