Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хорих 461 дүгээр ангиас захидал итлгээжээ. Тэрбээр, Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар саатуулагдаад сар орчим болж байгаа юм. Энэ долоо хоногт түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх юм.
"ИЛ ЗАХИДАЛ
Ч.Сайханбилэг миний бие Та бүхэнд 461 дүгээр хаалттай хорих ангиас хандан энэхүү Ил захидлыг бичиж байна.
Хорих ангийн алхах гишгэх зайгүй жижиг умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг өнгөрөөн бие, сэтгэлийн там эдлэн суухын зовлон хэцүүг хэчнээн дүрслэн тайлбарлаад ч энд орж үзээгүй хүмүүс ойлгохгүй буй за.
Үнэхээр идсэн уусан, эрүүгийн хэрэг хийсэн бол төрийн цээрлэлийг эдлээд л гарна. Харин Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, эх орондоо хэрэгтэй том төсөл хөдөлгөснийхөө төлөө ингэж суух нь үнэхээр эгдүүцмээр.
Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөснөөр юуны өмнө 2016 оны сүүлээр учрах байсан, одоо ч ярихгүй байгаа төсөв, санхүүгийн default-оос Монгол улс зайлж чадсан юм. Өнөөдрийн 5 хувийн эдийн засгийн өсөлтийн талаас илүүг буюу 3 орчим хувийг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт хангаж байна. 3000 хүртэл буурсан Монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрч, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломж оллоо.
Жилдээ хасах 200 сая доллар хүрч буурч байсан гадаадын хөрөнгө оруулалт 1,5 тэрбум доллар болж өсөн, үүний 3 доллар тутмын хоёрыг нь Оюутолгой гүний уурхайн хөрөнгө оруулалт хангаж байна.
Хэрэв 2015 онд энэ төслийг хөдөлгөөгүй бол жил бүр 400 орчим сая долларын хэмнэлт орлогоо бид алдах байлаа. Хамгийн гол нь 2015 онд хөдөлгөөгүй бол 2020 онд гүний уурхайн олборлолт эхлэхгүй байх байлаа. Тэр үед эхлүүлээгүй бол өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харсан ч хамгийн өөдрөг, хурднаар төсөөлөхөд 2025 он, түүнээс цааш л гүний уурхайн олборлолт эхлэхээр байсан нь улам тодорхой болж байна.
Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгө гэдэг даалгаврыг Ерөнхий сайдын хувьд би Ард түмнээсээ авсан юм.
Хамгийн багаар бодоход 5-10 жил түүнээс ч их хугацаа алдахаар байжээ. Үүнийгээ жилийн 400 сая доллараар үржүүлээд үз дээ. Бидний шийдвэр гараагүй байсан бол алдах орлогын зөвхөн нэг хэсэг. Үүнийг манайд хэн ч нэхдэггүй, хэн ч хариуцлага тооцохыг шаарддаггүй.
Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгө гэдэг даалгаврыг Ерөнхий сайдын хувьд би Ард түмнээсээ авсан юм. 450,0 мянга орчим иргэн мессэжээр анх удаа саналаа өгч энэ төслийг түргэн эхлүүлэхийг 60 гаруй хувь нь даалгасан билээ. Тухайн үеийн УИХ хоёр ч удаа тогтоол гарган Оюутолгойн гүний уурхайн төслийг эхлүүлэх даалгаврыг Засгийн газарт өгсөн. Урт удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн явцад Засгийн газар уг асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэж, эцэст нь Санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтнуудад олгосон юм.
Энэхүү төслийг хөдөлгөх шийдвэрийг тухайн үед Парламентад суудалтай улс төрийн бүх нам хүчин оролцсон Хамтарсан Засгийн газрын үед гаргаснаараа онцлог билээ. Дараа нь УИХ-д албан ёсоор танилцуулж, сонирхсон бүх гишүүдийн асуултад хариулсан болно. Мөн хамтарсан Засгийн газар буусны дараа 2015 оны Намрын чуулганд нэр бүхий гишүүдээс уг асуудлаар тавьсан Асуулгын хариуг Чуулганы нэгдсэн хуралдаан дээр өгч, мөн сонирхсон бүх гишүүдийн асуултад хариулсан.
Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөх эсэх, яаж хөдөлгөх зэрэг асуудлууд нь цэвэр бодлогын бөгөөд улс төрийн шийдвэр юм.
Үүнээс гадна уг асуудлаар УИХ дахь цөөнхөөс Засгийн газрыг огцруулах саналыг 2016 оны 1 сард өргөн барьж, Оюутолгой гүний уурхайн төслийг хөдөлгөсөн асуудлаар Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонхоор шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл уг асуудалд УИХ ач холбогдол өгч хангалттай цаг хугацаа зарцуулж байр сууриа тодорхой илэрхийлсэн.
