”Би Зоригийг хөнөөсөн” гэж 7-8 хүн хэлсэн ч хэрэг нотлогдоогүй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 13

С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар тоогоор тоймолж хүргэхэд...

 Zindaa.mn сайт “Дуулиан” булангийнхаа энэ удаагийн дугаараар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн үйлдэлтэй холбоотой шалгалтын явцын тоо баримтуудаас тоймлон хүргэж байна.  Засгийн газрын хуралдаанаас тодорхой хэсгийг нууцлалын зэрэглэлээс гаргасан. С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах үеийн зарим үйл явдлыг тоогоор илэрхийлэхийг хичээлээ.

 

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийнсайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998оны 10 дугаар сарын 2-ны шөнө хөнөөлөө.

Хэргийг 18 жилийн дараа илрүүлсэн. Гэхдээ захиалагч илрээгүй. Улс төрийн захиалгатай хэрэг гэдэг нь нэгэнт тодорхой болов.

Гүйцэтгэгчээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүн буруутгагдан  ял сонслоо.

Хохирогчоор тооцсон хүний тоо-2

Хэргийн газарт орж, гарсан хүний тоо- 74

Цагдаа, прокурор, шинжээч-17 хүн

УИХ, Засгийн газрын гишүүн, талийгаачийн найз, нөхөд, намынхан-57 хүн

Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх Ажлынхэсгийн ахлагч Г.Эрдэнэбатыг хүлээж авахад 27 хавтаст хэрэг иржээ.

Шүүхэд шилжүүлэхэд хавтаст хэргийн тоо 58  

Шүүх эцсийн шийдвэрээ гаргахад хавтаст хэргийн тоо 66 болжээ.

Хэргийг шалгах явцад дөрвөн ажлын хэсгийн 32 ажилтан солигдсон байна.

Хэргийг шалгах явцад долоон удаа түдгэлзүүлж сэргээжээ

Энэ хугацаанд 41 хүнийг шалгасан

Засгийн газрын хуралдаанаар Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэр гаргалаа.

Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 71 хуудас бүхий материал нууцын зэрэглэлтэй үлдэж байгаа аж.

 Зоригийн  гэрт малгайгаа мартсан  Э.Бат-Үүлийг хоёр удаа сэжигтнээр татжээ.

Хэрэгт татагдаж, яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг тус бүр 17 удаа эмч, эмнэлгийн үзлэгт оруулсан гэв.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ам зургийг таниулсан хүний тоо-5

Үүнээс нь гурав нь шууд таньсан, нэг нь татгалзсан, нөгөө нь эргэлзсэн

Хэргийн тухай мэднэ, би үйлдсэн  гэх зэрэг мэдээлэл өгсөн 41 хүнийг шалгасан.

Хэргийг би үйлдсэн гэж 7-8 хүн хэлж байсан. Шалгалтын явцад нотлогдоогүй.

wwwz.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.93.105) 2018 оны 05 сарын 13

Онигоо

0  |  0
Top