Шүлс, нус, цэрээ гудамжинд хаягсдыг ТОРГОХООР БОЛИХ УУ?

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 16

Зөрчлийн тухай хууль батлагдаж, 2018 оны долдугаар сарын1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Нийслэл хотод өнөөдрийн байдлаар  нэг сая 200 мянган хүн амьдардаг. Агаарын бохирдол, тоосжилт нийслэлчүүдийн тулгамдсан бэрхшээл мөн.Нийслэл хот цэвэр цэмцгэр байхад иргэн бүр хувь нэмрээ оруулах ёстой.Энэ нь нус, цэрээ гудамж талбайд хаяхгүй, ил задгай бие засахгүй, хог, хаягдлыг хогийн саванд хийж хэвших. Ердөө энэ бүхнийг  мөрдлөг болгоход цэвэр хот бий болно. Зөрчлийн тухай хууль амьдралд нийцээгүй гэж шүүмжлэл дагуулдаг ч бас зөв заалтууд бий. Нийт 1600 зөрчлийг оруулсан бөгөөд 10 зөрчилд 100 сая төгрөгийн торгууль ногдуулаахр заажээ. Гудамжинд, нусаа нийж, цэр хаяж  байгаа хүнийг хэн торгох вэ.

Зөрчлийн хуульд үүнийг тусгаж өгсөн.Хамгийн сайн хэрэгжиж байгаа заалт гэхэд хилсдэхгүй. Цагдаа, хууль,  хяналтын байгууллагаас "Хүний нэр төрд халдах, доромжлох гэмт хэрэг сүүлийн үед өсөх хандлагатай байна” гэж мэдэгдэж буй нь Зөрчлийн хуультай холбоотой.  Иинтернет орчинд бусдыг гүтгэх, доромжлох үйлдэлд хязгаар  тавихыг буруутгах аргагүй ч бүрэн хянаж чадаж байна уу гэдэг өөрөө асуулт дагуулж, хариулт нэхнэ. Үүний дараа хамгийн их орлоготой газрууд нь Эрүүлжүүлэх байрууд болж таарч байна. Хоногт 20-30 хүн эрүүлжүүлэгдэж, маргааш нь Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгуулдаг ажээ. Эндээс багагүй мөнгө цугларна. Харин гудамж талбайд хээвнэг морь хардаг нөхдийг хэзээ хэн, торгодог болох вэ.

Хуулиараа цагдаагийн байгууллага хариуцах ч өдгөө хүртэл тодорхой шийдвэр алга. Торгох нь манай улсад л нэвтрүүлэх гээд байгаа зүйл  биш юм билээ.  Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх хэмжээнд явдаг Япон улсад 1000-10,000 иенээр,  Сингапур улс энэ төрлийн зөрчилд 5000 сингапур долларын торгууль хүлээлгэдэг аж.  Мөн Өмнөд Солонгос  40 америк доллар, БНХАУ-ын Бээжин хотод 70 америк  долларын торгууль оноодог байна.

Зөрчлийн хуулийн онцлох зарим ЗААЛТ

 Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

  • Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

  • Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эмчийг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, үр дүнгээр урамшуулах, түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ган (183.81.171.3) 2018 оны 05 сарын 16

Олон нийтийн гудамж талбай бол хүн бүрийн гэрийн нэг хэсэг учир ийм зөрчил гаргаад байх нь зохимжгүй юм. Торгох нь зөв. Буруу гэж байгаа нь мөнгөө төлөөд шүлсээ хаяах хэрэгтэй.

0  |  0
Зочин(43.228.129.79) 2018 оны 05 сарын 16

Гарчигаа зөв бичиж сурах хэрэгтэй гэж бодож байна.

0  |  0
zochin(66.181.184.153) 2018 оны 05 сарын 16

odoo nuguu tamkhiny khuuli budaa , surguuliin gadaa , ortsny uudend tamkhi tataad l zogsoji bayna , mongolyn khuuli 3 khonog, khyanalt shalgalt yasan be? awtobusny buudald mashin zogsood l bayna , nuguu shalgalt ni yasan be?

0  |  0
хаха(182.160.34.145) 2018 оны 05 сарын 16

торгооч

0  |  0
цэр(124.158.109.140) 2018 оны 05 сарын 16

манайд хүн бүр амьсгалын замын өвчтэй. тэгэхэээр цэрээ хаяхгүй гээд яахын. төсөвд хэдэн төгрөг цуглуулах гэж орчноо мэдрэхгүй хууль шийдвэр гаргахын. та нар нуё цэр гаргадгүй юм бол нэг бол монгол амьдардаггүй байж таарна нэг бол хүн биш байж таарна

0  |  0
po(59.153.115.76) 2018 оны 05 сарын 16

tamhia horiglooch

0  |  0
Эх оронч(182.160.35.203) 2018 оны 05 сарын 16

энэ тамхины хуулийн адил зүйл л дээ., нэгт монгол залуус давсаг султай хүн амын дийлэх нь уушигны архаг төрлхийн бронхит тэй сэрүүн агаартай өндөр газрын ард түмнийг сингапуртэй харьцуулахгүй л дээ үндэсний онцлог болон геополитиктэй хууль баталмаар юм өө булан тойроод дэлгүүр шигээ жорлон байдаг бол .. жорлон байгаад өвөл яаах билээ дээ

0  |  0
Top