Малайзад Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнүүд илэрч аавынх нь санаа амрах нь ээ?

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

Охиноо алдсан аавын ЗАХИАС  

Өдгөөгөөс 10 гаруй жилийн өмнө Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдаж, олон монгол хүнийг эмзэглүүлж байв. Түүний эцэг С.Шаарийбуу гуай охиныхоо амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдэд зохих ял шийтгэлийг оногдуулахын төлөө их ч явсан. Сүүлдээ хүчин  мөхөстсөн. Гэвч цаг цагаараа байдаггүй гэдэг үгийн үнэ цэнэ бодитоор мэдрэгдэж эхэллээ. Охин үрээ алдсан Монгол аавын уйгагүй тэмцэл үр дүнд хүрэх нь. Малайзын Парламентын сонгуульд ялах магадлал өндөр байсан сөрөг хүчний удирдагчаар дамжуулан С.Шаарийбуу “Малайзчууд аа, сонголтоо хийхдээ Ш.Алтантуяаг санаарай.

Хэрэв Малайзын ард түмэн буруу сонголт хийвэл миний охины аллага шиг шударга бус явдалтай нүүр тулах болно” хэмээн   бичиж, уриалж байсан юм. Энэ хүсэлт ч биелэлээ олж Малайзын Парламентын сонгуульд сөрөг хүчин нь ялалт байгуулав.  Махатир Бин Мохамадын удирдсан сөрөг хүчнийхэн ялалт байгуулж, Ерөнхий сайд Нажиб Разак тэргүүтэй эрх баригчдын  намын олон жилийн  буюу 61 жилийн ноёрхлыг  зогсоожээ. Сөрөг хүчнийхэн сонгуулийнхаа сурталчилгааны үеэр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн шиг шударга бус хэргүүдэд анхаарал хандуулна, шударга ёс тогтооно хэмээн амлаж байсан гэдэг.

Иргэнийхээ амийг нэхсэн Ерөнхийлөгчийн ЗАХИДАЛ  

Хэдийгээр 90 насны босго давсан ч Мохамад Малайзын Ерөнхий сайдаар дахин томилогдлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд Ерөнхий сайдаар эргэн ирсэнд нь баяр хүргэж, захидал илгээсэн юм. Өнгөц харахад хоёр улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд нэгэндээ баяр хүргэсэн захидал мэт ч дотор агуулгын хувьд анхаарал татна.  Захидалдаа хоёр  орны найрсаг харилцааг сэргээн идэвхжүүлэх талаар мэдээж дурдсан. Харин нэг онцлог, содон туссан зүйл нь амь насаа алдсан иргэнийхээ төлөө Монголын Төрийн тэргүүн санаа тавьсан байдал. 

 Захидалд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны 10 дугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад онцгой анхаарал хандуулдаг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна” гэж дурдсан байлаа.

Малайзад юу болж байгаа бол

Малайзыг шинэ удирдлагууд Нажиб Разак түүний гэр бүлийг хилээр гарахыг хориглосон мэдээллүүд гарч эхэлсэн. Ерөнхий сайд асан хилийн чанадад гэр бүлийн хамт амрах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй гэх. Түүний гэрээс асар их хэмжээний үнэт эдлэл, мөнгө гарч ирсэн нь олон улсад шуугиан  тарьж байна. Алдарт “Ройтерс” агентлаг  Малайз улсын Засгийн газар солигдсоноор арван хоёр жилийн өмнө Малайз улсад болсон Монгол эмэгтэйн захиалгат аллагын хэрэг дахин сөхөгджээ.