Энд нэг зүйлийг онцлон дурдах ёстой. Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөх эсэх, яаж хөдөлгөх зэрэг асуудлууд нь цэвэр бодлогын бөгөөд улс төрийн шийдвэр юм. Уг төслийн төлбөр тооцоог хэрхэн шийдэх, зардлаа хэрхэн тооцох, санхүүгийн тайлан хүлээж авах эсэх нь гүйцэтгэх засаглалын хүрээнд шийдэх улс төрийн шийдвэрийн асуудлууд байсан.
Хэрэв Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжинд нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж Үндсэн хуулийн 45.2-т мөн холбогдох хуулиудад тодорхой заасан байдаг. /Тухайн үед УИХ дээр ийм асуудал үүсч байгаагүй болно/ Өөрөөр хэлбэл бодлогын буюу улс төрийн шийдвэрийн зөв бурууг Үндсэн хуулиар өөр хэн ч биш зөвхөн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагууд өөрсдөө тогтооно. Энэ үндсэн эрх мэдлээ шүүх засаглал руу шилжүүлбэл засаглал хуваах зарчим алдагдаж жинхэнээсээ Үндсэн хуулийн хямрал руу шилжинэ гэсэн үг. Америк, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад улс төрийн шинжтэй асуудлыг шүүх хянаж үздэггүй зарчим тогтсон байдаг юм.
Жишээ дурдъя. 2017 онд Монгол улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж шинээр 2,7 тэрбум долларын өр зээл авах уу, эсхүл алт, нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж төсвийн орлого сайжирч байгаа учраас хөтөлбөрт хамрагдалгүй явах уу гэдэг УЛС ТӨРИЙН шийдвэрийн буруу зөвийг 2017 оны нөхцөл байдлыг ойлгохгүй дараагийн УИХ ажлын хэсэг гаргаж шалгана гэвэл яах вэ? Буруу зөвийг нь хууль шүүхийн байгууллага тогтоох уу? Хэнийгээ бас барьж хорино гэх вэ?
Улс төрийн шийдвэрийн зөв бурууг шүүх тогтоож эхлэх л юм бол Монгол улсад улс төрийн хоригдлууд л шинээр төрж эхэлнэ.
Саяхан Монгол улсын Ерөнхий сайд Таван толгойн төслийг хөдөлгөх улс төрийн шийдвэрээ удахгүй танилцуулна гэсэн. УИХ нэг дуугаар, санал нэгтэй дэмжиж чадах уу? Санал зөрөлдсөнөө бас хууль шүүхээр шийдүүлнэ гэхүү? Хорьж шалгах ажил дараа нь бас үргэлжлэх үү? Оюутолгой гүний уурхайн асуудал яг дээрх хоёр жишээтэй адилхан юм. Гурван парламент дамжсан асуудлын дэнсийг гурван шүүгчид даатгаад орхиж болохгүй ээ. Улс төрийн шийдвэрийн зөв бурууг шүүх тогтоож эхлэх л юм бол Монгол улсад улс төрийн хоригдлууд л шинээр төрж эхэлнэ. Өнөөдөр Монгол улсын хоёр ч Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс холбогдох албан тушаалтнууд улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө эрх чөлөөгөө хасуулан цагдан хоригдож байна.
Ийм учраас энэхүү ил захидлаараа миний бие та бүхэнд хандан дараах хүсэлт, санал бодлоо хүргэж байна.
I. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон УИХ, Засгийн газрын нийт гишүүдэд:
1. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн үүрэгт ажлаа гүйцэтгэж, Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө урт хугацаанд хоригдох залхаан цээрлүүлэлт -“Вышинский”-н аргын амьд хохирогч болж байгаад ҮАБЗ-ийн гишүүдийн хувьд анхаарлаа хандуулахыг хүсье.
2. УИХ-ын танхимд нам, бүлгээрээ улс төржиж, маргаж мэтгэлцэн олонх, цөөнхөөрөө аливаа бодлого улс төрийн асуудлаар шийдвэрээ гаргадаг нь Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн нэг билээ. Харин хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас бүрэн эрхээ гуравдагч засаглалд санаатай санаандгүй шилжүүлэх үү гэсэн асуудал өнөөдөр үүслээ.
Цаашид УИХ, Засгийн газар улс төр, эдийн засгийн том асуудлуудаа бие даан аливаа гаднын нөлөөгүй шийдвэрлэж чадах уу гэдэг асуудал боллоо. Асуудлын зөв бурууг Шүүх бус УИХ шийдэх учиртай. УИХ-ын нийт гишүүдийг нам эвсэл үл харгалзан энэ асуудлаар нэгдмэл нэг хатуу байр суурьтай байхыг хүсч байна.
