Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57 у/м гүүрийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Авто замын барилгын трассын нөлөөлөлд нийт 113 нэгж, талбар өртсөнөөс 69 нэгж талбарт эд хөрөнгийн нөхөх олговрын үнэлгээ хийгдсэн. Үүнээс 19 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцож, 6 айлын газрыг бүрэн чөлөөлөөд байна. Ажлын явцтай НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр танилцаж “Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх, цаг агаарын таатай үед авто замын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх” үүргийг холбогдох хүмүүст өглөө. Тус ажлын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК ажиллаж байгаа юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ
Сэтгэгдэл ( 0 )