В.Путины санаа Элбэгт, Элбэгийн санаа Х.Баттулгад

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 15

Хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путинд “Петрбургийнхэн” хэмээх баг байдагчлан манай Ерөнхийлөгчид “Монгол ялна”-чууд гэсэн сүрхий баг бий. В.Путины “Петрбургийнхэн” бол түүнийг сонгуульд өрсөлдөх бүрт Москвад ирж ажилладаг, ихэнхдээ улс орон даяар өргөн дэлгэр үйл ажиллагааг онол практик хосолсон байдлаар өрнүүлдэг хэмээн манай шинжээчид дурдажээ. Харин манай “Монгол ялна”-чууд Ерөнхийлөгчийнхөө өдөр тутмын идэж буй хоолны зургийг аваад цахимд тавих, болж өгвөл бие бялдрыг нь гайхуулах гээд сонгуулийн үеийн халуурлаас өнөөдөр ч гараагүй хэсэг нөхөд байдаг гэнэ.

Арабын орнуудад ардчиллын салхи хүчтэй сэвэлзэж ахуй цагт рекэтүүдээ дарж аваад байсан В,Путин өөрийгөө эрх мэдлийн индэр дээрээс буулгах нь яавч сайн зүйлд хүргэхгүй гэсэн үүднээс сонгуульд ялахыг нэн тэргүүний зорилгоо болгосон.  Улмаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгаж, өнөөдөр 2024 он хүртэл ОХУ-ыг тэргүүлэхээр болчихсон суугаа хүн. Тодотговол, тэрбээр өөрт байсан айдсаа 2024 он хүртэл лавтай зайлуулж чаджээ. Онол ч бай практикийн ч бай аль ч түвшинд ажиллаж чаддаг “Петрбургийнхэн” үүнд тодорхой үүрэг гүйцэтгэдгийг ч дурдажээ.  

Тэгвэл сүүлийн үед “Монгол Улсын Ерөнхийлөгчийг гурван удаа нэрийг нь дэвшүүлэн сонгодог байх” хуулийн хувилбар буюу бүрэн эрхийн хугацааг “зургаан жилээр тогтох” гэх мэт яриа бий болсон нь юуны учир вэ. Ялангуяа “Монгол ялна”-чуудын дундаас нисээд байгаа энэ мэдээлэл өнөөдөр нэлээд хүчээ авах шинжтэй.

Гэхдээ Ерөнхийлөгчийн “насыг уртасгах” тухай хууль нь зөвхөн “Монгол ялна”-чуудын өнөөдрийн яриа биш. Лавтай Н.Энхбаярын үеэс хойш яригдаж ирсэн зүйл. Тэгэхээр сүүлийн үеийн жишээ татая. Уншигч та санаж байгаа байх, 2015 онд УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр тэргүүтэй нөхөд засаглалд сонгодог тогтолцоо бий болгох тухай хуулийн төсөл санаачлаад явж байхад тус хууль дотор “Тавиас дээш насны иргэнийг зургаан жилийн хугацаатай сонгоно” гэсэн заалт байсан билээ. Үүнээс харвал хойд хөршийн тэргүүнээс санаа авсан энэ заалт хэний төлөө юуны тулд “сонгодог засаглалтай болох” хууль дотор орчихов. Магадгүй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “насаа уртасгах” санаархал ч тусгалаа олсон байхыг үгүйсгэхгүй.

Харин өнөөдөр Ц.Элбэгдоржийн “нас уртасгах” энэ санаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлагдаад явж байна уу гэмээр харагдана. Хардахын шалтгаан нь “Монгол ялна”-чуудын дундаас “Ерөнхийлөгчийн сонгогдох эрхийг сунгах, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх” гэсэн санаануудыг ярих болсонтой холбоотой. Мөнхүү Н.Батбаярын нарын “сонгодог засаглал”-ын хуультай болох халхавчин дор “Тавиас дээш насны иргэнийг зургаан жилийн хугацаатай сонгоно” гэсэн заалт шургаж орсны дараа Ц.Элбэгдоржийн үед Хууль зүйн сайд, Ерөнхий прокуророор ажиллаж асан Д.Дорлигжав “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой” хэмээн хуулийн төсөл санаачлаад явж байгаагаа дуулгаж байсан. Тэгэхээр хэмжээлшгүй эрхэнд морилох Ерөнхийлөгч асны сонирхол удаа дараа цухалзсаар байсныг илтгэсэн хэрэг. Хойшид ч байх нь дамжиггүй харагдана.

Ийнхүү Д.Дорлигжавын мэдээллийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг Төрийн ордонд зохион байгуулах үеэр санал асуулгад оролцсон нэрт зүтгэлтнүүдийн дийлэнх олонхи нь “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх боломжгүй” гэсэн байр суурьт нэгдсэнээр энэ чимээ намдсан. Гэвч сүүлийн үед энэ тухай хөндлөнгийн байр суурь олонтаа тааралдах болсон нь санаандгүй хэрэг биш биз ээ. Бидний хувьд үүнийг зөв буруу гэж дүгнэх гэсэнгүй. Ямартай ч Ерөнхийлөгчийн засаглалтай болох, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах зэрэг нь асуудал төрөл бүрийн шалтгаанаас үүсдэг ч хоёрхон шалтгаан дээр төвлөрч дуусдаг бололтой.  

Засаглалын хувьд ямар нэг өчүүхэн төдий өөрчлөлт орох болвол заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар засварлах учраас энэ нь тийм ч амаргүй ажил. Бүх ард түмнээс санал асуулга явуулах уу, 1992 онд шинэ Үндсэн хууль баталсан шиг тодорхой төлөөлөл цуглуулах уу гээд нүсэр ажил шаардагдана. Түүнээс бус хэн нэгэн мөрөөдөгчийн хүссэнээр болчихгүй.

Шалтгааны хувьд гэвэл дэлхий дээр, ерөөсөө дэлхийг засаглалынх нь хувьд Ерөнхийлөгчийн засаглалтай, хаант засаглалтай, парламентын засаглалтай гэж гурав хуваадаг бол манай улсыг парламентын болон Ерөнхийлөгчийн засаглал хосолсон гэж үздэг аж. 20-иод жил энэ тогтолцоогоор явсан, нэг тийш нь болгох хэрэгтэй гэсэн суурь санааг хаа хаанаа хэлдэг учраас үүн дээр суурилсан санаархал явж байгаа хэрэг.

Нөгөө талаас Монгол Улс 20 гаруй жил зах зээлийн харилцаагаар яваад үзлээ, харахад улс орны хөгжлийн төвшин хүмүүсийн санаанд нийцэхгүй байгаа. Судалгаа хийгээд үзэхээр төрийн тогтолцоонд учир дутагдал байна гэсэн дүгнэлт гардаг. Ажлын хэсэг ажиллаад судлахаар улс орны хөгжил гэдэг удирдагчаас хамаардаг. Удирдагч нь ухаантай байвал улс орон нь хүчтэй, удирдагч нь ухаан муутай байвал хөгждөггүй учраас Ерөнхийлөгчөөс жинхэнэ ард түмнээс тодорсон хүн байна, гэхдээ Ерөнхийлөгчийн засаглалтай байх гэсэн бас нэг зарчим ярьдаг.

Ийм л нэг хэмжээлшгүй эрх мэдлийн суудалд удаан хадагдах гэсэн санаархал үе үеийн Ерөнхийлөгч нарт байсаар иржээ.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(114.246.105.252) 2018 оны 05 сарын 18

munguur setgegdrl bichij hsgalan butargahaa boli ev negdliig erhemlej uls ornoo yaj hugjuulehee yariachee

0  |  0
Монгол (202.179.25.164) 2018 оны 05 сарын 16

Монгол улс 2000 жил оршин тогтнохдоо 1900 жилд нь хаант засагтай байсан. Нийслэл нь Хархоринд байсан. Энэ хоёр уламжлалыг сэргээхгүй бол манай төр хэзээ ч тэгшрэхгүй. Нэг хүнийг хянахад амархан, 1 хүний идэж уухыг тэвчиж болно. Харин 76 20=96 идээчин уугаачин Монголыг цөлмөж байна.

0  |  0
шударга иргэн(183.177.100.210) 2018 оны 05 сарын 15

ерөнхийлөгчийг ялсан намын их хурлаас сонгох хэрэгтэй. одоо нэг гудамжинд шээгээд цхгдххд торгуулж гэнээ гэсэн ч давхиж очоод ажлаа хийж чадахгүй ийм тэнэг ерөннхийлөгч огт хэрэггүй. самуурч гүйцлээ. арай ч дээ. нээг л их энгийн дүр эсгэсэн худал луйварчин

0  |  0
Зочин(27.123.212.136) 2018 оны 05 сарын 15

Манайд 2 шаттай парламентай хүчтэй ер.сайдтай засаглал хэрэгтэй .Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог ялсан намаас маш хүчтэй ер.сайдаа сонгож 6 жилээр ажиллуулах нь зөв дөө.

