Билгийн тооллын 28 хаврын адаг улаан луу сарын найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр.
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ Наран ургах, шингэх: 05.19-20.20 Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Уул |
|
Аргын тооллын 5 сарын 13, Адъяа гараг. Билгийн тооллын 28, Шийдэм одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. |
Сэтгэгдэл ( 0 )