Ерээд оноос Монгол Улсын түүхэнд олон намын тогтолцоо бий болсноор улстөрийн түүхийн тавцанд өөрийн гэсэн тодорхой байр суурь эзлэх болсон АН бууран доройтож, мандан бадарч гээд өнөөдөр түүхийнхээ нэгэн эгзэгтэй онц цагтай золгоод буй.
Харин энэ эгзэгтэй цаг үед АН-ын үзэл баримтлалыг дэмжигч нэн шинэ үеийн залуус өөрчлөлт шинэчлэлийн талаар санал бодлоо илэрхийлэхээр зэхжээ. Хамгийн хачирхалтай нь АН-ын залуус гэхээр дал, наяад оны албан тушаалын хэнээтнүүд биз гэсэн бодлыг бүр ерээд оны залуус хөсөр хөөн зайлуулав. Үүнээс харвал “Түрүү ургасан чихнээс сүүлд ургасан эвэр” хэмээсэн нь дэмий ч нэг тэнэмэл үг биш бололтой. Ардчилсан хувьсгал дөнгөж түүхийн тавцанд хөл тэнцэж ахуй 1990 оноос эхлээд 1996 онд АН түүхэндээ анх удаа Төрийн эрх барих эрх гардаж байх хугацаанд төрсөн нялхасууд гээд бодчих. Тэд “Бид энэ намыг анхаарахаас өөр аргагүй. Бид ардчилсан хувьсгал мандаж ахуй цагт төрсөн учраас энэ намын үзэл бодлоор амьсгалж ирсэн. Тиймээс энэ намын ялалт уналт бидэнд туйлын хамаатай” хэмээн санаархасан нялхасын санаа зөв ч юм шиг, хэтэрхий дэмийрсэн ч юм шиг.
Тэд юуны өмнө АН-ын бүх гишүүд дэмжигчдийн дунд санал асуулга явуулж, энэхүү санал асуулгын дүнгээ дэмжигч гишүүдийн төлөөллийн хамтаар АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нарт өргөн барихаар зэхэж байгаагаа дуулган дураар загнав. Тус санал асуулга нь өнөөгийн АН-ын удирдлагыг шинэчлэх хэрэгтэй юу, хэрвээ хэрэгтэй бол намын дараагийн удирдлагууд хэн байх вэ гэдэг талаар явагдсан байна. АН-д санаа тавьсан “нялхас” энэ санал асуулгаа өнгөрөгч гуравдугаар сард эхлүүлж хоёр сарын турш явуулсны үр дүнд тавдугаар сарын 1-нд хаасан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Юуны өмнө 1990-1996 онд төрсөн эдгээр нялхасууд “Бидний хувьд өнөөдөр намын удирдах түвшинд ямар нэг ашиг сонирхол байхгүй бөгөөд бидний ар талд хэн нэгэн улстөрч байхгүй, залуу хүмүүс учраас сурч мэдэх зүйл олон бий. Тиймээс юуны өмнө өөрсдийнхөө сурсан мэдсэн чадах чинээнд энэ намын цаашдын үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэх үүднээс оролцож байна. Гэхдээ сая явуулсан судалгаанд олон мянган хүн хамрагдаж нэр бүхий таван хүнийг санал болгосон” хэмээсэн юм. Нялхасын хэлж байгаагаар бол санал асуулгад айргийн тавд багтсан таван эрхэм намын дотоод журмаар дахин сунгаанд оролцох юм байна.
Эх сурвалжийн мэдээлсэн санал асуулгын нэгтгэсэн дүнгээс харвал өнөөдрийн АН-ын удирдлагуудыг өөрчлөх хэрэгтэй. Учир нь олон жил улстөрд явж сайн гэхээсээ илүү муу нэр зүүсэн удирдлагууд АН-ын нэрийг харлуулж байна. Тиймээс тодорхой хэмжээнд төрийн болон улстөрийн албанд зүтгэсэн залуу хүмүүсийг олноор нэрлэсэн гэжээ.
Тухайлбал, тус санал асуулгын нэгдүгээрт, өдгөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан байсан бол хоёрдугаарт, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, гуравдугаарт, Цөмийн энергийн газрын дарга болон Геологийн төв лабораторийн захирал асан Н.Тэгшбаяр, тавдугаарт, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр нарын далаад оны залуусыг нэрлэсэн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа жараад оноос өгсөж, айргийн дөрөвт багтсан байх юм. АН-ын гишүүд дэмжигчид дээрх таван эрхмийг ямар ч байдлаар дэмжихээ илэрхийлж, аль аль нь намын удирдах түвшинд тохирох хүмүүс. Дотоод сунгаанд оролцоод дарга болж чадаагүй хамгийн өндөр санал авсан дараагийн хүн Ерөнхий нарийн бичгийн дарга болох хэрэгтэй. Үүний дараагийн санал авсан хүмүүсийг дотоод асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга нараар томилох нь чухал, яагаад гэвэл энэ чинь жинхэнэ гишүүд дэмжигчдийн санал гэсэн байна.
