Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-2018” наадам тавдугаар сарын 13-нд буюу энэ бүтэн сайн өдөр Улсын драмын эрдмийн театрт болно. Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт Орхон аймгаас эхэлсэн. Тэгвэл хоёрдугаар шатанд тунаж үлдсэн 26 бүтээлийн “Гэгээн Муза”-гийн шилдэгт өрсөлдөх шалгаруулалтын тоглолт энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинациар зохион байгууллагдаж байгаа аж. Энэ удаагийн “Гэгээн Муза” наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украйн улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцох юм байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )