Суулт “гороолсон” анхны Ерөнхийлөгч

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 15

Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан суулт дээр Ерөнхийлөгч маань тавьж буув. Монгол Төрийн тэргүүнд алба хаагчид цалин нэмэхийг шаардаж байгаа нь хамаатай юу гэвэл хамаатай л байх. Үнэн хэрэгтээ Х.Баттулга Ерөнхийлөгч цалин нэмэх эсэхийг мэдэх ч үгүй, мэдээд ч эрх мэдлийнх нь хүрээнээс тэс өөр асуудал юм.

Манай Ерөнхийлөгчид очихгүй газар гэж үгүй, уулзахгүй хүн гэж үгүй учраас бусдаас давуу талтай. Бид өнгөрөгч 25 жилийн түүхэнд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас эхлээд таван Ерөнхийлөгчийн нүүр үзсэн ард түмэн. Үе Үеийн Ерөнхийлөгчид талбай дээр гарч ирэн үгээ хэлсэн нь цөөнгүй бий. Хамгийн наад зах нь Н.Энхбаяр Олимпын анхны аваргуудаа халмагдуухан угтаад талбай дээр Ерөнхий сайдтайгаа найгаж л байсан. Харин талбай дээр шаардлага тавиад сууж буй хүмүүс дээр очиж байсан Ерөнхийлөгч үгүй байх. Очоод улстөржөөд явж байсныг бүр хараагүй байх.

Мань Ерөнхийлөгч бөхчүүд дундаа хэрэлдсэн ч хөндлөнгөөс оролцоно, УИХ-ын гишүүд маргасан ч дунд нь сууж л байна, Хүүхдийн мөнгөний асуудал яригдсан ч хууль санаачлаад явж л байна гээд түүнд оролцохгүй юм гэж нэгээхэн ч үгүй. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон ганцхан эрх бий. Ерөнхийлөгч нь үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, түүнийг хангадаг байх ёстой гэсэн утга бүхий эрх үүрэг эдэлдэг. Тиймээс Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэмээн өргөмжлөгддөг.  

Суулт зарлаад буй алба хаагчид дээр уг нь зүй ёсоор бол салбарын сайдаас эхлээд Төрийн түшээд очих ёстой байсан ч ийнхүү Ерөнхийлөгч маань хөл алдан очсныг буруушаах аргагүй юм.

Суултад оролцогчид “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” хоёр саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжилсан юм билээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хариу өгөх нь түүний үүрэг мөн үү гэвэл мөн. Гэхдээ З.Энхболдоос эхлээд олны өмнө гарах хүсэлтэй хүмүүс Ерөнхийлөгчийн Тамгын газарт зөндөө л баймаар юм. Тэднээсээ явуулахад яадаг байсан юм бол. Гэтэл суултыг “гороолоод” зогсохгүй цалин хөлсөө нэмэгдүүлэх суултад оролцож байгаа салбарын төлөөллүүдийг маргааш Төрийн ордонд хүлээн авч уулзахаа мэдэгдэв.

Тэр ч бүү хэл өнгөрөгч 8-ны өдөр хуулийн төсөл санаачилж өгөх шаардлага хүргүүлчихсэн байгаа гэхээр очихоос ч яахав дээ. Зөвхөн ингээд зогссонгүй, “Орон нутаг алслагдах тусам цалинг нэмэх хэрэгтэй. Бүсчлэн нэмэгдүүлэх бодлого баримталж ажиллана. Уул уурхайн баялгаар гучхан гэр бүлд үйлчилж байна. Сангийн сайд нь тэдгээр гэр бүлийг хамгаалдаг байх жишээтэй” гэх мэтээр өнөөх л улиг болсон “Гучин гэр бүл”-ээ бас яриад амжив.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 40 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол хүн(202.21.106.143) 2018 оны 05 сарын 15

