Ардчилсан намынхан Засгийн эрх барьж байхдаа эдийн засгийг ямар болгоод МАН-д хүлээлгэж өгсөн билээ. Түүнээс хойш багагүй хугацаанд зүтгэж одоо л нэг эдийн засагт эерэг салхи сэвэлзэж бүтээн байгуулалт өрнөх, тэдний үргээсэн гадаадын хөрөнгө оруулагчид наашаа эргэх шинжтэй болонгуут АН-ынхан огцруулна, “шүд сугална” гээд эхэллээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ямар ч үнээр хамаагүй унагаах нь сөрөг хүчний сонирхол. Магадгүй сөрөг хүчин учраас сүржигнээд байхаар ард түмэнд АН-ын хэдэн гишүүн ажил хийхийг шаардаад байгаа юм шиг харагдах болов уу, өнгөц талаасаа. Нэрийдэл дээрээ зорилго нь тэс өөр шүү дээ. Заавал Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрыг огцруулах гээд байгаа нь цаанаа учиртай. Энэ хоёр сайдаа огцруулж чадахгүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Засгийн газрыг огцруулна хэмээн Баабарын хэлдгээр АН-ынхан ёстой л сүгсэлзэж байна. Тэдэнд ард түмний төлөө зүтгэж ажил хийх бус , өөрсдийн ашиг сонирхол, ирээдүйн төлөө л дуугарч ашиг хонжоо хайх сэтгэл л бий. Уг нь, ардчилагчид Хүрэлсүхийн танхимд ганц, хоёр сайдын суудал ч горьдсон байж магадгүй. Гэвч мөрөөдөл нь биелээгүй.
У.Хүрэлсүхийн Засгийн газар богино хугацаанд ард түмнийхээ дунд нэр хүнд олж, бүтээн байгуулалтын ажлууд ч өрнөхөөр зам нь шулуудсан. Ганц жишээ дурдахад, Газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдэлд хүрч, Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум америк долларын санхүүжилтээр хийхээр болсон. Үүнд сөрөг хүчин яаж дуртай байх билээ. Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаад эхэлбэл Хүрэлсүхийн Засгийн газар, түүнийг дагаад МАН-ын нэр хүнд улам өсөх учраас дургүйцэхээс аргагүй. МАН УИХ-д 65 суудалтай байж Засгийн газраа огцруулахаас өөр үр дүнгүй байсан гэдэг үнэлгээг 2020 оны өмнө ард түмнээр тавиулахыг туйлын ихээр хүсч байгаа. Хүүхэд бүрд мөнгө олго гэж байгаа нь угаасаа шоу. Нийт хүүхдийн 80 хувь нь авах ёстой гэдэг нв ардчилагчдын дүр эсгэлт. Хэрэв АН-ын хүсэлт, шаардлагыг хүлээж авахгүй бол Ерөнхийлөгчөөр хориг тавиулна, нэгдсэн хуралдаанаас АН-ын бүлэг завсарлага авна, цаашлаад Үндсэн хуулийн Цэцэд хандана гэв. Сүрдүүлэг үү, тунирхал уу. Чихрээ голсон хүүхэд биш бүхэл бүтэн улсын парламентын сөрөг хүчин шүү дээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүүхдийн мөнгийг яагаад 80 хувьд өгөх гээд байгаагийн учрыг ойлговол ойлгохоор тайлбарласан. Гэвч Ч.Хүрэлбаатар одоохондоо АН-ыхны “заналт дайсан” болсон учраас үгийг нь сонсохыг тоохыг хүсэхгүй. 