Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 9 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
“Улаанбаатар марафон-2018” гүйлтийн тэмцээн 5 дугаар сарын 19-ний өдөр 07:00-17:00 цаг хүртэл зохион байгуулагдана.
Марафон гүйлтийн үеэр хаагдах замууд:
ЭНЭ ӨДӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД
Мөн эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 350 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 17:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үзүүлнэ.
Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдана. Тиймээс Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллебус явахгүй болохыг иргэдэд анхааруулж байна.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах аж.
Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар
Сэтгэгдэл ( 0 )