3. Оюутолгойн асуудлаар байгуулсан УИХ-ын Ажлын хэсэг нэг талыг барьж ажиллахгүй гэдэгт найдаж байна. Дүгнэлтээ гаргахаасаа өмнө хэлэлцээрт оролцсон ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж тэдний байр суурийг шорон оронд бус албан өрөөнд сонсож, тодруулахыг хүсэж байна.
II. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нар Танаа:
1. УИХ-ын танхимд өрнөдөг улс төрийн зовлонтой олон асуудлуудыг дүүргийн шүүхийн 1. танхимд шилжүүлэн улс төртэй хутгалдах хүсэл сонирхол мэдээж та бүхэнд байхгүй гэдэгт итгэж байна. Иймд энэ асуудлыг дахин гаргуулахгүйн үүднээс эхнээс нь тодорхой байр суурь баримтлахыг Та бүхнээс хүсье.
Иймд нийгэмд ч ойлгомжгүй байгаа, бидэнд ч ойлгомгүй байгаа, ямар ч үр дүн авчрахгүй залхаан цээрлүүлэлт болсон цагдан хорих шийдвэрээ эргэн харж, холбогдох шийдвэр гаргахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
2. Тухайн асуудлаар хоригдож буй хүмүүс оргон зайлаагүй, зайлахгүй албан тушаал одоогоор хашаагүй байгаа учраас дахин хэрэг үйлдэх боломжгүй, хуулийн байгууллагуудыг хүндэтгэн бүх талаар хамтран ажиллана гэдгээ удаа дараа илэрхийлсэн билээ. Гэвч зарим хүмүүсийг дахин үргэлжлүүлэн хорих шийдвэрээ ахин гаргалаа. Иймд нийгэмд ч ойлгомжгүй байгаа, бидэнд ч ойлгомгүй байгаа, ямар ч үр дүн авчрахгүй залхаан цээрлүүлэлт болсон цагдан хорих шийдвэрээ эргэн харж, холбогдох шийдвэр гаргахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
3. Оюутолгойн төслийг анх эхлүүлэхэд, мөн үргэлжлүүлэхэд гаднын нээлттэй хяналттай том компаниас Монгол төрийн ямар ч албан тушаалтан авлига аваагүй гэдэгт миний бие 100 хувь итгэлтэй байна. Хэрвээ ингэсэн бол ямар ч ял шийтгэл хүлээхэд бэлэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.
III. Хэвлэл мэдээллийн бүх байгууллагууд, нийт сэтгүүлчид, сонин сэтгүүл, ТВ радио болон цахим хуудас, сошиал ертөнцийн мянга мянган идэвхтэй хэрэглэгч Танаа:
Сар гаран хугацаанд хоригдохдоо уг асуудлаар ганц удаа л байцаалт өглөө.
Миний бие Монгол төрөө хүндэтгэн дуудсан цагт нь төрсөн дүүгийнхээ хорт хавдрынх нь эмчилгээг дуусгалгүй эргэн ирж шалгуулсан. Намайг хорьж шалгах ямар ч шаардлага байхгүй байхад 30 хоног хориход ганц үг гадагшаа дуугараагүй. Сар гаран хугацаанд хоригдохдоо уг асуудлаар ганц удаа л байцаалт өглөө.
Мэдээж, хүн л юм чинь нэг ч гэсэн өдрийн өмнө настай аавынхаа сэтгэлийг амраахыг, эхнэр хүүхдүүдээ эрхлүүлж нэг үнсэхийг, өнөөдрийг хүртэл аавыгаа эмнэлэгт хэвтсэн гэдэгт итгэж хоног тоолон хүлээж суугаа амьдралыг гүйцэд таниагүй бага охиноо тэврэн авч өвөртөлж нэг унтахыг хүсэлгүй л яахав. Гэхдээ энэ бол энд хоригдож байгаа миний болон 4,5 хувь хүний асуудал биш юм аа. Монгол Улсад цаашид улс төрийн хоригдлууд бий болох уу, үгүй юу, Үндсэн хуулийн суурь зарчмууд ганхах уу, үгүй юу, УИХ, Засгийн газар цаашид хэвийн ажиллаж чадах уу, үгүй юу, хөгжлийг авчрах том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх шийдвэрүүдээ гаргаж чадах уу, үгүй юу, цаашид Та бидний үр хүүхдүүд ямар нийгэмд амьдрах вэ гэдэг асуудал болон хөндөгдөж байна.
Хүн ёс, шударга ёс, хууль ёсыг эрхэмлэгчид хөлсний бичээчдээс хамаагүй олон гэдэгт гүн гүнзгий итгэж явдгийн хувьд дээр дурдсан асуудлуудыг зөв шийдвэрлэх, мөн улс орон, эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн Оюутолгойн энэ том төслийг саадгүй үргэлжлүүлж,
Цаашид Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Та бүхнийг мэдээ сурвалжилгаараа, нэвтрүүлэг нийтлэлээрээ, постоороо жиргээгээрээ идэвхтэй дэмжиж өгөхийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна.