Хувь сэтгүүлчийн зүгээс анзаарахад дэмжигчдийн үзсэн шиг аль аль нь болохгүй зүйл алга. “Зуун чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” биз дээ, нэгэнт гишүүд дэмжигчид нь саналаа өгөөд гаргаад ирсэн хойно хөндлөнгийн дүгнэлт хийхээс өөр аргагүй. Санал асуулгад тэргүүлсэн Ж.Батзандангийн хувьд бол түүхэнд “Долдугаар сарын 1” хэмээн хар өдрийн нэгэн уухайлагчаар тодорч үлдсэн гэхээр хэн хүний сэтгэлд сэвтэй болохоос бус УИХ-д хоёр удаа сонгогдож, улстөрийн туршлага суусан төдийгүй хэлье гэсэн үгээ хэнд ч хэлж чаддаг идэрхэн эр. “Сэлэмний эрдэмд хосгүй” Ж.Батзандангийн хувьд сэлмээ болгоомжтой эргүүлээд байхад нам тэргүүлэхэд болохгүй зүйл алга.
Хоёрдугаарт, жагссан Ж.Амарсанаагийн хувьд бол эрүүл мэндийн чиглэлд бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явж чаддаг төдийгүй Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж улстөрийн туршлага, төрийн албаны дөртэй болсон хүн. Нөгөө талаар түүнд боловсорсон мэдлэг, хуримтлуулсан туршлагаас эхлээд олон зүйл бий. Өдгөө хүртэл Ерөнхийлөгчийн зөвлөхөөр гуйж гувшин очсон сургаас харвал хэтэрхий их хувийн амбийц хөөх магадлалтай ч нэр цэвэр залуу.
Нялхасын судалгаанд гуравт жагсаад буй Н.Тэгшбаярын хувьд Цөмийн энергийн газар болон Геологийн лабораторийг удирдаж байхдаа стандарт нэвтрүүлэх, улс оронд цөмийн салбарын бодлого гэж байдгийг сурталчилан таниулахад чамгүй үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ мэргэжлийн ур чадварыг гаргаж, баг хамт олноо сайн удирдан чиглүүлсэн гэдэг. Бидний санаж байгаагаар Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байхдаа “хүнд нөхцөлд ажилладаг” хэмээн Онцгой байдлын ерөнхий газрынханд өөрийнхөө унаж байсан албаны жип машиныг бэлэглэж, өөрөө жижиг суудлын машин унахаар боллоо хэмээн хэвлэлийн хуудаснаа үзэгдэж байснаас харвал тийм ч амбийцгүй нөхөр биш гэдгийг харж болно.
Харин “нялхас”-ын судалгаанд гол төлөв 1970, 80-аад оны залуус эхний 15-т багтсан бол эхний тавд буюу дөрөвдүгээрт жараад оноос сэвж орж ирсэн хүн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа. Ёстой нөгөө “амьд юм уу” гэсэн хошигнол шиг зүйл болсон бололтой. Түүний хувьд орон нутгаас эхлээд банк санхүүгийн байгууллагад ажилласан төдийгүй, улстөрийн туршлага суусан эмэгтэй. АН дотроо, эмэгтэйчүүд дундаа ч зарчимч хэмээн нэрлэгддэг энэ эрхэмд ямар нэг саад байхгүй гэхэд болно. Нөгөө талаар насны зангараг намба заах алба бол улстөрийн нам удирдахад нэгэн том нөлөөлөл мөн билээ.
Жагсаалтын тавдугаарт орж ирсэн Лу.Гантөмөр УИХ-д гурван удаа сонгогдон ажиллаж, нэг удаа Засгийн газарт багтаад авсан туршлагатай бол туршлагатай, боловсролтой бол боловсролтой залуу гэдэг. АН доторхи залуусаа ч манлайлан ажилладаг ч хэтэрхий туйлшрах хандлагатай хэмээн намын дотоод эх сурвалж нэг удаа хэлж байсан санагдана. Магадгүй туйлшрах хандлага нь хэтэрхий харь шүтдэг нэгэн байхыг ч үгүйсгэх аргагүй.
