ТОЙМ: Ц.Нямдорж намайг дуугүй байлгахыг оролдож байна, би амаа үдүүлэхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 13

 Өнгөрсөн долоо хоногт улс оронд өрнөсөн үйл явдлуудаас тоймлон, товчлон хүргэж байна. Ерөнхий сайдын У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, багш, эмч нар жагсаж, Экс Ерөнхий сайд нарын саатуулах хугацааг сунгасан олон үйл явдал өрнөлөө.

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурван аймагт ажиллалаа

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймагт ажиллаж 50 гаруй асуудлыг шийдвэрлэжээ. Нутгийн иргэдийн санал, хүсэлтийг сонсож, сургууль, эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцан, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар иргэдэд тодорхой ойлголт, тайлбар өгчээ.

Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх  нэг гэр бүлийн өнчин есөн хүүхдэд  хоёр өрөө орон сууцны түлхүүр гардуулсан нь олон хүний талархлыг хүлээж бас зарим хүн мушгин гуйвуулж байлаа.  Хоёр өрөө орон сууцны нийт өртөг 24 сая төгрөг болсон бөгөөд орон нутгаас гурван сая төгрөгийг Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс 21 сая төгрөгийн үлдэгдлийг шийдвэрлэж өгчээ.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дахин сар хорихоор болов 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хоригдох хугацааг сунгах эсэхийг хэлэлцсэн.

Эхлээд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг гадуур батлан даалтад гаргаж, хилээр гарахыг хориглосон шүүхийн шийдвэр гарсан. Харин прокурор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхой бус хэмээн үзэж эсэргүүцэл бичлээ. Шүүх хурал үдээс хойш дахин хуралдаж С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр гаргасан юм. Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын өмгөөлөгч нь ирээгүй юм.     

С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар  прокурор Г.Эрдэнэбат  “Цензургүй ярив”

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх Ажлын  хэсгийн ахлагч Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож  хэргийн талаар тодорхой ярьсан.

Мөн Б.Булганыг хамжигчаар шалгаж байгаад 2015 онд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн нь шинэ гэмээр мэдээлэл байв. Булганыг яллагдагчаар татан Тагнуулын ерөнхий газраас мэдүүлэг авсан юм. Хэргийн захиалагчийг илрүүлэхэд улс төрийн нөлөөлөл байна гэдгийг Г.Эрдэнэбат прокурор хэлж байлаа. Захиалагчийг илрүүлэх нь цаг хугацааны асуудал болсон бололтой.

 Ц.Нямдорж: Зоригийн хэргийн талаар би амаа үдүүлэхгүй

Өнгөрсөн Даваа гарагт гарсан “Цензургүй яриа” нэвтрүүлгээр С. Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажиллагаанд Хууль  зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг нөлөөлж байна гэсэн утга бүхий зүйлийг Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат ярьсан. Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Би 10 жил хэрэг уншсан прокурор хүн бөгөөд прокурорын хоёр хуулийг санаачлан батлуулсан хүнийхээ хувьд Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын ярьсан зүйлд харамсч байна. Уг нэвтрүүлгийн зорилго нь шүүхээр ялласан гурван хүнийг баримттайгаар шийтгэсэн гэж нотлох гэж оролдсон ч мэргэжлийн хүний нүдээр харахад ганц ч баримт байгаагүй. Надад сануулга өгч байна.

Би хэзээ ч амаа үдүүлэхгүй” гэсэн юм. Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдан, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт өмгөөлөгчдийн үгийг сонсох нь зүйтэй гэж шийдсэн бололтой.    Хэргийн зарим нотлох баримт нууцаас гарсны дараа Хууль зүйн сайдтай өмгөөлөгчид уулзсан байна. Өмгөөлөгчид хэлэхдээ хуралд сууж байх үед хар масктай, буу барьсан тусгайгийнхан зогсож байсан. Ариун цэврийн өрөө рүү дагаж орсон бөгөөд хэргийн тэмдэглэлийг хурааж авсан гэж ярьжээ.

Багш, эмч нар жагслаа

Багш, эмч нар Засгийн газраас цалин нэмэхийг шаардаж жагслаа. Багш нарын жагсаалыг МАХН, МоАХ, Ногоон нам зэрэг улс төрийн намууд, “Босоо Хөх Монгол” төрийн бус байгууллагынхан дэмжсэн нь улс төржүүлсэн зохион байгуулалттай арга хэмжээ болж харагдсан бөгөөд багш нарын төлөөлөл цөөн хүн оролцсон юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар сувилагч нарын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, харилцан, ойлголцолд хүрч чадсан юм.

 Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12,000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байна. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин 400000-500000  төгрөг. Сувилагчдын цалинг ажлын байран дахь бүтээмж нөхцөлтэй нь уялдуулан 7-49 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд хэлжээ.

Бүх нийтээр мод тарилаа

2010 оноос бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан Энэ хаврын мод тарих ажил “Хүн бүхэнд цэвэр агаар- Мод бүхэнд ус” уриан дор зохион байгуулагдав. 

 Ерөнхийлөгч Х.Баттулга Өргөө амаиржих газрын хашаанд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, албаны бусад хүмүүс, нийслэлийн төр, захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчид, иргэдтэй хамтарч мод тарилаа.