Хүндэтгэсэн,
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
2018 оны 05 сарын 02-ны өдөр
Сэтгэгдэл ( 107 )
ene odoo boliochee 1-sar horigdoj chadahgui sonin yum yriad b.h yum hiisen nugleegiig chin mongoliin ard tumen amsaj b.ga ternii orond chi hedehen sar horigdood ylaa avaad suraach yasan archaagui gar ve
Тииймээ тийм зовлон байдаг байх гэхдээ бид та нар шиг авилга луйвар хийж эх орноо зарж идэж үзээгүй!!!!!! Бохир мөнгөөр яаж жаргаж тансаглаж байгааг чинь бас мэдэхгүй
Yugeed hutsaad shaagaad bga, idej uuj hoshnogooroo gargahaaraa l bolloo. Hiisen heregee ideleed naanaa hataj uh!
Bayn mongotei hun mongoor tsohioodl shorongoos garna bizdee
Яасан олон юм бичдэг садаа вэ. Нэг л өгүүлбэр бичил дээ
ТА НАР ЖААХАН СЭТГЭЛ ГАРГАСАН БОЛ АРД ТҮМЭН ЧИНЬ ИНГЭТЛЭЭ МОДОО БАРИХГҮЙ БАЙСАН ЮМ ЗӨВХӨН ТА ӨӨРСДӨӨ Л ХАГАРТЛАА БАЯЖЛАА ӨМХИЙ АДГИЙН ШЭЭСНҮҮД БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ШАТААЖ АЛБАЛ ТААРНА
хэт туйлширч, хүн ёсноос гажуудаар бухимдлаа илэрхийлэх нь эдгээр сэтгэгдэл бичсэн хүмүүс ямар их шаналгаатай, хэцүү, ядарсан амьдралтай болохыг харуулж байна. хөөрхийс сэтгэл нь гийх болтугай.
Эх орныхоо төлөө цохилох зүрх, ард түмнээ бодох тэнхэлгүй нохойн жогорхойг бид бодох шаардлагагүй!!!
Toroo xamgaalaxgui ard tumnee ul tooj yavj bsan bolon yavj bga ta nariin xuvi zaya ingej shiidex bolno.
Та нарын Монголд ард тумэнд узуулсэн хохирол багадаагуй Юу хийж байсанаа ч мэдэхгуй хун засаг толгойлж балаг тарьж явснаа ойлгохгуй улс терчид хэлмэгдлээ гээд байх юм. Улс орон ард иргэд хэлмэгдэж буйг юу гэхэв
Bitgii hoshnogo tsarailaad gonginood bai!!!! Ter erdenetiin hulgain talaar tailbaraa hiigeed er hun shig bugdiin ilchilchih LALAR min
gishuun boloh alban tushaalin yumnuudad surgamj bolog,hen ch tur barisan ard tumnee tuilduulj baigaa bas ulsaa urund oruulj baigaa yumnuudtaui bugdedtei arga hemjee avah ni zub
авилгаа илчилэхэд ойрхон л болж байгаа юм байна энэ нөхөр комсомоолч
авилгаа илчилэхэд ойрхон л болж байгаа юм байна энэ нөхөр комсомоолч
Er hun shig shalguul gonsjignood baih yum huuliar shalgaad togtoono biz
EEE HOG GEJ ICHEECHEEE .HIISEN BOL YALAA EDLEED GAR .TER HVZVVGVI EZNEE OLJ IR
Төсөлөө эхлүүлсэн нь зөв л юм байгааз. Тэглээ гээд Монгол огт хөгжиж тэр яриад байгаа эдийн засгийн өсөлт чинь энгийн ард иргэдэд ер мэдэгдэхгүй мөлжүүлж зовж амьдарч байна. Харин ч газар шороо маань авах юмгүй сүйрч байна. Зөв биш буруу л хийсэн болоод ийм үр дүнд хүрсэн гэсэн үгшд. Өөрсдөө бас дуусашгүй баян болсныг чинь харж байна. Тэгэхээр шоронд зовох чинь зөв.
Ингэж гоншигнох байсан юм бол эх орон алт эрднэсээ яах гэж харийнханд хувийн сонирхолоор худалдсан юм бэ?
Ингэж гоншигнох байсан юм бол эх орон алт эрднэсээ яах гэж харийнханд хувийн сонирхолоор худалдсан юм бэ?
Баттулга Ерөнхийлөгч арай л увайгүй юу үгүй юу ?