30 биш түүнээс хэдэн арав зуу дахисан, гадаадтай нийлж эх орноо худалдаж байгаа хулгайч бна. Чингэсийн монгол улс сөнөлөө гээд гадныхан алга ташиж байна

0  |  0
Bi(64.119.18.221) 2018 оны 05 сарын 15

Daraa songogdoh gd nuhee uhaj l yvaa biz hulgaich chn. songogdoogui bsn bol shorond oroh bsnda

0  |  0
zochin(202.21.107.26) 2018 оны 05 сарын 15

ard tumnees songogdson yum chini ochij uulzah ni zov oo. ene heden hun l jagsaad bdag. oron nutagt hahuul ogohgui bol emnelegt hevtuuldeggui, hevtsen ovchtonoo/ nastai hun/-iig eruul ba geed gudasnaas ni tataad ornoos ni unagachihdag emch bas ba. Tetgevriin emch naraa tetgevert gargaj zaluu humuusiig ajliin bairaar hangaya. nasnii zonog deer alban tushaaliin zonoglol eruul mendiin salbart ba aa. omnogovid

0  |  0
zochin(202.21.107.26) 2018 оны 05 сарын 15

ard tumnees songogdson yum chini ochij uulzah ni zov oo. ene heden hun l jagsaad bdag. oron nutagt hahuul ogohgui bol emnelegt hevtuuldeggui, hevtsen ovchtonoo/ nastai hun/-iig eruul ba geed gudasnaas ni tataad ornoos ni unagachihdag emch bas ba. Tetgevriin emch naraa tetgevert gargaj zaluu humuusiig ajliin bairaar hangaya. nasnii zonog deer alban tushaaliin zonoglol eruul mendiin salbart ba aa. omnogovid

0  |  0
he he(115.171.245.226) 2018 оны 05 сарын 15

Yu ch gemeer yum be dee Buruu geh haishaa yum.Bas zov gehed bas no baina. Eronhiilogch gedeg hun ard tumniihee toloo ajillahdaa arai oor argaar ajilladag baih aa/. Argagui l suudaldaa hongodood baih shig baina.

0  |  0
he he(115.171.245.226) 2018 оны 05 сарын 15

Yu ch gemeer yum be dee Buruu geh haishaa yum.Bas zov gehed bas no baina. Eronhiilogch gedeg hun ard tumniihee toloo ajillahdaa arai oor argaar ajilladag baih aa/. Argagui l suudaldaa hongodood baih shig baina.

0  |  0
Иргэн(27.123.212.140) 2018 оны 05 сарын 15

Н.Баатар-т, Чи бол худалдагдсан хөгийн новш байна. Ерөнхийлөгч ингэх бүрэн эрхтэй, бас ингэж ард олны, жирийн ядарсан иргэдийг төлөөл, эрх ашгийг нь хамгаал гэж иргэд сонгосон юм. Засаг төр зайдалсан МАНАН өөрсдөө баяжихийн төлөө хулгайлж хуйвалдаж явсан болохоос нийт иргэдийн сайн сайхны төлөөх үүргээ умартан асуудлыг тартагт нь тулгасны жишээ энэ жагсаал гэдгийг наад усаар дүүрсэн толгойдоо тунгаавал зохино

0  |  0
Erguu (139.5.218.237) 2018 оны 05 сарын 15

Eronhiilogchiin zangarag baihgui, ochih yostoi Olon ulsiin uulzalt ene ter yuman deeree ochihgui, ooriinhon erh medliin hureenees hol yuman deer daldagnaj yavah yumaa, yaj 4 jiliig barna daa

0  |  0
zochin(202.179.8.2) 2018 оны 05 сарын 15

Баатар минь дээ баатар минь. гадаа хүйтэнд өдөржин сууж байгаа тэднийг төрийн тэргүүн ирж сонслоо. асуудлыг нь шийдэх талаас нь дэмжлэг болно гэж байна. үүнээс илүү эрх мэдэл байхгүй хүн ингэж л тэдний асуудлыг шийдэх гээд байна шүү дээ. Би очоод асуудлыг нь шийддэг бол ингээд л оччихмоор байна шүү.