0  |  0
Иргэн(66.181.186.154) 2018 оны 05 сарын 15

Үнэн юм бичсэн байна даа энэ тулга гэдэг хүн өөрийгөө шалгуулаад Монголын төлөө зүтгэж байна гэсэн бол итгэхээр байлаа үнэхээр энэ хүн хичнээн жил төр засгийн ажил хийлээ юу хийлээ мэдэх нь мэдэж байгаа даанч Монголд арчаагүй сэтгэлгээтэй хүмүүс үнэн их байгаа харамсалтай МОНГОЛ ЯЛНА гэхээр Женко л хийж чадах юм шиг үнэн эргүү малаас дор тархиа угаалгасан хараалд өртчихсөн хүмүүс яаг нийт хүн амын насанд хүрэгчдийн 50% нь байна одоо олон жил алдсан шигээ өөрийн бодлоор ерөнхийлөгчийн засаглалтай болгон суухыг санаархаж байгаа энэ хүний үгээр орвол Монгол жинхэнэ хохь чинь болно

0  |  0
иргэн(202.179.25.167) 2018 оны 05 сарын 15

энэ Сэтгүүлч Ууганбаяр гэгч Монгол ялж, Мандан бадархад ямар Дургүй Нөхөр вэ,

0  |  0
ё(119.40.98.162) 2018 оны 05 сарын 15

хүн хэрхэн амьдрахаа өөрөө сонгодог шиг улс орон ямар замаар яаж явахыг сонгогчид л шийддэг. зөв буруу нь хамаагүй олонхи нь юу гэж шийднэ түүгээр л явах ёстой. засаглалын хувьд парламентийн засагтай мөртлөө ЕС нь хүчгүй хажууд нь бүх ард түмнээс сонгогдсон еөрнхийлөгчтэй төр нь авилгажсан мафийн бүтэцрүү явж байгаа манай улсын хувьд сонгодог парламент эсвэл ерөнхийлөгчийн засаглалын аль нэгийг ард олноороо хэлэлцүүлээд шийдүүлээд нэг талдаа гараад явах хэрэгтэй. ямар ч байсан энэ чигээрээ яваад байж болохгүй одоогийн энэ тогтолцоо бол цэвэр мананг хамгаалсан толтолцоо

0  |  0
tseej bayn(59.153.113.136) 2018 оны 05 сарын 15

OLNII HUCH OLOMGUI DALAI DUSLIIG HURAAVAL DALAI

0  |  0
ЗОЧИН(66.181.164.24) 2018 оны 05 сарын 15

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ЖАНЦАН ХУГАЦАА НЬ ДУУСААД АЛЬ ХЭДИЙН НЭГ ЖИЛ БОЛООД БАЙХАД ЯАГААД СУУДЛААСАА ХӨНДИЙРӨХНГҮЙ ХЭН Ч ҮҮНИЙГ СӨХӨХГҮЙ БАЙНА. ЭНЭ ӨВГӨН АЖЛАА ЯАГАД ӨГӨХГҮЙ БАЙНА ХЭНИЙГ ХАМГААЛЖ СУУГААДЛ БАЙНА ХУРЦ, ЭЛБЭГДОРЖ НАРЫН АРЫН ХАМГААЛАЛТ ГЭЖ ДАМ ЯРИА СОНСОЖ БАЙСАН ЭНЭ ҮНЭН ҮҮ ЭХ ДЭЭДЭСД ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ ЮМУУ

0  |  0
Зочин(122.201.28.9) 2018 оны 05 сарын 15

Хулгай хийж шороо овоолж эх орон ард түмэн гэж худлаа дүр эсгэдэг шоучин ичээсэй. тийм л шударга юм бол өөрийгөө шалгуулвал таарна

0  |  0
ИРГЭН(59.153.113.13) 2018 оны 05 сарын 15

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛЖ БОЛОХГҮЙ. ЭНХБАЯР, ОЧИРБАТ, ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТИЙН ХЭМЖЭЭГҮЙ ЭРХЭЭС БОЛЖ ӨНӨӨДӨР УЛС ОРОН ИЙМ ХҮНД БАЙДАЛД ОРСОН ШҮҮ ДЭЭ.

0  |  0
иргэн(66.181.188.112) 2018 оны 05 сарын 15

Ард олноо гэх сэтгэл мэдлэгтэй хүний ажиллах хугацааг сунгах нь сайн байж магадгүй. Харин хийсэн гавьяагүй хор хутгаж хулгай хийхээс өөр зүйлийг бий болгоогүй, завдсан этгээдүүдийг нэг өдөр нэг цаг хором ч албан тушаал дээр нь байлгаж болохгүй.

0  |  0
Mgl(43.242.243.168) 2018 оны 05 сарын 15

Parliamentiin zasaglal manaid sain zuil yu ch avchraagui e, buhnii nuden deer il bna daa.

0  |  0
S(112.72.14.185) 2018 оны 05 сарын 15

Хуц пиздаа би лав жонхууг сонгоогуй цагаан хуудас огсон

0  |  0
зочин(66.181.169.106) 2018 оны 05 сарын 15

Юун уртасгах оноогдсон 4 жилээ яаж барах вэ гэж байна даа

0  |  0
Top