С.Зориг агсны хамтран амьдрагч байсан, одоо яллагдагчаар татагдсан Б.Булган Тагнуулын ерөнхий газарт байцаалт өгсөн байна. Хоёр дахь удаа дуудагдаж байцаалт өгсөн нь энэ бөгөөд Тагнуулын ерөнхий газар дуудаж, түүнийг яллагдагчаар татсаныг мэдэгдэж байсан.Нийслэлийн Прокурорын газрын прокурор Г.Бясман ”Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хохироосон Эрүүгийн ... дугаартай хэрэгт шинээр цугларсан нотлох баримтаар С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг 2018 оны дөрөв дүгээр 18-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцуулж байцаалт авсан. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэсэн юм. Гэхдээ зүйл анги нь тодорхойгүй. Хэлэх боломжгүй. Түүнийг энэхүү хэрэгт гэрч, сэжигтэн биш, харин аллагыг зохион байгуулсан захиалагч, хамжигч гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар мэдүүлэг өгөөгүй, тодорхой юм ярьдаггүй гэдэг. Хуулийнхны өмнөөс "салаавч" харуулсан бичлэг нь олон нийтэд ил болсон, болгосон. Тэрбээр, олон утдаа тагнуул, цагдаагийнханд дуудагдаж байцаагдаж, удаа дараалан хоригдож байсан учраас юу хэлэх, хэлэхгүйгээ мэдэх хэмжээнд хүртлээ "туршлагатай" болсонтой нь холбоотой байж мэдэх юм. Ямар утгаар салаавч харуулсныг мэдэхгүй. Цөхрөөд үү, уурлаж бухимдаад уу, надад хамгаалалт байгаа гэсэн өнцгөөс үү. Булганы "салаавч" харуулсныг таашгүй. Хуулийнхан Б.Булганы талаар ямар байр суурь илэрхийлж байв.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргал “Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно” гэж байлаа. Одоо түүнийг хэн болгохыг хуулийнхан мэдэх нөхцөлд байдал үүсжээ.
Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Булганыг одоо яллагдагчаар татсан. Анх гэрч, сэжигтнээр тооцон шалгаад, хөөн хэлэлцэх хуулийн хугацаа 2015 онд дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо Б.Булганыг Зоригийг хөнөөсөн хэрэгт захиалга өгсөн, хамжигчаар оролцсон гэж сэжиглэн шалгаж байгаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Булганыг яллагдагчаар татаж, байцааж байна гэдэг дүгнэлт гаргасныг харлаа. Жил энэ хэргийн хамжигч гэж хорьчхоод сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгочхоод яагаад дахиад яллагдагчаар татаж байгаа юм бэ. Хамжигч байсан учраас шүүх хуралд оролцуулж болохгүй байсан юм гэж ярьж байна билээ. Гэмт хэрэгт зохион байгуулагч, хамтрагч, хамжигч, гүйцэтгэгч гэж байдаг.
Б.Булганыг хориогүй
Тагнуулын Ерөнхий газраас Б.Булганыг дуудаж, яллагдагчаар татсаныг мэдэгдэн нууцлалын баримтад гарын үсэг зуруулсан нь тодорхой болсон. Харин түүнийг яллагдагчаар татаад хорьсон уу, гадуур байцааж байгаа юу гэдэг учир битүүлэг байсан юм.
Тагнуулын байгууллага дуудаж байцаасан гэдэг нь Булган гадуур байгаа нь тодорхой болж байх шиг. Соёлын гавьяат зүтгэлтэн,сэтгүүлч Г.Жамьян “...Булган маань хамгийн бохир бүдүүлэг үгээр булаад, салаавч гарган хаалгыг нь тас саваад гарч байх юм. Юу гэсэн үг вэ. Монголын хууль хяналтынхныг ингэж доромжилдог, цадигаа алдсан хүүхэн байдаг юм уу. “Намайг хэн ч, юу ч гэж чадахгүй. Миний ард лут их хүч байна” гэсэн санаа юм болов уу даа гэж ойлгосон.