0  |  0
Zochin(223.38.61.162) 2018 оны 05 сарын 15

Uls oron uls shig bhad bol tiim odoo bol harin uur shvv bosoo oroolonguud ih bolson tsag

0  |  0
zochin (202.179.25.232) 2018 оны 05 сарын 15

nuxatsttai xandaach ireed yu gej xelev shiidverluulex erx bgaa xun yu gej bn yamar shiidvertei ug amlav ene shuu de ta minee ireed shovdax xun bol ogt xereggui uulzax ch xereggui sh de.

0  |  0
Зочин(66.181.184.252) 2018 оны 05 сарын 15

Зев байна еренхийлегч её. Ард тvмэнтэйгээ хамт байж эрх баригчидтай тэмцэнэ ш дээ. Эрх баригчид их гоочлоод байвал жирийн иргэд бид очиж нэмэгддэг ш юм билvv. Улс орныхоо ирээдvйен телее гэдэг нам эвсэл холбоод бас дэмжээрэй. Дэмжиж нэгдээд apд тvмний жагсаал болгочихмоор л байна. Тэгвэл бузар МАН-ыг терийн ордноос хееж чадна ш дээ. Гэхдээ АН-ыг оруулахгvй байх естой

0  |  0
Б.Батболд(150.129.143.16) 2018 оны 05 сарын 15

Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНГИЙН БӨГӨӨД ШУУРХАЙ, АЖИЛ ХЭРЭГЧ, ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ САНАА ЗОВДОГ ХҮН ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА.САЙН БАЙНА. ЗӨВ!

0  |  0
Амараа(27.123.214.110) 2018 оны 05 сарын 15

Сэтгэл сийрэг толгой хоёр нь энэ хүнд бн даанч эрх мэдэл нь алга даа.

0  |  0
Амараа(27.123.214.110) 2018 оны 05 сарын 15

Сэтгэл сийрэг толгой хоёр нь энэ хүнд бн даанч эрх мэдэл нь алга даа.

0  |  0
zulgal(66.181.165.93) 2018 оны 05 сарын 15

Busad 76 hugiin garuud ochih setgelgui uchraas erunhiilugch maani irgedee bodood ochson bh aa za yahav ee yahav ochoo l biz yund ni emzegleed bgaan saihan l b dag

0  |  0
Билэг(124.158.111.6) 2018 оны 05 сарын 15

Улиг болсон яриа бишээ. Хэдхэн луйварчин хулгайч нарыг л яриад байгаа юм. Ард олны толгойд ортол нь шөнө зүүдэнд ортол нь ярих хэрэгтэй. Ард түмэнтэйгээ ойрхон Ерөнхийлөгч байна. Таньд баярлалаа

0  |  0
бат (202.72.244.219) 2018 оны 05 сарын 15

Болж бна яагаад МУ-ын ерөнхийлөгч ард түмнийхээ дунд байж асуудлуудыг нь сонсож тусалж болохгүй гэж

0  |  0
zochin(81.183.212.247) 2018 оны 05 сарын 15

ochood sain temts bi demjine gej uy gesn yg ve uuruu turiin terguun bj tur zasag gej hen um hentei heniig temtsehiig yrialaad bn

0  |  0
я(112.72.14.219) 2018 оны 05 сарын 15

яг яана гэж яаваа юм бол

0  |  0
АН.(78.250.230.74) 2018 оны 05 сарын 15

Энэ ерөнхийлөгч чинь ямар ажил хийхээ мэддэггүй юм бишүү.Эсвэл дэд ерөнхийлөгч З.Энхболдын тушаалаар ажлаад байна уу даа мэдэх юм алга.Ерөнхийлэгч болсноос хойш ер нь юу л хийгээд яваад байна даа чөтгөр бүү мэд өөрөө ч юу хийж байгаагаа мэдхээ больсон юм шигээ.

0  |  0
Top