2020 оны сонгууль угтсан АН-ын “Пи-Ар” өнөөдрөөс орон даяар албан бусаар эхэлж байна гэхэд буруудахгүй болов уу. Ард түмнийхээ саналыг авч, МАН-ын Засгийн газрын ажлыг дүгнэнэ л гэнэ. Бүр 2020 оны сонгуулийг угтан цахим орчинд сайн ажиллах талаар ч Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нь лүндэн буулгасан тухай өнөөдөр хэвлэлээр бичигдэж байна. Бүтээн байгуулалтын улирал богинохон. Үндсэндээ хавар дөрөвдүгээр сараас намар аравдугаар сар. Хагас жилийн хугацаа. Хийж бүтээх гэсэн Засгийн газарт маш богино. Харин улстөржүүлж, огцруулахаар “тарчилж” байгаа АН-д асар урт хугацаа л даа. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг. Хийе, бүтээе гэсэн Засгийн газрын урд, хойно нь орж, тээг дараа болохгүй байх нь эсрэгээрээ сөрөг хүчнийг “гоё” харагдуулж магадгүй. Сөрөг хүчин гэдэг сөрөхийн нэр биш хэмээн АН-ынхан эрх барьж байсан 2012-2016 онд МАН-ынханд мөн их сургамжилдаг, “томордог” байж билээ. Өдгөө хэлснээ мартаж эсрэгээрээ тууцгааж байна. АН-ын жинхэнэ дүр төрх нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгох биш У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шүү дээ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 27 )
mongol es meddeggui archilsan nam
MUNHNARAN EEJEE MUNHNARAN EEJ MUNHNARAN EEJ MUNHNARAN EEJ
АН ЫН НӨХӨД ЮМ Л БОЛ ОГЦРУУЛНА ГЭХ . УГ НЬ НАМ ҮЗЭЛ БОДОЛ ӨӨР БОЛОХООС АДИЛХАН МОНГОЛ ХҮМҮҮС. ЖУДГААР БОЛ АН ЫН ХАН МАН ЫНХАНД БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛМЭЭР АН ЫН АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫНМЭСРЭГ ХИЙСЭН МАШ ТОМ АЛДААТАЙ БОДЛОГЫН УРШИГИЙГ АРИЛГАЖМБГАА БИЗ ДЭЭ. УХААНТАЙ ХҮН БОЛ ОЙЛГОМООР . ГЭТЭЛ АН ЫН ХАН ӨӨРСДӨӨ ГОЁ ЦЭВЭР МУНДАГ ”ЭХ ОРОНЧ”БОЛЖ ХАРАГДАХ ГЭЭД АРД ОЛНЫЫ ТАРХИ УГААЛТ ХИЙЙХЭЭС ХЭТРЭХГҮЙЙ БҮР ДЭНДҮҮ ШУДРАГА БУС УЛСТӨРИЙН ТЭНЭГ ДАЙРАЛТ.ХИЙЖ ИХЭНХДЭЭ ХАР МУЛГУЙ АРГААР ЗАСГИЙН ЭРХ АВЧ УЛСАА ЭДИЙН ЗАСГААРАА ТОГЛОЖ ӨДИЙ ХҮРСЭН .ЭНЭ АРГАДАА БҮР ГАРШСАН ГЭВЭЛ ҮНЭНД НИЙЦНЭЭ. НЭГНЭЭ ИЧИХ Ч ҮГҮЙ МУУЛАХ ЮМ
НН
Монголын улс төрөөс зайлаасаа.Аль нь ч адил шүү дээ.Дээрээ идэж уух болохоор нийлчихсэн тууж явдаг.Улс төр хийх болохоор шалтаг хайж ядах юм.Тийм болохоор зайл гээд байгаа юм.Тэр эрдэнэбат гэж нэг юм багануураас ИХ-өрсөлдөөд өчнөөн унасан АН-ын нэрээр гишүүн болж байсан.Тэрэнд нам гэхээс өөр мэддэг юм байхгүй.
Ajliig ni hiilgemeer bn.yagaad dandaa hemleldej baidag yum he. Ajlaa hii.
Ард түмэн хариуцлагатай, тогтвортой Засгийн газрыг хүсч байна. АН-ийнхан хувиа бодхоо болимоор юм.