Ийм аймшигт хэрэг явдлын захиалагч нь юм уу, захиалгад ямар нэг байдлаар холбогдсон хүн нь Б.Булган мөн юм бол тийм сэжигтнийг “Таныг яллагдагчаар татлаа шүү” гэчхээд сул чөлөөтэй явуулаад байдаг юм уу. Эрүүгийн практикт ийм сэжигтнийг яаран хорьж тусгаарлан шалгадаг биз дээ" гэж бичсэн бас асуусан байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 20 )
Захиалагч гэж Булган дээр тохох гэж байх шиг байна.Түүнээс Зоригийг алсан гэж хэргээ хүлээсэн хүмүүс чинь захиалагчаа хамгийн түрүүнд хэлж таараа .Үнэхээр алсан бол. Гэтэл захиалагч нь олдохгүй байна гэдэг чинь гүйцэтгэгч нь биш юм биш үү.
Анхнаасаа л хорих байсан. Булган хэн ч байсан амьд гэрч. Их юм мэдэж байгаа. Харин энэ урт хугацаанд яаж тайван унтаж ирсэн нь сонин. асар том найдвар бий болохоор бардам хуруу гаргаж байгаа байх.
Тэр өдөр л хорих байсан юм. Хэргийн газрын ул мөрийг баллаж, Булганыг хориогүй нь энэ хэрэгт тухайн үеийн эрх баригчид холбоотойг нотолж байгаа юм даа.
argaa baraad salaavch gargasan yum uu.Buruutai bolood heleh uggui bolood salaavch gargav uu
Xuul xyanaltiinxnii ajil iim doroi baigaag xaruulj baina daa.Mai iim baina gej baina shuu dee.
Булганаас өөр хүн бол гөлзуурцан байгаа.цөхөрч байгаадаа.Хууль хяналтынхан хурцын жишээн дээрээс харахад өөрсдөө салаавчнаас доор угаадас болцон бишүү ядуу ядарсанд хатуу.мөнгөтэйд долигнодог.Бүгдээрээ саятан. Тэрбумтангууд.дандаа авилгаар дээш гөрсан юмс бн.ийм байхад илэрхий байна шүү дээ.Цэвэр.шүүх.прокурор.хуулийнхан байна уу?? Эрдэнэбат гэх зэргүүд бол салаавчинд яг таарна.Ыулганы зөв
Манай Прокурор, Шүүх , Хуулийнхан чинь өөрснөө Бохир заваан юманд хутгалдаж Нэр хүндээ тэгтлээ доош унагаасан нь Булганы Салаавчаар харуулаад өгч байна шүү дээ,
Kervee ingej bgaa bol khuch khereglekh l kheregtei.khet enerengui bna. tomor nuur bkh yostoi kķk
Булган миний ард Ц.Нямдорж,Батзандан нар байгаа гэсэн шиг САЛААВЧыг хуулийнхны өмнөөс гаргаж байгаа нь илт ........................
бичиж буй сэдвийнхээ талаар бага сага судалгаа хийж хууль зүйн үндэслэлийг нь сайн судлал даа.нэг их том сэдвээр бичиж сенсааци дэгдээх сонирхолтой ч бичсэн зүйл нь хов баздаг хэдэн авгай нараас ялгагдах юм алга.1-рт бичлэг бол өмнөх хоригдож байх үед хийсэн.2-рт хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх бүрэн эрхтэй.3-рт буруутай гэдгийг байцаагч нар өөр бусад баримтаар нотлох ёстой 4-рт өмнөх хэрэг дээр хамжигчаар яллагдаж байгаад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй бсон.энэ нь булган буруутай бсан гэсэн үг.5-рт захиалагчийг шалгах хэрэгт шинэ баримт олдсон
Булган аллагад оролцжээ харваас илт. Мөн их бардам бна. Энэ нь ганцаараа биш хамгаалах хүмүүс байгаа гэсэн үг хэрэв үнэхээр аллагт харамсаж байгаа бол хууль цагдаагийнхантай нэгдэж тэдний ажилд тус дэм болохыг хичээх ёстой биздээ Увайгүй новш юм даа
Салаавч бол энэ хэрэг нэг л бишээ гэсэн санаа бишүү.
салаав ч яах вэ энэ монгол орос хүмүүсийн биеийн эцсийн аргаа барсан хэл
Тэр бичлэгээс хархад ар талд нь найдвартай хамгаалалт байгаад итгэл төгс байх шиг. Өнөөдөр ингээд хархаар УИХ ЗГ-т захиалагчийг илрүүлэхгүй байх сонирхолтой улсууд байгаа юм биш үү. Чичрээд салгалаад хурлаа ч хийж чадахгүй хаалттай ярья ч гэх шиг юм болоод байна аа