Шатсан автобусанд Монголын 36 иргэн зорчиж явжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 06

БНХАУ-ын “Эрээн-Бээжин” чиглэлд хот хоорондын зорчигч тээвэрлэж явсан автобус энэ сарын  4-нд 23:00 цагийн орчимд шатсан хэрэг гарчээ. Уг автобусанд Монгол Улсын  36 иргэн зорчиж явсан бөгөөд иргэд бэртэж гэмтээгүй талаар албаныхан мэдэгджээ. Автобус Хөбэй мужийн Жанчхүү хотоос 30 км-ийн зайд орших орон нутгийн хурдны зам дээр шатсан бөгөөд галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа аж. Мөн ЭСЯ-ны зүгээс уг автобусанд зорчиж явсан Монгол Улсын  иргэдийн хохирлыг яаралтай барагдуулахаар Хятадын талын холбогдох тээврийн компанитай холбогдон ажиллаж байгаа юм байна.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top