 А.Эрдэнэ 

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(66.181.179.241) 2018 оны 05 сарын 17

Нямжав мөрөөрөө бай. Хэний өмнөөс шалчигнаад байгаа юм . Хуулийн олон байгууллага шалгаад 3 шатны шүүхээр тогтоочихоод бна . Захиалагч нь сандраад нямдоржыг нэнтэглээд байх шиг харагдаад байгаа юм даа. Нямдорж том но- гоо атгуулсан байх оо

0  |  0
Zochin(203.229.141.14) 2018 оны 05 сарын 14

Ts.Nyamdorj saidin helj yarij bgaa zuiluud ni arai unen zov uym shig sanagddag,Zorigiin hereg deer

0  |  0
fyj(66.181.169.66) 2018 оны 05 сарын 14

zahialagch nar ni sandraad baigaa yum bish uu

0  |  0
mongol(98.228.96.94) 2018 оны 05 сарын 13

Munkhbaysgalan gej ooroo amydarch chadaxgyi mergejilee ashiglaj bitgii xunii gar xol bolooch uum erx baixgyi shuu

0  |  0
иргэн(202.179.25.174) 2018 оны 05 сарын 13

Нямдорж Бидэндээ л Ард Аюуш юм шүү, Битгий бууж өгөөрөй Цаад муу Хулгайчууд даа,

0  |  0
Банхар(202.9.40.79) 2018 оны 05 сарын 13

Ганц шударгаа барьж идэхээр дайрч байгаа нь худлаа юу. Мөнхбаясгалан өмнө нь Дашбалбар агсныг яг ингэж боорлож байгаад үхүүлсэн. Чөтгөрийн гар хөл болсон бузар авгай

0  |  0
Зочин(103.26.194.1) 2018 оны 05 сарын 13

Нямдоржийг сандралаа гээд л гайхаад байх юм Аргагүй шүү дээ Элбэгдорж Бат үүл Булган гэх мэт улсууд ял жавшиж ингийн иргэн Содном даржаа Чимгээ нар хэлмэгдэж байна Маш олон хүн хэлмэгдсэн Улсын нууц гээд л амыг нь үддэгНаад захын жишээ гэхэд л Энхбатыг Францаас хулгайлж авчирч амь насыг нь хөнөөсөн Хурц ял авах ёстой

0  |  0
zochin(150.129.143.14) 2018 оны 05 сарын 13

Nyamdorj saidiig hkamgaalay ard tumeen , uneniig hkelsnii ilruulsnii telee urbagchid esergyytsej ukhkekh ni ee

0  |  0
Иргэн(64.119.18.243) 2018 оны 05 сарын 13

Нямдоржийг хамгаалах хэрэгтэй. Шударга байна. Терд зайлшгvй хэрэгтэй хvн. Бvv сехер! Тvvхэнд нэр чинь vлдэнэ. Ард тvмэн Нямдоржийг дэмжиж шаардлагатай бол хvч хавсрах хэрэгтэй. Ухаант ард минь !

0  |  0
Иргэн(27.123.212.141) 2018 оны 05 сарын 13

хүмүүс гадуур нямдорж сайд яагаад зоригын хэрэг илрэх яьцад их оролцож байгааг гадуур их ярих юм.үүнийгээ цэгцэлж ард түмэнд мэлээллээ зөв хүргээч .энэ хэргиыг байн байн яриад залхааж баына.илэрсэн бол сайн биз.буруу гээд өөриыгөө зөвтгөөд хүмүүсийн толгойг угаахаа болиоч дэ.сайдаа.гадуур үүнээс илүү хэрцгий хэргүүд гарч улам залуужиж баына.үүнийгээ цэгцэлж ажилаач нямдорж сайдаа.зоригыг ярьсаар сонгууль ойртлоо

0  |  0
Иргэн(27.123.212.141) 2018 оны 05 сарын 13

нямдорж сайд хүн болгоны ярьсан хэлсэн болгоныг эсэргүүцэж өөрийхөөрөө зүтгэх юм.тийм мундаг хуульч вм бол улс төрд суугаад олон жил болход зоригын хэргийг илрүүлэхгүй яасан юм бэ.одоо юм болгоныг өөрийн зөв гэж тулгадаг байдлаа өдий насны хүн болимоор санагдах юм.залхаж байна.илрүүлсэн бол юугийн нь нуудаг юм зарлаад хэргийг нэг тийш шиидмээр юм.үурагтаар ярих болгонд зоригын хэрэг ард түмэн залхаж байна ш тэ.өөр ард түмнийхээ сайн сайхны төлөө хийх ажил зөндөө байх юм.ядаргаатай уур ундууцал хүргэх зоригын хэргээ нэг тийш нь шийлэж ард түмэндээ зөв мэдээлэл хүргээч гэж хуулиын сайдаас хүсч б

0  |  0
Иргэн(103.57.92.83) 2018 оны 05 сарын 13

Баяр, Нямдорж нараар оролдож байж дараа нь алуулана даа

0  |  0
Т(27.123.214.117) 2018 оны 05 сарын 13

Худал хуурмаг , хууль зерчдег хvчний байгууллага, шvvх прокурорт хариуцлага ендер хvлээлэгдэг тогтолцоог яаралтай бvрдvvлэх зайлшгvй шаардлагатай болждээ

0  |  0
T(27.123.214.117) 2018 оны 05 сарын 13

Худал хуурмаг , хууль зерчдег хvчний байгууллага, шvvх прокурорт хариуцлага егдер хvлээлэгдэг тогтолцоог яаралтай бvрдvvлэх зайлшгvй шаардлагатай болждээ

0  |  0
Н(66.181.160.37) 2018 оны 05 сарын 13

Нямко хэрэг илрэх дөхөхөөр л сандраад байхын ямар учиртай юм болдоо арай...

0  |  0
Тогтох(27.123.212.136) 2018 оны 05 сарын 13

Терт есыг гажуудуулж байгаагын эсрэг л тэмцэж байгаа юм.

0  |  0
Иргэн(103.57.94.50) 2018 оны 05 сарын 13

Нямдорж Эрдэнэтийн 51%, Баярын хэрэг дээр амаа ... байгаа ш дээ. Зоригийн хэрэгт хендлегеес ороод хэрэггуй

0  |  0
Top