Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 13

Өчигдөр “Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, мод тарьжээ.
Энэ жилийн хаврын мод тарилтаар хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс гэсэн найман төрлийн нийт 5000 орчим мод таригдах юм байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх 973 га талбайг хамарч байгаагаас 183 га талбайн ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/ хийгдсэн. Өнгөрсөн жилээс III ээлжийн 50 га талбайд ногоон  байгууламж тохижилтын ажил эхэлсэн  бөгөөд энэ жилийн мод тарилт  Ус сувгийн удирдах газрын гүний худгийг  хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр таригдаж байна. 2009 оноос хойш  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  нийт 27 төрлийн 123 мянга гаруй мод сөөг таригдсан бол өнгөрсөн 2017 онд тооллого явуулж мод  ургалтын байдлыг тодорхойлоход 98.8 хувьтай гэсэн үзүүлэлт гараад байгаа юм байна.


 

А.Түвшин

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top