Эмч нар Сүхбаатарын талбайд суулт хийж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 11

Эрүүл мэндийн салбарт шудрага үнэлэмж тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суулт яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. Тэд энэ удаад Төр Засгийн удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг уриаллаа. Хэрэв ирэх даваа гараг буюу энэ сарын 14-нөөс өмнө шаардлагад хариу өгч, тавьж буй асуудлыг шийдвэрлэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдэв.
Эмч нар энэ 7 хоногийн мягмар гарагт цалин нэмэхийг шаардаж эрүүл мэндийн яамны үүдэнд жагсаал зохион байгуулсан. Тайван жагсаалд 21 аймаг, нийслэл дүүргийн эмч, эрүүл мэндийн байгууллагын 1600 орчим ажилчид оролцсон юм. Энэ үеэр сувилагчийн орон тоог есөн мянгаар нэмэгдүүлэх, цалинг 50 хувиас доошгүйгээр нэмэхийг шаардан, төр засгийн удирдлагууд, салбарын сайдад  шаардлага хүргүүлсэн билээ.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top