Ийнхүү АН-д хэдийнээ очоод данслагдаж амжсан ерээд оны нялхасууд дэмжигч гишүүдийн анхаарлыг бага ч атугай татах акц зохион байгуулаад удирдлагуудад хүргэхэд бэлэн болжээ. Нялхасууд намынхаа удирдлагуудыг дотоод ардчиллын тухай ярих авч хэрэг дээрээ ямар вэ гэдгийг сайтар ойлгоогүй зэргээс харвал арай л болоогүй мэт. Гэхдээ “ардчилалд хайртай” С.Эрдэнэ дарга, одоогоор хүнд танигдаж амжаагүй Ц.Туваан нар хэрхэн хүлээж авахыг бид мэдэхгүй ч нялхас энэ талаар дуугүй өнгөрнө гэж үү.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 23 )
АН ын даргын сонгуулийн 50%-70% д нь увсын дорлиг гантөмөр алтнхуяг тэгш баяр ч гэх шиг увс пизда нар байнга дэвших юм.МАН ы дарга сайдад басувс пизда нар идэж уух гээд л гол гол сайдыг аваад цөлмөнө.нямдорж пизда Энэ бухний ард удирдаж идэж уухыг заадаг.Увсуудыг сонглж болохгүй.Дан хулгайч нар
АН ын даргын сонгуулийн 50%-70% д нь увсын дорлиг гантөмөр алтнхуяг тэгш баяр ч гэх шиг увс пизда нар байнга дэвших юм.МАН ы дарга сайдад басувс пизда нар идэж уух гээд л гол гол сайдыг аваад цөлмөнө.нямдорж пизда Энэ бухний ард удирдаж идэж уухыг заадаг.Увсуудыг сонглж болохгүй.Дан хулгайч нар
АН ын даргын сонгуулийн 50%-70% д нь увсын дорлиг гантөмөр алтнхуяг тэгш баяр ч гэх шиг увс пизда нар байнга дэвших юм.МАН ы дарга сайдад басувс пизда нар идэж уух гээд л гол гол сайдыг аваад цөлмөнө.нямдорж пизда Энэ бухний ард удирдаж идэж уухыг заадаг.Увсуудыг сонглж болохгүй.Дан хулгайч нар
АН ын даргын сонгуулийн 50%-70% д нь увсын дорлиг гантөмөр алтнхуяг тэгш баяр ч гэх шиг увс пизда нар байнга дэвших юм.МАН ы дарга сайдад басувс пизда нар идэж уух гээд л гол гол сайдыг аваад цөлмөнө.нямдорж пизда Энэ бухний ард удирдаж идэж уухыг заадаг.Увсуудыг сонглж болохгүй.Дан хулгайч нар
Батзанданг дэмждэг дээ
Batzandan gedeg hudlaa surjinasen,ardiin baatar boloh gesen sagsuu zaluu.Hamriin dor am gej yamar ch bodlogogui tsuurch uls bolood teriin nuuziig zadalj bgaagaa oilgohgui teneg.
Batzandan.narantuia.amrsanaa bolj b.a gantumur xereggvi
Даргын сунгаанд даг увс пизда нар байх юм.
Увс пизда хэрэггүй.ГАНТӨМӨР 20 ТЭРБУМААР ТАГНУУЛЫН БАЙРЫГ АВЧ САЙД БАЙХДАА АЛТАНХУЯГТАЙ НИЙЛЖ ИХ БАЯЖСАН.УВСЫН ПИЗДА ЁСТОЙ ХЭРЭГГУЙ..НАМ ХАРГАЛЗАХ УЛСЫГ ЦӨЛМӨЖ БНА ШҮҮҮ
ene dund jon jon hiisen neg nohor tsohij yavna
Amarsanaagiin uls toriin turshlaga gej yu baihav dee. Eronhiidoo bol shouchin taldaa l nohor Amerikaas em avchirch neg heseg ondor uneer shahsan bizdee.Neg ih tsever tsentsger ni uu l bol
Болимоор юм хэнд ч хэрэггүй тоохгүй юм бичиж байхаа боливол таарна
Uuganaa baas joohon bolovsoroh heregtei ch uim shig.
үгүй энэ чинь дандаа АН-ын хүмүүсийг гөвсөн байна ш дээ. Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч хүн яахаараа тэнцвэртэй мэдээлэл гэдэг ухагдахууныг мэддэггүй билээ? ”Үнэн” сонинд л ийм юм гардаг даа. Мандахбаяр хэний түлхээсээр МСНЭ-ийн тэргүүн болсон нь тодорхой
Tegshee guzeetei baasaa tseverlee
Z.Narantuya iim humuustei, iim zuild oroltsohguide . OIlgomjtoi.Harluulah oroldlogo
Тэгшбаяр Дөрвөд хүүр залингийн хэрэгтэй
Ялалт ялагдал гэж юу байдгийг мэдэхгүй нуснууд юу сэдээд байнаа.....
Албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахаа байсан хүмүүс олон болж дээ. Ийм хүмүүс ээс сайн юм хүлээх хэрэг байхгүй. АНам нь ч ялгаагүй хулгайч луйварчингаар дүүрсэн хүн шаарнууд
gantumur ch dee zailuul amijargaa huusun hun yum bna lee shdee
Эхлжэд нусаа зөв нийж өрчиж сурах.дараа нь бодлоо төвлөрүүлж юц хийхээ бод. Цээш олон юм бн чхэлээд ойлгохгуй толгойнуудад хэлний гарз...
narantuya end yamar hamaatai yum be, setguulchee,