В.Путины сүүдэр гэгдэх Д.Медведевийн улс төрийн түүхээс

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

Хойд хөршид Ерөнхийлөгчийн сонгууль болж, саяхан тангараг өнгөрсөн нь анхаарал татахгүй байхын аргагүй. Мөнхийн хөрш Орос орон бол Монгол Улстай салшгүй холбоотой, түүхийн урт хугацаанд найрамдалт харилцаатай байсаар ирсэн, өдгөө ч байгаа, цаашид ч байх нь дамжиггүй. Тиймээс хойд хөршийн сонгууль нь монголчуудын анхааралд зүй ёсоор байсаар ирсэн билээ.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч өөрийнхөө мөнхийн хамтрагч “сүүдэр” ч гэж нэрлэгддэг Дмитрий Медведевийг Засгийн газрын гишүүнээр тохоон томилохоор гарын үсэг зурсан мэдээлэл байна.  

Түүнийг засгийн тэргүүнээр улираан сонгох эс сонгох санал хураалтад оролцсон Оросын Төрийн Думын 430 депутатын 374 нь Д.Медведевийг дахин ерөнхий сайдаар томилохыг дэмжиж, 56 нь эсэргүүцсэний дараа В.Путин дээрх зарлигийг гаргасан байна. Эрх баригч “Нэгдсэн орос нам”-ын тэргүүн “Баавгайжав” ийнхүү ОХУ-ын Ерөнхий сайдаар улиран сонгогдож байна.

Тэгэхээр 1999 оноос хойш “Путины сүүдэр” хэмээн нэрлэгдэх болсон “Баавгайжав”-ын тухайд цухас ч болтугай дурдах нь зүй ёсны хэрэг гэж бодлоо.  

“Баавгайжав” нь хуучнаар ЗХУ-ын Ленинград буюу одоогийн ОХУ-ын Санктпетрбург хотноо 1965 онд төрсөн, өдгөө 53 настай идэрхэн эр. Тэрбээр Ждановын нэрэмжит Ленинградын улсын их сургуулийн хуулийн факультетад сурч байхдаа Коммунист намд элссэн гэхээр нэлээд эрт улстөрд хөл тавьсан хүн гэдэг нь харагдана. “Баавгайжав” 1987 онд сургуулиа төгсөн багшаар үлдэж, 1999 он хүртэл багшлахдаа ажлынхаа хажуугаар тусгайлсан төсөл хөтөлбөр дээр ажиллаж, томоохон корпорацийн хэлтэс алба толгойлж байснаас харвал цаашид өсөх ирээдүйтэй, санхүүгийн чадамжаа дээшлүүлж байсны нэгэн гэрч болдог.  

Ленинград хотын унаган хүү “Баавгайжав” 1999 онд Москва хотноо шилжин суурьшиж ОХУ-ын Засгийн газрын аппаратад орлогч дарга, удалгүй Ерөнхийлөгчийн засаг захиргаанд орлогч даргаар томилогдсон байна. Ингэхдээ В.Путины Сонгуулийн штабыг амжилттай удирдсан тул орлогчийн албан тушаалаа ахиулж улстөрийнхөө карьерыг өндөрт өргөсөн нэгэн.

Тиймээс 2000-2007 оны хугацаанд Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын удирдах албан тушаалыг тус тус хашиж байсны зэрэгцээ Оросын төрийн өмчит томоохон компани ”Газпром”-ыг удирдаж байгаад 2008 онд “Нэгдсэн орос” намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшиж, 70 гаруй хувийн саналаар ялалт байгуулсан юм. Энэ үеэр “өндөр саналаар Ерөнхийлөгч боллоо” хэмээн гадна дотны хэвлэл мэдээллээр шуугиан дэгдээж байсныг уншигч та санаж байгаа байх. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ч хуурай ах В.Путин нь ч 70 давсан санал авсан юм.   

Эхнэр хүүгийн хамт амьдардаг “Баавгайжав” маань 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн. Гэхдээ энэ ялагдлыг В.Путинтай тохиролцсон тохиролоо байсан хэмээн ажиглагчид хэлдэг.  

Ямартай ч тэрбээр 2012 онд В.Путиныг ОХУ-ын Ерөнхийлөгч болоход Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон билээ. Тиймээс түүний аливаа үйл ажиллагаа Путины явуулж байсан бодлогын шууд үргэлжлэл хэмээн үздэг.

Оросын түүхэнд “2008 онд дэлхийг хамарсан санхүүгийн хямралыг даван туулах гол ачааг үүрч гарсан гавьяатай” хэмээн өдгөө ч дүгнэж үздгээс харвал их толгой байх нь гарцаагүй. Тэр 1999 оноос улстөрд хөл тавьсан цагаас хойш В.Путиныг улстөрийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж, тал талд багаа бүрдүүлэхийг гол ажлаа болгож байсан хэмээн ажиглагчид дүгнэдэг. Түүний нэг улбаа нь 2010 онд Москва хотын даргын сунгаанд өөрийнхөө Сонгуулийн штабын даргаар ажиллаж байсан Сергей Собиняныг В.Путины дэмжлэгтэйгээр ялалтын туг өргүүлж, багаа зузаатгаж хүчээ нэмсэн хүн. Тодотгож хэлбэл ОХУ-ын нийслэлийг гартаа хийсэн хэрэг.

Түүний улстөрийн замд саад гарахгүй байна гэж үгүй, тиймээс бусад намаас шахах хавчлага мөнхийн явуулж ирсэн. 2016 онд түүнийг Засгийн газрын тэргүүнээс буулгах ажиллагааг зохион байгуулж 100 гаруй мянган хүний гарын үсэг хүртэл цуглуулж байв. Харин түүний эсрэг ихэнх ажиллагаа нь В.Путины харцнаас дальдирч, чимээ алдардаг гэхэд болно.

Өнөөдрийн хувьд ОХУ-ыг “Нэгдсэн орос нам” базаж байна, В.Путин, “Баавгайжав” хоёрын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ОХУ-ыг тохинуулж байна гэхэд болно.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TJ(90.180.37.125) 2018 оны 05 сарын 09

hoorhon togloom hiih ymdaa orosiin uhaantai seheetnuud uuniig haraal duugui suuz baigaa onooh aldartai KGB heveer baigaa tsagt argagui ymdaa

0  |  0
Top