“Яг түүн шиг-3” шоу өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 06

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын бүтээл “Яг түүн шиг” шоу өнөөдрөөс эхлэн ням гараг бүр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Гурав дахь жилдээ үзэгчдийг байлдан дагуулах гэж буй тус шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцоно. Уг шоу нь дэлхийн 80 гаруй оронд албан ёсоор зохиогддог телевизийн томоохон шоу юм.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.14.96) 2018 оны 05 сарын 06

манайд болсон болоогүй хуулбар шоу мөн ч олширч байна даа сугалаа шиг залуучууд нь амьдарч , суралцах завгүй оролцох юм зав гэж байнаа хөнгөн амьдрал эрж эх эцэг нь хүртэл дэмжих юм монгол улс дуулж бүжиглэж жүжиглэж хөгжинө гэж байхгүй одоо хөгжөөд сайхан амьдар ч болхоор дуучин жүжигчин бүжигчин тамирчид мянга мянгаараа байна ихэнх нь гавьяат, соёлын тэргүүний төрийн шагналт хөдөлмөрийн баатар гэж цолтой ард түмний амьжиргаа сайжир ч мандмаар байгаа юм үгүй байнаа цаана чинь баялаг бүтээг ч ард түмэнтэй улс хөгжөөд байна

0  |  0
Top