“Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аваргын алтан медаль хүртжээ.
Энэ сарын 17-19-ний өдрүүдэд Финланд улсад болсон Олон улсын пара пауэрлифтингийн холбооны хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 105 кг-д өрсөлдөж тэрээр дэлхийн рекордыг хоёр удаа шинэчлэн 242.5 кг өргөн дэлхийн аварга болсон байна.
Тэрээр өнгөрсөн жил Мехико хотноо болсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 107 кг-д өрсөлдөж 235 кг-ыг өргөн мөнгөн медаль хүртэж байсан бол энэ амжилтаа ахиулжээ.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 1 )
Амжилт сайн байна та шүү.