Монгол залуугийн аминд хүрсэн гэх Хятад иргэнд 1 жил 6 сарын ял оноожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 10

Одоогоос хоёр жилийн өмнө Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь өнгөт металлын “Улаан”-ы ордыг түшиглэн олборлолт хийдэг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компанийн далд уурхайд О гэх Монгол залуу /25 настай/ “Jiefang” маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэлд дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Тэгвэл уг хэрэгт сэжиглэгдэж байсан Ма гэгчид өчигдөр Дорнот аймгийн шүүхээс нэг жил 6 сарын хорих ял оноожээ. Тэрээр хэрэг гарах үед ачааны том машинтай талийгаачийн хамт ачилт хийж байсан гэдэг. Цагдаагийн мөрдлөгөөр уг хэргийг гэнэтийн осол байх магадлалтай гэж үзсэн байдаг бол тухайн үед эх сурвалжууд талийгаачийн машинийг зориудаар түрж хананд хавчуулан амь насыг нь бүрэлгэсэн байх магадлалтай гэдгийг хэлж байжээ.  

Үүнээс өмнө 2010 онд “Шинь Шинь” уурхайн хүдрийн баяжуулах үйлдвэрийн дөрвөн Монгол ажилчин шохойнд түлэгдэж хүнд гэмтэж байсан юм. Тус компани нь улсын болоод орон нутгийн холбогдох хуулиудыг удаа дараа зөрчдөг талаар нутгийн иргэд байнга гомдол мэдүүлдэг билээ.

 

А.Түвшин


 

 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.0.195) 2018 оны 05 сарын 09

Дорнод аймгийн удирдлага, цагдаа, шүүх бүгд тэр чигтээ хятадад худалдагдсан нь илт харагддаг шүү дээ.

0  |  0
Top