Эмч нар ОУВС-гийн гадаа жагсана

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

Эмч эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмж өгөхийг шаардсан суулт Сүхбаатарын талбайд ес дэх өдрөө үргэлжилж байна. Тэд цалингаа шат дараатайгаар нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаад байгаа юм. Жагсагчид заасан хугацаанд хариу өгөхгүй бол Сангийн яам, Эрүүл мэндийн яам, БСШУСЯ болон ОУВС-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын гадаа тэмцлийн арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Сануулга өгсөн сүүлийн хугацаа маргааш дуусгавар болно.

Image result for Эмч нарын суулт

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top