Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Допингийн төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат, ерөнхий их эмч Д.Энхсанаа нар оролцож, сүүлийн үед допингийн шинжилгээтэй холбоотой худал мэдээлэл олон нийтэд тараад байгаа асуудлаар тайлбар хийсэн юм.
Допингийн төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат: "Өнгөрсөн онд Үндэсний их баярын наадмын дараа 16 бөхөд допингийн шинжилгээ авсан бол үүний дараа 36 бөхөөс авсан. Сүүлд авсан шинжилгээгээр таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсоныг олон нийтэд мэдээлсэн. Гэтэл сүүлийн үед бөхчүүдтэй холбоотой мэдээлэл тарж, төвийн үйл ажиллагааг буруутгаж байна. Допингийн төвөөс албан ёсны баталгаатай шинжилгээг авч БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээг илгээн хариуг авдаг. Манай төвд ажиллаж буй ажилчид ихэнхдээ эмч, багш мэргэжилтэй хүмүүс бий. Тиймээс тангараг өргөсөн мэргэжилтнүүд худал, ташаа мэдээлэл гаргах боломжгүй" гэв. Мөн Допингийн шинжилгээг спортын бүх төрөлд өрсөлдөж байгаа тамирчдаас авдаг гэтэл маргааныг зөвхөн бөхчүүд гаргаж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдөлд оруулсан зарим мэдээллийн сайтыг шүүхэд өгнө гэдгээ хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 3 )
Дээр үед эрийн муу цагдаа эмийн муу сестра гэдэг байсан бол Одоо үед эрийн муу бөх гэсэн хэлц үг гаргамаар болж байна.
bohchuud jaahan soyoljmoor l baigaa ium daa
Бөхчүүдэд ард түмэн бүх юм, боломжуудаа хайр гамгүй өгнө, тэд харин биднийг нохой мэт үзэн дээрлхэнэ, дарамтлана, бас удирдана