Chi aav hun shig hatuu changa bail daa shalchignaad b h ym chi gantsaaraa ger buleesee tusdaa b gaa ym uu mongol erchuud emegteichuud delhiigeer neg ur huuhdeesee hol booliin hudulmur hiij b gaa shuu dee tevcheerteihen heregee shalguul eks erunhii saidaa
энэ муу гоншигнуур эм царайлчаад бас пээдийхтэйгээ, захиа махиа бичсэн шиг, энэ амьсгаад итгэх үү ард түмэн, их үнэнч шударга хүн царайлж байгаад мултарчнаа гэж хараад байгаа болтой
Erdenetiin 49 huviin asuudal, Dubain gereeg yagaad zasgiin gazar ih hurald medegdelgui henii zaavraaar , hulgaigaar hiisnee l tailbarla l daa. Ard tumen uuniig l huleej baigaa .....
Муу хүүхэн царайлсан хулгайч үнэнээ хэлээч. Хэний даалгавраар хийснээ
монгол төр зүтгэсэн хүндээ халтайн бодит жишээ. хүнд үеийг даван туулсны дараа түүнд хөшөө босгох нь үнэн дээ
Хамгаалагчтайгаа цуг хөл хорионд орсон хүн л гэж л ойлгож байгаа шүү дээ энэ хүнийг \нөгөө шүлхийн хөл хорио шиг\, түүнээс бус эгэл нэгэн шиг хоригдоогүй байх аа даа. Тэр жил гайхал С.Баярцогт ” Аав аа, ээж ээ хүү нь гэмгүй шүү гээд л чуулганы танхимаас орилоод М.Зэнээ гуайд загнуулж байсансан. Тэр хүний үгийг ахиухан сонсож байсан бол юунд ингээ аж...
Одоо сайхан яриад сайхан хуурдаг цаг биш, ер нь хууртахаа боль, эрүүл ухаанаар тунгаа, энэ хүн одоо америкт тарвалзаж, эхнэр нь 100 сая үнэтэй хувцас өмсдөг нь үнэн бол асуудал байна аа л гэсэн үг, эрүүгийн хуулинд хууль бусаар хөрөнгөжсөн хөрөнгийг хураах ёстой, ял өгнө, дээр нь эх орны итгэл авч худалдсан бол амьд явах эрхгүй
olom yum hutsalgvi vh naanaa pizda min chini hiisen nvgel vhsen ch vr tuluusiig n tulj barahgvi 10 veree zowno muu zulabsag min h
Hudlaa shvv...jujig ...bvgd tavilttai...udahgui ed nariig shalgaad zorchilgui geed sullana biz
Sain bn uu 28 dahi erunhii said mini ta yagaad end orj uzeegui bolhoor medehgui gej bichij bgaa be hun bolgon oroh estoi yumuu hun uiliin uree uuruu edleh estoi shuu dee buruu zuil hiisnee yagaad huleen zuwshuuruhgui hudlaa gonginood bh yumaa boiochee
Үйлийн үр эзэндээ л ирж шингэдэг жамтай Үнэний мөр үйлдсэнээ дагаад тодордог замтай Үхлийн цаг төөргөө нэхээд ирдэг жимтэй Үүрдийн жаргал сэтгэлд бүдрээд холддог зантай! Үгийн хүч хэлсэн амандаа хурладаг номтой Үнэн хүч итгэгч зүрхэндээ бүрэлддэг учиртай Үйлсийн сайхан хайр түгээхэд оршдог үнэнтэй Үдлэх амьдрал буян хураахад оршдог хуультай! Үр хүүхэд эцэг эхээ дагаад хүмүүждэг жаягтай Үржил шим хөдөлмөрөө дагаад ирдэг хувьтай Үжирхэл мөхөл шуналыг дагаад биеждэг чадалтай Үелзэх сэтгэл хүслийг дагаад хувирдаг чанартай! Б. Эрдэнэтуяа 2018.4.22 #Монголтүмэндээөргөхминийхайр #Монголухаан
Сайханбилэг сайхан залуу юм Бие хаа тэгш спортлог бас царайлаг Маш харамсалтай нь түүнд Монгол эх орныхоо төлөө ард түмнийхээ төлөө гэсэн зүрх сэтгэл юу ч байсангүй Одоо яаж ч тайлбарлаад нэмэргүй .”......Үүргээ биелүүлсэний төлөө намайг улс төрийн ялтан болголоо” хэмээн гонгиноод нэмэргүй Эх орноо худалд гэж хэн ч үүрэг өгөөгүй Дубайд очиж гарын үсэг зураад эх орноо 2 миллиард долларын өрөнд оруул гэж хэн ч үүрэгдээгүй УИХ ч хуралдаж үүрэг өгөөгүй Сайхан нэр төр нь цөөрмийн мэлхий мэт л болов Баярцогт Баяр ч мөн ялгаагүй Дахин хэзээ ч сэргэхгүй Аврал
Hudlaa jujig ali hediin ed nar eniigee yariltsaad tohirtson bga. Udahgui horiod shalgaad shalgad uym garsangui l gene
Gem buruutai esekhiig ni batalj baij khorikh kheregtee niit massad taalagdakh gej iim balai yum khiigeed bna uu daa
Хүүгээ охиноо тэвэрч унтахыг эцэг эхийнхээ хажууд байж сэтгэл санааг нь тайван байлгахыг хүсч байгаа хүн их олон байгаа даа. Гадаадад амьдралынхаа төлөө зүтгэж хар бор ажил хийж байгаа хүмүүсийн хувьд ямар байдгийг мэдэхгүй л бна даа. 1 сар энэ ямар хугацаа вэ?
