“Сугардаггүй” Д.Сугарыг Ц.Даваасүрэн гишүүн сугалж чадах уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 11

Хөх тэнгэрээс өөр юу ч дээр нь байхгүй хэмээгдсэн Үндсэн хуулийн Цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод байна. Цэцийн  есөн гишүүнийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас гурав гурваар санал болгодог. Өдгөө УИХ-аас санал болгосон нэг, Ерөнхийлөгчөөс санал болгосон хоёр гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусжээ. Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа 2017 оны тавдугаар сард, харин Д.Сугар, Т.Лхагваа нарын бүрэн эрхийн хугацаа энэ сарын 9-ний өдөр дуусаад байна. Бүрэн эрхийн хугацаа дууслаа гээд дөрвөн гишүүн ажлаа өгөөд явахгүй.

Анх санал оруулсан Ерөнхийлөгч, УИХ-аас дараагийн саналыг оруултал бүрэн эрхээ хэрэгжүүлэх хуулийн заалттай. Д.Наранчимэгийн оронд УИХ-ын гишүүн асан Д.Бурмааг Ерөнхийлөгч санал болгоход  УИХ-ын гишүүд эсэргүүцэн Ерөнхийлөгч буцаасан удаатай. Цэцийн дөрвөн гишүүнийг улираах эсвэл өөр хүн санал болгох тухайд ямар ч сураг ажиг алга. Д.Сугарыг улирааж магадгүй гэсэн бор шувуу нисэж буйг эс тооцвол шүү. Цэцийн есөн гишүүнээс Н.Жанцан 24 жил, Д.Наранчимэг 13 жил ажилласан байна.  Бүрэн эрх нь дууссан дөрвөн гишүүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Д.Сугар.

Ц.Даваасүрэн: Сугарын бүрэн эрх дуусангуут АТГ-т хандана

Д.Сугарын хувьд Төрийн өмчийн хорооны дарга байхдаа МИАТ-ийн удирдлагуудтай үгсэн мөнгө угаасан гэх хэрэгт хардагдан цагдаад шалгагдаж байгаад  Авлигатай тэмцэх газарт шилжсэн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон байсан учраас хэрэг шалгалт газар аваагүй бөгөөд прокурор хүчингүй болгожээ.

Мөн түүнийг Япон, БНСУ-д өндөр үнээр хаус авч, буцаан худалдсан ч гэдэг. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусангуут би асуудлыг АТГ-т хандаж шалгуулна. Прокурор хэргийг хаасан байсан. Энэ талаар Ерөнхийлөгчид ч хандана” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд Сугарыг сугалахад юу саад болох вэ. Д.Сугарыг УИХ-аас санал болгож Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилсон. Түүний оронд өөр хүн санал болгох уу, улираах уу гэдэг парламентын мэдэлд байна.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.208) 2018 оны 05 сарын 13

Үндсэн хуулийн цэцийн гишүүн, МАН-ын зүтгэлтэн Д.Сугар Японы нийслэл Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд 48 сая иенээр буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан. Хонконгийн Эйч Эс Би Си банкинд Д Сугар оффшор данстай бөгөөд уг данснаасаа “МИАТ”-ийн Сан¬хүү эрхэлсэн захирал Ч.Хоро묬¬сү¬рэнгийн хамаатан иргэн О.Тамирын дансанд 2007 оны 7 сарын 16-нд 199.941 доллар, мөн оны 8 сарын 10-нд 116.956 ам доллар тус тус шилжүүлж байжээ. Энэ хоёр шилжүүлгийн дүн нь өнөөгийн ханшаар 598 сая 935 мянган төгрөг болж байна. (2014-11-20-nd=1881.65)

0  |  0
зочин(66.181.176.20) 2018 оны 05 сарын 13

Одоо цаг нь иржээ. МИАТ, Эрдэнэт хэргийн эзэн.

0  |  0
mnbvc(193.80.238.155) 2018 оны 05 сарын 11

sugariig sungaval ard tumen bosno

0  |  0
зочин(66.181.161.96) 2018 оны 05 сарын 11

Сугар гэж долирыг шоронд нь үдэж өг.ман дахин дэвшүүлж.тэрэнтэй тэрэнгүй муу нэрээ дахин шороотой хутгахгүй байлгүй.ман намд балиар бузар юмс ороод нэр бузарлаж бн

0  |  0
зочин(49.0.191.250) 2018 оны 05 сарын 11

МАН маань Сугарыг цэцэд дахин сунгаж ард түмний эсэргүүцэлтэй тулавдаа

0  |  0
ZEV(27.123.214.121) 2018 оны 05 сарын 11

Davaasuren poporson ugui ni odoo medegdene.Sugar uuruu c shorond guij orhoor yum yarisan. Tsag hugatsaa hurdan. Harj l bayaa.

0  |  0
Зочин(202.9.41.107) 2018 оны 05 сарын 11

Сугар сугар !

0  |  0
Nobsh(66.181.189.198) 2018 оны 05 сарын 11

Lalriig shalgaachee ATG

0  |  0
Лай(27.123.214.109) 2018 оны 05 сарын 11

Шаадаг гар шаасан л бхгүй юу Хэрэв хандах бол бөөн тв дуудаадл од болоол суух бсан даваасүрэн

0  |  0
иргэн(202.179.26.12) 2018 оны 05 сарын 11

Сугар гуайн Сангийн далай нууранд байдаг хаусыг мэдэх хүн байгаа юм уу. Лав л хөрөнгө орлогтоо тусгаагүй юм байна лээ.Хэрийн аавын хүү барахгүй байх аа

0  |  0
ТАТВАР ТӨЛӨГЧ(64.119.22.55) 2018 оны 05 сарын 11

0  |  0
Сугарыг суулгая(64.119.22.55) 2018 оны 05 сарын 11

ШУНАЛ НЬ ДЭНДЭЖ НҮДЭНД МОНГОЛ УЛС МИНЬ МӨНГӨ БОЛЖ ХАРАГДСАН ЛУЙВАРЧДЫН ТОЛГОЙЛОГЧ ХАМТАРЧ ЛУЙВАРДСАН МИАТ-ЫН ОРХОН САЯ НАС БАРСАН НЬ НОТОЙ ШҮҮ!!!

0  |  0
ЗОЧИН(112.72.14.139) 2018 оны 05 сарын 11

ДОЛИР СУГАРЫГ ГАЙТАЙ НҮДЭЭР НЬ ГАЗАР ШАГААЛГАЖ ГАЙГҮЙ НҮДЭЭР НЬ ШОРОН ШАГИАЛГАЖ МУЛТ ТАТ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

0  |  0
Top