Сүхбаатарын талбайд эмч нар суулт хийж байна. Уг нь, цалингаа нэмүүлэх шаардлага тавьж буй хэдий ч өнгөц харахад “мөнгөлөг суулт” гэж андуурагдаад байгаа юм. Хаврын сүүлчийн өдрүүдэд өрнөсөн жагсаалууд их баярхуу, мөнгөлөг, бийлэгжүү, зохион байгуулалттай болоод эхэлсэн. Э.Бат-Үүлийн оролцсон “Гэр хороолол” хөдөлгөөний жагсаал. Дан улаан майхнаар жигдэрсэн. Эмч нарын жагсаал ч ялгарах юмгүй. Өмсөн хувцасны жигдрэл "цэнхэр", Засгийн газрын сайд нарын зурагтай багаар нүүрээ нуусан зэргээс харахад л ихэд төлөвлөсөн цаанаасаа санхүүжилттэй гэдэг нь тааж ядах юмгүй. “Үнэн ба зөв” гэдэг намын нөхдүүд эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхээр намынхаа мөрийн хөтөлбөрт тусгаж байгаа гээд яриад эхэлж байна. Эрүүл мэндийн салбарт хамгийн сүүлийн үеийн технологийг оруулж ирнэ. Долоон өөрчлөлт хийнэ гэв ээ. Орон нутгаас багш, эмч нар ирж тэмцээрэй гэж өдөөн турхирч байна.
Сонгуулийн амлалт шиг зүйл болоод явах юм. Багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлагыг МАХН, Монголын Ногоон Намынхан дэмжиж байна гээд улстөржүүлчихсэн. Энэ хаврын жагсаалуудаас нэг л зүйл тодорхой харагдаж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ажил хийлгэхгүй, хийх боломж олгохгүй байх. Яг үнэндээ Энэ Засгийн газрын үед эмч, багш нарын амьдрал доройтоод гудамжиндаа гарахдаа тулаагүй юм шүү дээ. АН эрх барьж байсан Чингис, Самурай бондын мөнгөөр гулгиж, бөөлжиж байхад ингэж тэмцэж, цалингаа нэмүүлэхийг шаардахгүй яасан юм бэ. Эрүүл мэндийн салбарт цалин нэмэх шаардлага байна гэвэл байгаа. Тэмцэж, шаардаж болно. Арга хэлбэр нь буруудаад хэдхэн хүн зохион байгуулж, түүнийг нь улстөржүүлээд учир утгыг нь алдуулчихдаг. Засгийн газарт шаардлага тавьсан багш, эмч нарын хажуугаар нь улс төрийн намууд дайрч орж ирэхээр л зорилгоосоо хазайгаад явчхаж байгаа юм. Эмч нарыг хангалттай цалин авдаг гэж хэн ч мэлзээгүй. Хэдэн жилийн өмнө Хадгаламж зээлийн хоршооныхон ингэж үсээ хусуулж байсан үйл явдал мартагдаагүй. Тэр үйлдлийг удирдаж, толгойлж явсан эмэгтэй өнөөдөр хаана л жагсаал цуглаан болно тэнд очоод эсвэл хэн нэгнийг яллах тухай яриад явдаг. Эмч нарын “үсээ хусуулах” нь тэмцлийн шинэ хэлбэр биш бөгөөд дуу өсгөгчөөр уншиж байгаа шүлэг нь хүртэл тэднийг энэ жагсаалд хэрхэн зохион байгуулалттайгаар бэлтгэснийг илтгэнэ. Яг үнэндээ сурагчдынхаа сургалтын орчин, өөрсдийнхөө хичээл заах арга барил, сургалтын стандартыг өөрчлөхийг шаардаж жагссан багш байдаггүйтэй адилхан өвчтөнөө эмчлэх тоног төхөөрөмжийг сайжруулахыг шаардаж жагссан эмч, эмнэлгийн ажилтнууд байдаггүй юм. 2020 оны УИХ-ын сонгуульд ганц ч болов суудал авахыг мөрөөдсөн, амжилт үзүүлэхийг хүссэн улс төрийн намуудын тоглоом нь эмч, багш нар болоод удлаа. Өдөр өдрөөр эмч нар цагаа сунгаж ажил хаялтын өмнөх суултыг үргэлжлүүлж байгаа юм билээ. Орон нутаг, дүүрэг, аймгийн хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтнуудад бүгдэд нь эс ч шаардлагатай хүмүүст нийгмийн халамжид нь зориулж бага ч болов тусалж дэмждэг. МҮЭХ-ны Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар “Эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа 50 хувиар нэмүүлэхээс нааш тэмцлээ зогсоохгүй. Надаар дамжуулж та нар улстөржиж байна хэмээн эмч, эмнэлгийн ажилтнуудыг доромжилсон“ гэж мэдэгдсэн. Хэлэлцэж, зөвшилцөх шаардлагатай. Шаардлага тавингуут маргааш нь цалин нэмнэ гэдэг боломжгүй. Эмч нар бид өргөсөн тангарагтаа үнэнч гэж яриад байна. Тийм, та бүхэн тангараг өргөсөн. Та нартай адилхан тангараг өргөсөн хилчид ёстой халуунд халж, хүйтэнд хөрч эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж явна. Цагдаагийн ажилтнууд байна.Тэд тушаалаар ажилладаг учраас гэх байх. Багш, эмч нараас ч бага цалин авах тохиолдол байдаг юм. Бид нараас өөр энэ ажлыг хийх хүн олдохгүй гэж тунирхдагаа эмч, багш нар болих хэрэгтэй. Эмч, эмнэлгийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар “Бидний ард улс төрийн нам байхгүй. Ирсэн тохиолдолд хөөгөөд явуулна” гэж ярьсан. Улстөрчид та нар дээр гүйж очихгүйгээ, далдаас утсан хүүхэлдэй болгож удирдахаа харин ч нэг заалгахгүй мэднэ дээ.
Бүх эмч нар ядуураагүй. Үдээс өмнө төрийн эмнэлэгтээ үдээс хойш хувийнхаа эмнэлэгт өвчтөнөө хүлээн авдаг эмч захаас аваад цөөнгүй бий шүү. Чичүүлээд байгаа 180 мянган төрийн албан хаагчийн ихэнхийг нь багш, эмч нар эзэлдэг. Цалин нэмэгдэнгүүт төрийн албан хаагчдын цалин нэмсэн гээд жижиглэн худалдаачнаасаа эхлээд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг хэрхэн өсгөдөг билээ дээ. Тэр дүйвээнд жирийн иргэд хэрхэн сөхөрч амьдрал нь доройтдог билээ. Төрийн албан хаагчдын цалин нэмсэнээс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гүйцэгдэхээ байж иргэд бухимдана. Эрч хүчтэй яваа У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр хүнд унана. Цалин нэмлээ гэж бодоход сэргэж, толгойгоо өндийлгөж ядан байгаа эдийн засаг эргээд элгээрээ мөлхөнө, хэвтэрт орно. Ийм улстөржсөн тооцоолол багш, эмч нарын жагсаалын цаана нуугдсан байсан нь өдөр ирэх бүр ил тод болж байна. Түүний оронд боловсрол, эрүүл мэндийн тогтоолцоогоо өөрчлөх тухай эрүүл саруулаар ярих хэрэгтэй. Боломж, санаачлага нь эдгээр салбарынханд байгаа. Муйхар тэмцэл хэнд ч хэрэггүй.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 91 )
Emch nar yduu bish.Hahuuli sain avdag.Olon gazraas ih mongo oldog.Harin baga tsalintai asragch,suvilagch narin tsalin nemeh ni zov.
Uls ornig oriin daramtand oruulsan ni AN-iin urvagchid.Z.Enhboldoo Toriin omchiig toolj bgaad olon zuun myngan uildver gazruudig sanaatai dampuuruulj,ustgasnaas olon myngan hun ajilgui bolj,olon zuun saihan zaluuchuud amidralin itgelguigees bolj zaluugaaraa nas barj,ajil amidralaa aldsan olon hun arhind orj,uls oron oriin daramtand orj,tsaaguuraa tusgaar togtnold ch noloolj bgaa ni bugd chinii buruu.HorchinZ.Enhbold,Mafiin ezen Battulga 2 ard ni bgaag zahin hun olj harna.AN-in yed jagsahgui yasiim Mygmaraa,tanai YE bol AN-iin hamsaatan bna.
Uls turjih gej yugaa yariad baigaa yum be? Oyutolgoid ajilladag gadaad ajilchid sariin $10,000 deesh tsalin avdag gee bizdee? Oyutolgoigoos avdag tatvaraa nemegduuleed yadarsan ard tumniihee tsaling nemeechee!!!!
Эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхийг дэмжиж байна. . Улсынхаа эдийн засгийн байдлыг бодолцож боломжоороо нэмэх шаардлагатай. Энд нэг зүйлийг ойлгохгүй байна. АН засаг барьж байхдаа цалин нэмэхгүй, нэмбэл юмны үнэ дагаад нэмэгдэнэ гэсээр байгаад цалин, тэтгэврийг нэмээгүй. Юмны үнэ өсдөгөөсөө өссөн. Долларын ханш өсч, иргэдийн худалдан авах чадвар 2 дахин буурсан. Тэр үед эмч, багш нар цалингаа нэмэгдүүлэх талаар ганхийгээгүй. Гэтэл энэ засаг цалинг 2018 оны 10 дугаар сард нэмнэ, 2019 онд ахин нэмнэ гэлээ. Нэмнэ гэнггүүт 50, 10 хувь нэм гээд улс төрийн акц хийгээд байх юм. Одоо боль доо
Алтанхуяг нэг төгрөгч цалин дээр нэмээгүй, харин доллартай харьцах төгрөгийн ханшийг 2 дахин унагаж бидний карманаас доллар тутамд 1000 төгрөг хулгайлсан. Тэгэж байхад яагаад цалингаа нэм гэж ганц ч хүн дугаргаагүй юм бэ? Асуудал ойлгомжтой л байна ш дээ. Үсээ хусуулж байгаа тэр АН-ын нэг нөхөр Алтанхуягийн баруун гар биз дээ.
Цалингаа нэмүүлэх шаардлагатай болоод л тэмцэж байгаа ш дээ. Юун бас улс төр вэ? Цаана чинь ажилгүй хүн зөндөө байна гэх юм. Тэгвэл эмч багш нар ажил хийж байж амьдралаа авч явж чадахгүй байна. Эрүүл мэнд болон боловсрол улс орны тэргүүний салбар байх ёстой. Эрүүл боловсролтой хүмүүс улс орныг хөгжүүлж чадна.
ЭНЭ ЦУГЛААН АН ИЙН ХООСРУУЛЖ ЦӨЛМӨСӨН ЭДИЙН ЗАСГИЙГ АРГАГҮЙ ЭРХЭНД ВС ЗӨВШӨЛЦӨН МӨНГӨ ЗЭЭЛДЭН МОНГОЛ УЛСАА ДАМПУУРЧ СҮЙРЭХЭЭС АВРАХ ГЭЖ ҮЙЛЭЭ БАРЖ БАЙХАД ЭНЭ ШОРОНГИЙН ХАДААСНУУД ТЭЭР СААД ХИЙХ МУУ ЁРИЙН БҮХИЙ Л АРГА СЭДЭН СОЛИОРОХ ЮМ АА ТЭР ШОРОН Д НЬ ХИЙЖ ДАЛД ОРУУЛАХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ Х.БАТТУЛГА,З.ЭНХБОЛД ТЭРГҮҮТНИЙГ ЭДНИЙ ТУРХИРАЛТ ГЭДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ
АА ЗА ЗА ЭНЭ БАГШ НАР СУРАГЧДАА ЯЛГАВЛАДАГГҮЙ ӨӨРСДӨӨ САЙН БОЛОВСРОЛТОЙ БАС ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ЗӨВ ХАРЬЦДАГ БОЛ . БАС ЭМЧ ТӨРӨХ ЭМЭГТЭЙН ГАР ХАРЖ А БАС ЗАРИМ НЬ МАРГААШ ИР ГЭХ МЭТ ЗҮЙ БУС АВИРЛАГЧ НЬ ДЭНДҮҮ ОЛОН ЮМАА ХАРИН МАШ САЙН МЭС ЗАСАЛЧ МУНДАГ ЭМЧ НАРЫН НЭР ХҮНД ҮНЭНДЭЭ БАЛЛАГДАЖ БОЛОХГҮЙ ӨҮХ ЭМЧИЙН ЦАЛИН НЭМЭХ ХЭРЭГГҮЙ МАШ САЙН ШАЛГУУР ТАВИХ ХЭРЭГТЭЙ БАС ЁС СУРТАХУУНД НЬ ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮДЭЭ
Цаанаасаа зб тэй харагдаад бн тэнэг хүн ч ойлгохоор бн шүү дээ АН захиалаад ерөнхийлөгч нь төр лүүгээ турхираад бн даа
Цалинг нь сайн нэмээд хариуцлагын чангатгах хэрэгтэй
Энэ эмч нарыг өмөөрөөд байгаа хүмүүс наад хэл,амаа аятайхан баймаар юм шиг. Ажилын хариуцлага,сахилга бат гэж мэддэггүй цагаан халаадтай алуурчидын цалинг нэмнэ гэдэг угаасаа утгагүй. Өглөө хувьсгалын эмнэлэгт үйлчлүүлэгчээ олж, үдээс хойш хувийнхаа эмнэлэгт байж байдаг шуналын туламнууд байдаг үнэн биз дээ.
энэ төр сайн ажилаж байгаа юмуу бөөн өр өрөө нэмээд л байх юм уул урхай 3 дахин нэмэгдсэн гээд байгаа тэгээд ягаад өр тавиад байдаг юм бэ хийсэн юм алга хийнэ гээдэл яриад байх юм цэврлэх истаанцаа хужаагаас зээл тавиад хийлгнэ гээд яриадл байгаа ус цэвршүүлэх ээ Амркийн тусламжаар хийлгнэ гээд байгаа бас өр өөр юу хийж байгаа юм Налайхийн замйг засаж чадхгүй энэ зээл энэ уулуурхайн мөнгө хаашаа ороод байна ийм асуудалтай хүмүүс төр барихлаар мөнгө хаашаа орож байгаа ил тод биш идэж угаадал бөөн өр маш чухалдах юмаа энэ луварчингуудаас яаж салх вэ зайлаад өгөөч
Цалин нэмэх нь зөв Энд маргалдаад тамын тогооны үлгэр ярих хэрэг алга / Надаас илүү цалин авах нь байна гэж боддог юм хаашаа юм Эсвэл галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичээд байх юм Шинжилгээний мөнгө авдаг 2 сая төгрөг төлдөг гэх мэтээр балай мангар юм бичих юм
Баттулга Хүрэлбаатар хоёрын тэмцэл болсон.Баттулга заавал цалинг нь нэмүүлэхийн төлөө хамаг мөнгөө цацаж байна. Харин нөхөр Хүрэлбаатар Баттулгын явуулга болон хувирсныг мэдэж байгаа тул цалин нэмэхгүй гэж гүрийнэ.Цаашид хэн нь дийлэхийг харах л үлдлээ. Угтаа цалин нэмэх нь зв.
Мягмарын хэлдэг үнэн Төрд ажиллахын хирээр ядуурдаг байж болохгүй Мөнгөний ханшны уналтын хэмжээгээр нэмж байх хэрэгтэй 2016оноос өмнө 500000:1950=259 доллар ,2016оноос хойш 500000:2500=200 доллар болж байна Цалингийн худалдаж авах чадвар буурсан байна Энд эмч багш гэлтгүй тэтгэврийн хөгшид гээд төрийн бүх албан хаагчид орно Төр луйвар хийсэн болж таарлаа
Mygmar gedeg teneg huuhen boliochee chi
Mongol uy bayn ...hervvl bayn ..mongo uy vnegvi..haruitslag ..mongoliig hen uy iim bolgov ..ardchilal ...
Жирийн төрийн албан хаагч би насаараа ЭМД төлжбайгаа мөртөө эмнэлэгт үзлэг шинжилгээ хийлгэхдээ дандаа өөрөө мөнгө төлж байна. миний жилд цалингаасаа өгсөн мөнгө 2 сая болдог. Гэтэл эмч нар надад хандахдаа мөнгө төлөөгүй гэдэг байдлаар хандаж үзсэн болж нааш нь цааш нь явуулсааар байгааг яах вэ. эмнэлэгт үзүүлээд л байгаа мөртөө хорт хавдар нь эцсийн шатандаа орчихсон хүмүүс зөндөө байна. Эмч нар үүнийгээ шийдчихэж чадахгүй байж юун ажил хаях, мөнгөө нэмүүлэх вээээээ
Энэ жагсаал цуглааны зорилгыг маш зөв тодорхой бичсэн байна. Би санал нэг байна.
Э.Эрдэнэ асуудлыг зөв өнцгөөс харж гарах үр дүнг тодорхойлжээ. Хөндлөнгөөс харахад яг ийм л юм болоод байна даа. Хүрэлсүхийн Засгийн газар бодьтой хүлээлт болсон томоохон ажлыг хийж эхэлж байгаад зарим нам, улс төрч гэж өөрийгээ нэрлэсэн хулгайчид дургүйцэж иймэрхүү зүйлээр ажлыг саатуулах зорилготой байна.
ЭНэ цагаан халад чинь эмнэлэгт аливаа өвчин халдвараас л сэргийлэх арга гэж ойлгодог тэмцэхдээ хүртэл цагаан халад өмсөөд л хөөрцөглөх юм
Shal onigootoi yum durdee itgeed. Tolgoigoo avahuulahgui negmoson! Yunii toloo? MONGONII toloo, mongo mongo! Iim l bolson tsag emch nar mongo l baival yun ovchton, oorsdiigoo hurtel um..
Таван толгой төслийг гацааж төмөр зам тавих ажлыг зогсоосоноос эмч нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх бололжийг алдсан нь улс төрчдын поп хийрхэлийн лай ланчиг жирийн эмч сувилагдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна.
Бууны дуу тас,,,Бууны Но,,хх,,оооо..дддд ухас.
Тиймээ энд улс төржилт явагдаад байна. Үнэн сэтгэлээрээ гэсэн хэд байгаа боловч цаана нь улс төр хөөсөн нөхдүүд байна даа. Нилээд хэд хоног ажиглалаа.
emc nar hahuuli avc hodoldog,hen iim mongo hauj form omsgoj zohion bauguulav,mugmar uagaad busdiig uruu tataad ooroo ysee husahgyi bainaa.
Huuhed uvduud emch ochij uzuulehd bagadaa 35-40, tegeel 50 -60-r zugeer chagnaad uzuuldeg. Deer ni em taria, emnelgiin uilchilgee geed jiriin ard tumen uvduh erhgui l amidarch baigaa sh dee. Gehdee yag ulsiin emnelgiin, suvilagch, asragch, mes zasliin emch nar bol hund nuhtsuld baigaa
ter balai badamsuren ed nar yakhaaraa 25sayiig avdag yum...
Эмч нарын цалинг нэмэх нь зөвөө, арай л хөдөлмөрөө дутуу үнэлүүлж байгаа юм.
Uildverchnii evleldee bidniig tolool gej tsalingaasaa suutguuldiin teruugeer sanhuujij bdiin uildverchnii evlel chin. Yu n mungulug jagsaal vee
Эмч нар дэндүү хүлцэнгүй, энэрэнгүйгээсээ өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэхгүйгээр олон жил боллоо, эмч эмнэлгийн ажилтан таньтай адилхан хүн гэдгийг сана!!! Таны эрүүл мэндийн төлөө өөрийнхөө амьдралаа золиослож байна гэж бодоод үздээ! Таниас тийм зүрх сэтгэл гарахуу? Үгүй шүү дээ, Тусламжаа авчаад сэтгэл нь ханадаггүй, дээрээс нь гоочилдог иргэд яанадаа, Хэзээ нэгэн цагт ойлгож гэмшдэг л шүү дээ!!!! Тэгэхээр таны эрүүл мэндийн төлөө нойр хоолоо хасан, сэтгэл зүрхээ өгч буй хүмүүсийн амьдралыг нь дээшлүүлэхээр та тэмцэж болно шүү дээ
Эмч, эмнэлгийн ажилтан нарын цалин нэмэх бүрэн боломжтой, 1 сард 20 сая тогрогний цалинтай эрхэмүүдийнхээ цалин, бусад гарцууд зөндөө байгаа нэмэгдүүлэхийг хүсвэл шүү дээ!!! Ер нь манай улсын дундач болон доогуур амьдралтай ард иргэд л улсын эмнэлгээр үйлчлүүлж байна, чадалтай нэг нь хувийн эмэмнэлэг гадаад улсад очоод эмнүүлчихэж байгаа шүү дээ!!! Улсын эмнэлгийн бүх үйлчилгээг үнэгүйдүүлж дампууруулах бодлого барьж байгаа нь ч монгол хүний эрүүл мэнд тийм л үнэ цэнэгүй болж байгаатай адил Амьдрал нь хүрэлцээтэй болсны дараа ямар ч амьд амьтан өөр зүйлийг хүсэх болно, юу нь багаж, хэрэгсэл
albaar ulsturjuulj tagnuul horlon suitgegchde ilgeej bga, albaar ard olnoor demjuulehgui bh buh arga chargaa hereglej bgag n jaahanyum umshdag humuus bol gadarlanaa, erdene tednii l neg, hulsnii bicheech, olson haltar heden tsaas n amand n bagtah l bga da,
Эмч болгон ч хүний өвчнөөр зоолдоггүй байхаа.Яадаг ч байсан өвдөж хавдаж гэмтэж бэртэхэд эмчрүү очдоггүй хүн байхгүй л байх айж сандраад очиход эмч сувилөгч асрагч нарыг хараад л сэтгэл арай өөр болдог тийм болохоор би л лав эмч эмнэлэгийнхныг муулж чадахгүй.Цалин мөнгө нь амьдралд нь хангалттай хүрдэг байсан бол хэн давхар хувийн эмнэлэт ажиллахыг бодоховдээ.Өвддөгүй мөнхийн эрүүл байсан хүн л эмч нарыг муулах байх.Эмч эмнэлэгийнхэн яагаад эрх ашгаа хамгаалж тэмцэж болохгүй гэж.
А эрдэнэ захиалагаар бичжээ 2016 оноос өмнө 1950 байсан доллар 2500 хүрсэн нь үнэн 500000 төгрөгний цалинтай хүн 260 орчим доллар Харин 2016 оноос хойш 500000 төгрөгний цалинтай хүн 200 хүрэхгүй цалин авдаг болов Тэгээд доор хаяж зөрүүгийн нь өгөөч 260*2500=650000 төгрөг Дээрээс нь НӨАТ гээд иргэдийнхээ халаас ухдаг боллоо Үйлдвэрээс гарсан талх ашгаа нэмээд 10 хувийн НӨАТ нэмэгдээд дэлгүүр очоод дахин 10хувийн НӨАТ нэмэгдээд нийт 20 хувийн нэмэгдэлтэйгээр очдог Та бүхэн цахилгаан хэрэглэснийхээ төлбөрийн баримтыг дэлгэрэнгүйгээр нь ЦТС компанаас аваад хараарай 2 дахин НӨАТ гээд бичээстэй
А Эрдэнэ захиалагаар бичжээ Иргэн баян байж төр баян байдаг Манайд эсрэгээрээ бүүр эсрэгээрээ байна Бүүр эсрэгээрээ гэдэг нь төр нь ядуу иргэн ч ядуу Харин төр барьсан бөөс жоомнууд таргалж түнтийж баяжсаар байна Эдгээр хүмүүсийг А Эрдэнэ айгаад гөлөлзөөд бичиж чадахгүй би мэдэж байна
А Эрдэнэ захиалагаар бичжээ 2016 онд доллар 1950 байхад хүлээж аваад хагас жил ч хүрэхгүй хугацаанд 2500 төгрөг боллоо Тухайлбал эмч 500000 цаинтай гэж бодвол 2016 оноос өмнө260 орчим долар гэсэн үг харин2016 оноос хойш 200 долларын цалин авдаг болсон гэж ойлгож болно Үнэхээр Мягмарын хэлдэгээр төрдөө ажиллаад ядууралын эгнээ рүү шилжиж байна А Эрдэнэ чи эмч сувилагч багш хэд авдгийг мэдэх үү Чи арай статитикийн гаргасанаар 1000000 төгрөгний цалинтай гэж боддог юм биш биз Дунд сургуулийн багш эхнэртэй их эмч нөхөр хоеулаа нийлээд арай гэж 1 сая хүрдэг Арай гэдэг нь жижүүрийн нэмэгдэл дээ
ene emch geech tsagaan halaadtai chorgoruud ovchtonoo Mongonii nudeer hardag bolsoor udaj bigaa oorsdiigoo uhehgui gej boddog yum shig bigaan iim emch nertei huvalznuud ih uhdeg bolson gesen SANAA muutnuud yvan hatna gej ta nariin nugeluud udahgui ovchtonuudiinhoo honoos tsuvarana
Tegvel yadaj tsereg.tsagdaginh shig 36 sariin tetgemj ugchuuch
hunii zovlon deer emch Lam 2 ZOOLDOG gej unen huu
А Эрдэнэ захиалагаар бичжээ Бичихдээ бас улс төржүүлэхээ мартсангүй 2008-2012 онд баруун солгойгүй цацсаны гайг бид 2012-2016 хүртэл амслаа Гай болоход дэлхий нийтээр хямрав 2017 онд челько таван толгойгоос авсан мөнгөө төлж баяр хийхээ шахав самурай бондын мөнгөөр УБ болон 21 аймгийн дүр төрхийг өөрчилж нилээд хэдэн аймгийг асфальтаар холбов 2016 оноос хойш самурай бондоос бараг 2 дахин их зээл аваад дээр нь түүхий эдийн үнэ өссөн боловч бараг асфальтан зам тавьсангүй Харин ч 2016 онд 1950 төгрөгтэй тэнцэж байсан долларыг 2017онд хагас жил хүрэхгүй хугацаанд 2450 төгрөг болгов
Энэ зиндаа сайт жэнхэнэ улс төрийн гар ард ньүнэртэад байдаг шүү.бичсэн юм арилгадаг.ман намд долигнодогнь илт одоо шууд юу ч хийгээгүй хийхч үгүй хүрэлсүхийг магтаж байгааг юу гэж ойлгох вэ.хүрэлсүхийн доодохыг долоож амьдардаг ман намын гишүүн сайт бн.хүррэлсүхийн засгийн газрын нэр хүнд муугийн муу байгаа худлаа бүү нялгана а.эрдэнээ
Tsalingaa nemuuley gej temtsej bgaa n ichgevter yum. Emnelgiin tonog tuhuurumj, heregtseetei em, taria, bagaj materialaar buh emnelgeguuddee hangaad uguuch, shine orshin ueiin emneleg bariad uguuch gj temtsmeer shaardmaar yum daa. Seheeten humuus baij yos zui, hun chanar geech yum n ugui bolchihson.
Ингэж шоудахаа боль! Ивээн тэтгэгч ойлгомжтой! Үсээ угааж чадахгүй бөөсөндөө баригдаад хусуулж байгаа бүдүүлэг оркууд!
Эрүүл мэндийн салбарын ҮЭ холбооны дарга Мягмар үнэхээр улс төржиж байгааг хүмүүс харж л байна.Эмч сувилагч нар хир зэргийн цалин авч байгааг хэн очиж шалгасан юм.Үүнийг эмнэлэг бүр дээр очиж шалгах ёстой.Эмч сувилагч нар дёжур хийж илүү цагийн мөнгө авч байгааг харахад Мягмарын хэлсэн цалингаас хамаагүй өндөр цалинг авч байгаа шүү.Мягмар хаанаасаа тийм тоонууд авчихаад улс төржөөд байгааг ойлгохгүй байна.Үүнийг заавал эмнэлэг болгоны санхүүгийн баримтаас шалгах ёстой.Эмч гэхэд 1.0 саяаас илүү, сувилагч гэхэд 700-800 мянга дор хаяж авна шүү.Ийм байхад ингэж улстөржиж болж байгаа юм уу.
нэлээд хоронго монготэй хумуус спонсорлосон нь илт байна. ер нь женко зика 2 очсон газар байдал биш болоод явчихдаг даа.хурэлсух ч юм хийхгуй байгаан унэн.яаж ийм 3 ондорлогтэй улс маань хогжиндоо
очиж үнэгүй үсээ хусуулж толгойгоо амраая
манай Монголчууд яана даа, Тэмцэл хийхдээ хүртэл цаанаасаа Зааварчлага тай, Яг өөрсдөө цэвэр тэмцэл хийж чадахгүй Улс юм дөө, Нэгдэж нягтараад тэмцэх юм бол юунд ч хүрдэгийг Солонгосчууд харуулаад байна шүү дээ,
Emch nar hahuuli uguhgui bol hudluhgui shuu de. Yostoi jinhene avilga utgaaraa hugjsun gazar bol emnelegiin emch , ajilchid . Yalanguya turuhuud bol bur ch aimaar. Tseverlegch asragch n hurtel gar harna.
Emnelegt hevtehed dandaa l oorsdiinhoo mungeer avchirch emchluulsen boldog sh dee
Unen dee
Unen dee
Монголчууд бидний л амьдрал ш дээ, иргэн баян бол улс баян гэдэг дээ, худалдан авах чадвар сайжирвал хувийханд ч бас хэрэггүй гэж үү, амиа л бодоцгоогоод байвал яаж хөгжих юм бэ
Мягмарл өдөөн хатгаад нодлингоос хойш салбарыг хутгаад байгаа
эмнэглгийн аижлчид тэвчээрийн хязгаарт хүрээд л энэ.........
Сувилагч нарын ажил үнэхээр хүнд цалин бага ямар нэг улс төржсөн турхирсан юм ердөө ч байхгүй байхаа ажлын хөлсөө л авах гж байна
Мягмар угаасаа шантааж гар. Ирэх сонгуулиар нэр дэвшинэ дэ харж л бгаарай. Хиншуугийн заасан замаар урагшилж яваа авгай
Эмч нар баян штээ. Цалингаар ч яадгийн. Өөрсдөө дарлуулж биш харин ард түмнийг арын хаалга хүнд суртлаар дарамталж дарлаж өнгө зүс өмссөн зүүснээр нь ялгаварлан гадуурхаж байгаа хүмүүс бол эмч нар. Боливол таарна. Харин асрагч сувилагч нарын цалинг боломж бололцоо нь байдаг бол нэмэх хэрэгтэй.
Яг унэндээ орхийн эмч сувилагч нар л еронхийдоо цалингаараа амьдарч байгаа байх. Оноо гондом, жирэмслэлтээс хамгаалах эм , витамин зэргийн орхуудэд тараах естой юмнуудаас илуу гардаггуй байх. Бусад улсын эмнэлэг, торох эмнэлгийн Эмч сувилагч нар бол ер нь гар хундруулэхгуй бол ходлохгуй дээ. Ард тумэн чинь мон ч их молжлог дор амьдарч байгаа шуу!!!!
30 ЖИЛИЙН ӨМНӨХ ХОЦРОГДСОН ОРОС БОЛОВСРОЛТОЙ ЭМЧИЙН НАРЫН ХАХУУЛИЙГ НЬ ӨВЧТӨНҮҮДЭЭС НУУЦ САНАЛ ХҮСЭЛТ АВЧ ИЛ БОЛГОХОД ХАНГАЛТТАЙ.ХАРИН СУВИЛАГЧ НАРЫН АЖИЛ КАРЬЕРД АРДЧИЛСАН ОРНУУДАД МӨРДӨГДДӨГ ШАТ ДАМЖИН ХИЙЖ БАЙГАА АЖЛУУДААС ШАЛТГААЛАН ЦАЛИН ХӨЛС НЬ НЭМЭГДДЭГ ЗАРЧМУУДЫГ ЗААВАЛ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ.АЖЛЫН ТУРШЛАГАГҮЙ(3 ДООШ ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙГАА) АМБУЛАТОРИЙН ДОТОР МЭДРЭЛ АРЬС ӨНГӨНИЙ ЭМЧ ,НАСААРАА МЭС СЭХЭЭН ХҮҮХЭД ДОТОРТ АЖИЛЛАСАН СУВИЛАГЧДААС ИХ АВДАГ БАЙХ НЬ СОЦИАЛИЗМ.
Хүрэлсүхийн засгийг муухай харагдуулах гэж янз бүрээр л үзэж байна даа.
Хавтгайруулан цалин нэмээд энэ жаахан сэргэж байгаа эдийн засаг нь сэргэх үү?. Аливаа нэгэн жагсаал цуглааны ард заавал улстөр байдаг гэдэг нь үнэн ш дээ.
Улс төрийн шаардлага тавьж байгаа учраас улс төрийн аргаар л тэмцэнэ шүү дээ. Ядуу хүмүүсийн жагсаал сүртэй байж болохгүй юу? Ямар гээч тэнэг юм бичээд байна аа? Асуудлын гол нь эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх, эмч нарын цалинг нэмэх л асуудал шүү дээ! Хэлбэрийг олж харахаас илүү АСУУДАЛД нахаарлаа хандуул !!
А.Эрдэнэ ээ овдоод ирэх уед хэний гар хол болж юу бичиж байснаа бодох уе ирнэ шууу