Idej uusiin bol er xun shig yalaa edleed ner torteixen suugaad garaad ireech ex ornoo ard irgedtei n elgeer n xewtuulcheed odoo bitgii xuts za ch
Bas Mongol ulsiin 28 daxi eronxii said gechijee muu nowsh
Болж новш минь наанаа дуусвал сайн байна
ШУНАЛДАА АВТАЖ, Монгол улс, АРД иргэдийг сүйрүүлчихээд юу гэж Солиороод байгаа юм. ХУРДАН ХЭРЭГЭЭ ХҮЛЭЭЖ, ИДЭЖ АШИГЛАСАН ЗҮЙЛЭН ТӨЛЖ ДУУСГА...
Buh hiisen zuilee tsagaan bolgoh gej undeslelgui too barimt bichij suugaa ni ogt gemshihgui bgaagiin shinj... Hurteh estoigoo l hurteh gej bna!!! Harin jinhene shiitgeliig ni ugch chadah uym bolov uu daa...
Muu S Bayariin gaigaar saihan zaluuchuudiin amidral suirch bna.
hurteh yostoigoo hurtej bgaa chin ene. bidnii amidraliig yamar bolgood uursduu yamar bolson bilee uudgui muu avilgach hog shaar
Манай хуулийнхан Ерөнхий сайд хийж явсан хүмүүсдээ хилийн хориг тавиж.гадуур шалгаж болно доо. Засгийн газрын хууль бус шийдвэрийг Улсын их хурал нь засаад явахгүй яасийм эрх нь байдаг биз дээ. Хариуцлага яривал тухайн цаг үед Их хурлын дарга бас л хариуцлага хүлээх ёстой биш үү.
Buh hurungoo ulsiin orlogo bolgochih! Tegeed garch bolno
ард түмний амьдрал үнэхээр доройтсон шүү. харин та нарын амьдрал дэлхийн баячуудаас илүү байгаа нь хангалттай тайлбар биш гэж үү
dahiad uhaarch heregee huleetel ni hori
Захиа бичдэг бие сэтгэлийн зовлон эдэлж бн гэж гоншигнодог моод болжээ.сб бардгүй.
Uy hiisnee yaj tenegtsenee medej bgaa bizdee ... bas l boloogvi bololtoi .... gantshan Chamd Dubain geree ch bish dawhar Erdenetiin 49/ iin tuhai asuudal baihaa shvv.... ahiad nasan turshdaa nar vzej bolohgvi hvnii neg n chi mönöösöö mön shvv.... zahidal bicheed suugaad bai naanaa.... hergee hurdan hvlee tegwel chi tvrgen yalnaaa tvrgen multarna .... garaad amerik ruu zugataay gej bodoj bna uu? Vgvi l bolow uu? Vgee Sain heleh htei ... sar suuj chadahgvi tewcheer chin baragdaj bna daa odoo zahidal bicheed
Эр хүн шиг авилгал авсаан гээд Оюу толгойгийн гэрээг цуцлуулчих зориг зүрх байхгүй дээ чамд, харин ч сар болоогүй гонгиноод байж байна хохь чинь
Бөөлжөтлөө идсэн шд чи муу новш. Чи хувьдаа мөнгө залгиж болох болгонд хуруугаа дүрээд гудраа биз дээ. Битгий худлаа жүжиг тавь. Ард түмэн өгсөн үигээ авч чаддаг гэдгийг гударсан, гударч байгаа хүн бүр харж ав.
Энэ хүн тэнд огт зовоогүй байгаа юм байна. Тэндээс хэзээ захиа гаргадаг болсон юм. Өмгөөлөгчөөрөө ч дамжуулж захиа гаргаж чаддаггүй ш дээ. Энэ хүн тэнд баастай гэдэс идэж хүйтэн шал гишгэхгүй л байгаа юм байна. Бусадтай адил байлгахгүй нь мэдэгдэж байна. Үнэндээ жаргаж байгаа юм байна
chamaig naana uheh hench uilahgui ee hench ene luivarchnii tald orohgui mgl.n ard tumnii hurungu munguur togolj togoljch.d odoo yu gej muur.d bgaa yum kkk in.dtei yu m ingej gonchognoo bolood uhej dald or odoo hiisen uiliinhe uiliig edelj uhdee odoo enii ug.g hen tooj harhav de nohoich tooj harahgui biz
Taniig demjih neg undeslel bn buh luivraa ilchleed ulsad huraalgaad shorond hat
Chi mongol ulsiig samarsan chini hudlaa yu bitgii jujigle baliar novsh
Odoo yaxavdee, yalaa edlex l xeregtei, yxamsarlax xeregtei, orovdox oilgox setgelgee suux xeregtei, bid yadarch bn sxanbilegee, ta bolon cham shig avilgal avsan xumuus oilgoxgui l bxaldaa, ex oron, shuux xerxegiig shiidex bxdaa. Sain yum bod. Bid yadarch bn tuildaj bn.
Хэрүүлээрээ Сайханбилэгийг дийлдэг хүн монголд бхгүй. Энэ хүнээс Монгол орон чамаар дажуулж эрдэнэтийг луйвардуулсан. Бас дубайн гэрээ чинь хулгай. Чи л ганцаараа Асем биланд 5 тербумын хажс авч, бас америкт гарч амьдардаг тансаг амьдралтай үлдсэн. Монголын төр бүтээн байгуулалтчгүй өрөнд живж үлдсэн. Ноогдол ашиг 2037 оноос наашгүй болсон. Төрийн ордоноос баруун зүүн 5 хүрэхгүй км явж гэр хороололуудаар явж үз. Архи уудаг эрчүүд хүчирхийлүүлсэн хүүхдүүд идэх хоолгүй амьдарч бн. Чиний л амьдрал сайжраа биз. Болдогсон бол цаазламаар бн та нарыг
Дубайд очиж хийсэн гэрээ Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах талаар таны хийсэн, гаргасан шийдвэр хоёроо юу гэж хэлэх вэ??? Хэний эрх ашигт үйдчилсэн нь тодорхой болсон. Монгол улсаа гэх сэтгэл танд баысангүй дээ. Үүнийгээ эргэж нэг бодоод ард түмэндээ захидал бичээрэй
Eh ornoo hudaldsan chamd ene nees ilvv shiitgel bh estoi
Ингэж гонгинох бсым бол яах гэж идэж уудаг лалар вэ
Орон шорон ял зэм нь ч яахав,сайханбилэг.эргэх хорвоод төрсөн бол төгсдөг жамтай.энэ нас элэгдэж хорогдоод эцэст нь дуусдаг.тэр үед үйлийн үр гэж том шүүлт бий.эрдэмт лам ч эд хөрөнгө ч аль аль нь хийсэн үйлийг аргалж буцааж болдоггүй,хийсэн үйлээ эдэлж бардаг энэ орчлонгийн хатуу жам бий гэдгийг ухаарах хэрэгтэй.үхэх цагт хар цагаан үйл чинь хөтлөөд зургаан зүйлийн амьтны аль төрөлд төрөхийг би ч чи ч таашгүй.хийсэн үйлдээ хийх дүгнэлтээ олон талаас хараг гэж төр чамайг тэнд суулгасан байлгүй дээ.элдэв эрээн цаас эрээчиж суухаар хийсэн муу үйлдээ гэмшээд суувал хэтийн хэрэгт чинь тустай.
idsen hulgailsan zuilee ulsdaa butsaagaad ogchih uls ard tumnee hohirolgui bolgochih mongol uls tusgaar mogtnoson uls shu gedgiig chi sain medej av
ХУЛГАЙ ХАР МӨРТЭЙ ШҮҮ ДЭЭ??? ЭЦЭСТЭЭ ШОРОНГООР Л ДУУСНА.
Ардчилал ялсан гэх үү,байгуулсан гэх үү цагаас хойш Монголын ард түмэн 2 хэсэгт хуваагдсаан.Нэг хэсэг нь болох төрийн дээд суудалд 1990 -ээд оноос тасралтгүй сууж,төрөөс төрсөн тэрбумтнууд буюу та нөхөд,нэг хэсэг нь өнөө маргаашийн хоолоо залгуулах гэж үнэн сэтгэлээрээ зүтгээд өөдөлж дээшилсэн ч юмгүй бахь байдгаараа байгаа ард олны олонх.Хууль бол бүр илүү гүйцэж түрүүлж үйлчлэнэ шдээ ,олонхид бол,та хэд бол яахав дээ дөнгөж эхлэл төдий зах зухаас нь үзэж байх.Их ялгаа,бас зааг бий шүү.Яагаад ард олны амьдрал тээр дор,төрийн сэнтийд 20-оод жил сандайлсан та нөхдийнх бялхсан байна вэ? ?????