яагаад ингээд дандаа хэмлэлдэж байдаш юм болдоо энэ хэд. идэж уух болохоороо л эвлэлдхийн. улс орны төлөө эвлэлдэж нам харгалзахгүй ажилладаг болоосой
An-iin amia bodxoo bolimoor yum. Inged baiwal yaaj xugjix yum bee. Neex xudlaa jvjig tawisan gar zvgeer
An-iin amia bodxoo bolimoor yum. Inged baiwal yaaj xugjix yum bee. Neex xudlaa jvjig tawisan garuud zvgeer
amlaltandaa dun tabiulah tsag gantshan jil uldlaa MAN guai Hurleehees bolj unana shuu
gazar nutgaa zarsan hurlee tsaichihsan hulgaich mongoliin huhduud chamaig harj bgaa daa
MAN amlasnaa bieliileech doloogch nar yugii mi hamgaalaad bgaam be
Ичих нүүргүй. АН анх эхэлж хүүхдүүдийг ангилж эхэлсэнээ маричихсан юм байх даа. Эрдэнэ хүртэл хүүхэд гаргаад гэж загнаж байсан биз дээ.
АН-ын ”жинхэнэ санаархал” нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгох биш У.Хүрэлсүхийг огцруулах юм шүү дээ Ардчилсан намынхан Засгийн эрх барьж байхдаа эдийн засгийг ямар болгоод МАН-д хүлээлгэж өгсөн билээ. Түүнээс хойш багагүй хугацаанд зүтгэж одоо л нэг эдийн засагт эерэг салхи сэвэлзэж бүтээн байгуулалт өрнөх, тэдний үргээсэн гадаадын хөрөнгө оруулагчид наашаа эргэх шинжтэй болонгуут АН-ынхан огцруулна, “шүд сугална” гээд эхэллээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ямар ч үнээр хамаагүй унагаах нь сөрөг хүчний сонирхол. Магадгүй сөрөг хүчин учраас сүржигнээд байхаар ард түмэнд АН-ын хэдэн гиш
АН-ын ”жинхэнэ санаархал” нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгох биш У.Хүрэлсүхийг огцруулах юм шүү дээ Ардчилсан намынхан Засгийн эрх барьж байхдаа эдийн засгийг ямар болгоод МАН-д хүлээлгэж өгсөн билээ. Түүнээс хойш багагүй хугацаанд зүтгэж одоо л нэг эдийн засагт эерэг салхи сэвэлзэж бүтээн байгуулалт өрнөх, тэдний үргээсэн гадаадын хөрөнгө оруулагчид наашаа эргэх шинжтэй болонгуут АН-ынхан огцруулна, “шүд сугална” гээд эхэллээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ямар ч үнээр хамаагүй унагаах нь сөрөг хүчний сонирхол. Магадгүй сөрөг хүчин учраас сүржигнээд байхаар ард түмэнд АН-ын хэдэн гиш
ёстой үнэн юм чинь энэ.манийгаа ойлгохгүй гэж бодож байгаа болов уу
An erdenbat erdene purebsuren gesen daisanuudiig ih huralaas huu
AN-iinhan argaa barahdaa aabiinhaa tolgoi maajina gegch bolj baina.Oor heleh uggui hulgaich nar iim yumaar onoo abah gej zuderch baina.MAN-d aldaa baigaa ch arai AN shig bish.AN ahij sohguulid yalalt baiguulna gej gonj. Bi songuuliar AN-iin esreg ajjillana.
АН ТЭНЭГҮҮД ХИЙХ АЖИЛГҮЙ ҮРГЭЛЖ ХОР НАЙРУУЛЖ СУУХ ЮМ, ИЧЭЭЧ ҮҮНЭЭС ИЛҮҮ ЯАХ ЮМ ВЭ
АН арчаагуй урвагчид юм даа
2 жил боллоо юуч хийсэнгүй энэ хийсэн юм гээд хэлдээ АН ГЭЭЛ худлаа хуцаад байх юм ард түмэн харжил байгаа хэнэн хэн гэж
АН ийм бусармаг үйлдэлүүд хийсэн ч ямар ч ач холбогдолгүй дээ.АН- ын мөн чанарыг ард иргэд яс махандаа шингэтэл ойлгодог болсон шүү дээ