Их улс төрөөс хавчигдсан болон сонгуульд ялагдал хүлээсэн хийх ажилгүй хүмүүсээр Монгол Улс дүүрч магадгүй болсон цаг санж. Хаа сайгүй хоосон онолдож, өөрөө хийж үзээгүй байж ажил хэрэг ярьсан, хоосон цүнх барьж, зангиа зүүсэн нөхөд бий боллоо. Зарим ухаалагдуу, алсыг харсан нэг нь сонгуульд өвдөг шороодсон өдрөөсөө эхлээд тойргоо маллаж жинхэнэ ажил хэрэгчийн дүрд тоглож чадаж байна. Орон нутгийн тойрогт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, аль болох сонгогч олонд ойр байхыг эрмэлзэж байгаа нь сайшаалтай. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл. Дорнод аймгийн тойрогт өрсөлдөж өвдөг шороодсон цагаас хойш тэр нэг ч өдөр зүгээр суугаагүй гэдгийг цахим ертөнцөөс харж болно. Чухам хэзээ, хэнд, хаана үр өгөөжөө өгөхийг мэдэхгүй юм. Ямартай ч зүгээр суугаагүйг сонгогч олон нь харж байгаа байх. Өнөөдөр цахим сүлжээ ч өргөн дэлгэр болж, гарын дор ч болж, нэг хүүхдийн нус арчаад өгсөн ч хийсэн ажлаа мэт жиргэж сууна. Түүний сүүлийн үеийн цахим жиргээнээс онцолвол
“Энэ залууг Гантөгс гэдэг Дорнод аймагт ирсэнийг сонсоод олж уулзлаа. Найзынхаа үхэрт зохиомол хээлтүүлэг хийж өгөөд буцаж байгаа юм байна. Өглөөний цай ууж Монгол үхрийн ашиг шимийг яаж сайжруулах талаар туршлага солилцов. Үнэхээр мундаг залуу байна. Амжилт хүсье. Махны үхэр болон энэ чиглэлийн бизнес сонирхогч Дорнодынхоо хүмүүст Батхүү Гантөгс хоёроороо лекц уншуулъя гэж бодов” гээд л ороод ирнэ.
Эрхэм гишүүн асан П.Алтангэрэл Төрийн ордонд морилж байгаа бол Гантөгс гэж залуутай уулзахгүй. Магадгүй уулзах гээд очихоор нь ажил хэрэг, цаг зав яриад тойроод ч байж мэднэ. Уулзлаа гэхэд хаа байсан Улаанбаатар, Төрийн ордны өрөөнөөсөө Гантөгсийг дагуулаад Дорнодын хүмүүст лекц лав уншуулахгүй. Тэр тусмаа махны чиглэлээр. Мөрий тавьсан ч болно. Ингээд бодохоор гишүүдийг хаа нэг унагааж ухаан суулгаж байх хэрэгтэй аж. Одоо бол П.Алтангэрэл ухаан суусан, магадгүй ирэх 2020 оныхоо ялалтын тугийг Дорнодын уудам талд аль эрт хатгасан гэж харж болохоор. Тэгэхээр өрсөлдөгч “МАК”-ийн Н.Номтойбаяр нэрээ татсан ч болохоор харагдана.
Тэгэхээр дараагийн постыг сонирхоё. “Энэ залууг Ц.Энхболор гэдэг.Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн."ДОРНОДЫН БААТРУУД" төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүчин зүтгэж,цуврал нэвтрүүлэг бэлтгэж олон түмэнд хүргэхэд онцгойлон зүтгэж байгаад талархан баяр хүргэж дурсгалын зүйл гардууллаа” гэх буюу "Дорнодын баатрууд" төслийнхөн Баяндун сумаас төрсөн 6 баатрын ах дүү, төрөл төрөгсөд,үр хүүдүүдтэй нь Чингисийн хүрээ жуулчны баазад уулзаж нэвтрүүлэгээ бэлдэж нэг өдрийг өнгөрүүллээ” гэх мэт.
Хэрвээ тэр УИХ-ын гишүүн байсан бол “Дорнодын баатрууд” төслийнхөнтэй жуулчны баазад өдөр өнгөрүүлж, тэдэнтэй нар салхинд гандан хамт явахгүй нь ойлгомжтой. Яахав, нэвтрүүлгийн явцад эргэж тойрч сүржигнэж үг хэлж болох юм, өөрөөр бол хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлж болох юм. Тэдэнтэй хамт эгэл ардын дунд олон өдрийг өнгөрүүлж хөдөө хөхөрч гандахгүй нь лавтай. Ингээд бодохоор ашигтай л байна.
Үүнээс гадна түүний Дорнод нутгийн ахан дүүстэй өдөр бүхэн уулзсан зурагтай пост асар олон бий. Залуучуудын байгууллагад очиж зөвлөгөө өгнө, ахмадууд дээр очиж мэнд мэдэн өдрийг өнгөрүүлнэ, орон нутагт баригдаж буй үйлдвэр үйлчилгээний газрын маргаан, зөвшөөрөлтэй эсэхийг лавласан пост гээд юу эс мундах билээ. Төрийн ордонд байсан бол орон нутагт болж байгаа тийм нарийн зүйлийг тэр хэзээ ч мэдэхгүй байв. Энэ бүгд нь эргээд амьдрал юм. УИХ-ын гишүүдийг хаа нэг унагааж ухаан суулгах нь яавч түмэнд тустай гэдгийг УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл ч ёстой нэг харуулж байна даа.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
dahij garanguutaa tag martaaskiiiiii shoy shoy
1960 аад оныхонд боломж үлдсэн юм болов уу даа. Ард түмэн өөр зүйл хүсэж байгаа. Шинэ арга барил, шинэ шийдлийг. Улиг болсон аргаараа л улс төрөө хийж байна даа.....
Ардчиллынхнаас 1 хүн ухаан орсонд баяр хүргэе !!!!!!
Dornodoo tsag urgelj baival ashigtai yum baina.
HUJAA NARIIN ESREG YUM YARISAN BOLHOOR aLTANGERELIIG BURUUTGAAD BNA L GEJ HARJ BNADAA . ZOV L YUM HIIJ YAVAAD BNA SH DEE.