Ирэх даваа гарагаас Налайхын замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 18

Баянзүрх дүүргийн 11-р хороо, Налайхын авто зам, Бумбат, Цэцээ гүн рүү салдаг уулзварын баруун талд ус зайлуулах хоолойн хучилтын хавтан цөмөрч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй болжээ. Иймд Замын цагдаагийн албатай зөвшилцөж, энэ сарын 06-ны өдрөөс замын тус хэсгийн замыг хааж, түр зам гарган хөдөлгөөнийг үргэлжлүүлж байгаа юм байна.  

Хучилтын хавтанг захиалан хийлгэж, хучилтыг бүрэн сольж байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг энэ сарын 21-нд буюу гурав хоногийн дараа бүрэн нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулахаар төлөвлөжээ.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.22.33) 2018 оны 05 сарын 18

Iim zasvar busad ulsad yalanguya japan, solongost bol tsagiin ajil l daa

0  |  0
Top