“Бид өөрчлөгчид” флаш моб 16:00 цагт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 13

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, МУБИС, Монголын тэргэнцэртэй иргэдийн нэгдсэн холбоо хамтран “Бид өөрчлөгчид" уриатай флаш мобыг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээ 16:00 цагт эхлэх бөгөөд олон нийтийн дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх зорилготой ажээ. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-д МУ 2009 онд нэгдэн орсныг тохиолдуулан ЗГ-ын 2013 оны 281 тоот тогтоолоор энэ өдрийг “Хөгжлийн бэрхшээлийг эрт үед оношлох, илрүүлэх өдөр” болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар жилд дунджаар 130 сая хүүхэд мэндэлснээс 7.6 сая нь хөгжлийн бэрхшээлтэй төрж, үүнээс 3.2 сая нярай нас барж, 3.6 сая нярай насан туршдаа хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй болж байгааг тогтоосон байна.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(103.14.38.130) 2018 оны 05 сарын 14

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГЭЭС НАЙМАА ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ГАРГААЧ ЭЭ. ТЭД Л ХОГ ТАРИАД БАЙНА ШҮҮ ДЭЭ.

0  |  0
Top