Монголын ард түмнийг басамжлан тэнэг мангар 4-р ангийн боловсролтой хүүхдүүд гэж бүү доромжил!!! Эх орны эрх ашгийг дээдлэж мэдэхгүй Шархадны больницийн үүрдийн өвчтөн.
Та тэгээд ард түмэнээ ингэж ядарч байгааг бодож үзсэнүү таны эхнэр нэг л хувцас40мянга $ гээ биз дээ тэгээд мөнгөтөй та өвчин тусвал гадаад гараад л эмчлүүлээд мөнггүй ард үхээд л та болохоор охиноо өвөртөлж унтах охиноо санадаг байж тэгвэл бид ч бас адилхан ард түмнэ чинь бас л тань шиг байна юу гж бодож байна та .....
Чи яарч Оюутолгойн гэрээг байгуулсан, Эрдэнэтийн 49,51%ийн хуйвалдааныг чинь Монголын ард түмэн мартаагүй шүү
ӨӨРСДИЙГӨӨ АРД ТҮМНЭЭР ӨРӨВДҮҮЛЭХИЙН ТУЛД ЮУ ГЭЖ Ч ХЭЛЖ ЯРЬЖ БОЛНО УЛС ОРНОО ӨЧ ТӨЧНӨӨН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ӨРӨНД ОРУУЛАХ ГЭРЭЭНД ДУР МЭДЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРХЫНХАА ӨМНӨ БИ ЭХ ОРОНДОО ЮУ ХИЙЖ БАЙГАА БИЛЭЭ МИНИЙ АРД ТҮМЭН МОНГОЛ УЛС ИРЭЭДҮЙД ЯАЖ ЭНЭ ИХ ӨРИЙГ ДАРАХ БИЛЭЭ ГЭДГИЙГ БОДОХ БАЙСАН ЮМ ОДОО ЮУ ГЭЖ ДОНГОДОЖ ГОНШИГНООД Ч НЭМЭРГҮЙ ХАХУУЛЬ АВСНЫХАА ХАРИУГ АВАХ ЦАГ НЬ БОЛСОН ХИЙВЭЛ БҮҮ АЙ ГЭДЭГ БАЙХАА ҮНЭНЭЭ ХЭЛЖ ЯЛАА ЭДЭЛСЭН ЧИНЬ Л ДЭЭР ШҮҮ.
Энэ том ажлыг эхлүүлсэн нь зөв л гэж үзэж байгаа шүү харин үүгээр далимдуулж ашиг хонжоо олох .уйваагүй үйлдэл гарн асан бол зохисгүй л юм даа.Хуулийнхан минь зөв шийдвэрээ гарнаж ард олондоо зөвөөр танилцуулаасай гэж хүсэж байна шүү.хэлмэгдэл байж болохгүй бурхал биднийг харж байгаа гэдэгт итгэнэм
Чи хичнээн пээдгэр, маш их хөрөнгө завшсан, улсаа удирдах бүү хэл шаварт унагасан тул энэ байтугай ял, зэм хүлээх болно
Bayrtsogt deer ued ih hurald suuj baihdaa bas minii eej aav nadiig medne bi eej aavaaraa tangargalaj bn geed l bsn yasan be hudlaa ner barij ard tumniig huursanuu ?
Ямар тэнэг уншина гэж бодло вэ....
Buh hun shorongiin zovlon uzsen baih estoi umuu shudraga humuus shorond orohgui sh dee
Хүмүүс шоронд яг өөр шиг чинь там эдэлдэг. Шүүх үнэн зөвийг үнэхээр зөв шүүж чаддаг бол таны зөв бурууг ялгаад өгнө Та ч гэсэн шалгуулах хэрэгтэй .Улсад хохирол учруулсан бол хэн ч бай хариуцлага хүлээнэ .Та нарын боловсруулж баталсан хууль шүүдээ
Сайханбалагийг эх орноосоо урваснаар зүйлчилж шоронд хий.
Мөнгөтэй л бол өвчин зовлон ирэхгүй юм шиг амьдарч явснаа бодохоор гэж хэлээч, бичээч
zov bishjee
chi idsen bas uusan chi bas busdad davuu erh olgoson ta nar buruu mgl ulsad ashiggvi geree hiiseneer ard tvmen bid yaduu zvdvvgiin zovlond uduruus udurt unaj bna chi bitgii uruvdvvleh taktik bari yalaa edelj surdaa
Nowsn Aaw Eejdee erhlej bna yy.Nohoi mine......
idsen bol idsen.yysan bol yysan.naanaa baij bai.
hyshdag golog be.bid itgelee yu.
ard tvmenii amidral bvgd deerdsenii daraal shi garna.nanaa baij l bai .
idsen yysan bvgdiig ni bytsaagaad og daraana garah talaar yarih heregtei bolob yy.