Өнгөрсөн гуравдугаар сард болсон сонгуульд ялалт байгуулж дөрөв дэх удаагаа ОХУ-ын төрийн тэргүүнээр ажиллах болсон Владимир Путин өнөөдөр Москвагийн цагаар 12:00 цагт /Улаанбаатарын цагаар 17:00 цагт/ Кремльд тангараг өргөнө. Тэрээр нийт сонгогчдын 76 хувийн саналыг авч үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Путин 2000 онд анх удаа ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, 2004 онд дахин дөрвөн жилээр сонгогдсон. Үндсэн хуульд нэг хүн хоёроос олон удаа дараалан сонгогдох боломжгүй тул тэр 2008 онд ерөнхий сайдын суудалд сууж, Дмитрий Медведев ерөнхийлөгчөөр ажиллаж улмаар 2012 онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдохдоо бүрэн эрхийн хугацаагаа 6 жил болгосон байдаг.
Дашрамд сонирхуулахад энэ удаагийн тангараг өргөх ёслол нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй, "Анти-путин" жагсаал хурцадмал байдалд хүрсэн үеэр зохион байгуулагдаж байгаагаараа олны анхаарлыг ихэд татаад байгаа ажээ. Одоогоор эсэргүүцлийн жагсаалын улмаас 1600 гаруй хүмүүсийг баривчлаад байгаа юм байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )