Б.Хаш-Эрдэнэ цэргийн дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 17

ОХУ-ын нийслэл Москва хотод Чөлөөт бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. 33 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2014 оны оюутны ДАШТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий хүрэл, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Хаш-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрээр Монголоос чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон долоо дахь тамирчин болж байна. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан энэ жилийн улсын аварга, ОУХМ Б.Бямбадорж хүрэл медаль хүртжээ.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top