Эмэгтэйн үхэл Ерөнхий сайд асан Нажик Разар болон түүний ойрын хамсаатан  Абдул Разак Багнинда гэгчтэй холбоотой гэх таамаг байдаг ч өдий болтол аллагын захиалагч тодроогүй хэвээр байна” гэж дурджээ. Харин Махатхир Мохамадын ойрын зөвлөх, хамтран зүтгэгч, Анвар Ибрахим “Нажик Разакийг шүүхэд дуудахаас татгалзах нь хуулийг уландаа гишгэсэн хэрэг болно. Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн үхлийн хэргийн үнэн мөнийг олохын тулд хавтаст хэргийг шинээр нээж, шүүх ажиллагааг эхнээс нь явуулах хэрэгтэй” хэмээн ярьсан тухай ч дурдсан ажээ. Ийнхүү өдгөөгөөс 12 жилийн өмнө үйлдэгдсэн Монгол Улсын иргэн эмэгтэйн амь насыг хөнөөсөн гэмт хэргийн “жинхэнэ холбогдогч” нарыг илрүүлэх нь гэсэн горьдлогыг түүний эцэг С.Шаарийбуу төдийгүй Монголын  ард түмний дунд хүлээлт үүсгэж байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.20.168) 2018 оны 05 сарын 24

гарчигаа зөв бичээчээ.

0  |  0
bibi(202.21.106.110) 2018 оны 05 сарын 23

Novshiin Bagindag barivchlah heregtei.ymartai ch irgenee mongol uls hamgaalah estoi.

0  |  0
.(103.57.93.134) 2022 оны 12 сарын 16

Харамсалтай. Гэхдээ олсон мэдээллээрээ Малайзийн засгийг барьж байсан хүчирхэг мафийг шантажлаж, мөнгө саах хэрэгсэл болгох гэсэн оролдлого байсан нь тэнэг, гэнэн үйлдэл байсан гэдгийг, хэнтэй ч хамаагүй, өнгө, мөнгөний төлөө хүзүү, толгой, бөгс, бөөрөөрөө холбогдож байдаг монгол хүүхнүүдэд сургамж болгож үнэнээр нь мэдээлмээр юм даа. Гадныханд нугасгүй монгол хүүхнүүдэд ”та нарыг нусны алчуур мэт” хэрэглээд ийм эмгэнэлт тохиолдолд аваачаад хаях тэдэнд юу ч биш гэдгийг ойлгуулахыг оролдох хэрэгтэй.

0  |  1
Зочин (64.119.24.213) 2018 оны 05 сарын 22

Ш.Алтантуяа дэмий л малайз явж дээ.Сайн зүг рүүгээ явахгүй буруу зүг рүү явчихаж

0  |  0
М(112.72.14.71) 2018 оны 05 сарын 22

Аавыг нь харахад л ямар мундаг бүсгүй байсан бол гэж боддог. Аргагүй мундаг бүсгүй байжээ. Дөрвийн дөрвөн хэлээр эх хэл шигээ ярьдаг байсан гэхээр шүтмээр юм аа

0  |  0
Law(64.119.17.50) 2018 оны 05 сарын 22

Mundag aav yumaa.

0  |  0
Mandag l hun yum(115.171.245.226) 2018 оны 05 сарын 22

Yanz ni manai eronhiilogch mundag hun bololtoi Malaizchuud Battulgiin ugiig sonsonguut l shuud arga hemjee avdag baina sh dee he he. Iim mundag hunii ugiig bid yaagaad toomjirgui handaj, ajil hereg bolgodoggui baina aa ain he he.

0  |  0
Mandag l hun yum(115.171.245.226) 2018 оны 05 сарын 22

Yanz ni manai eronhiilogch mundag hun bololtoi Malaizchuud Battulgiin ugiig sonsonguut l shuud arga hemjee avdag baina sh dee he he. Iim mundag hunii ugiig bid yaagaad toomjirgui handaj, ajil hereg bolgodoggui baina aa ain he he.

0  |  0
О(59.153.115.153) 2018 оны 05 сарын 22

Дөрвөн улсын хэлээр эх хэл шигээ ярьдаг өндөр боловсролтой сайхан эмэгтэй байсан даа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ эмчлүүлээд гараас нь хөтлөж явахсан гэж байнга ярьдаг байсан ангийн андаа дурсан сууна. Орчуулагчийн ажил олсон одоо л хүүгээ эмчлүүлэх мөнгөтэй болох нь гээд баярлаж байсан царай нь нүдэнд минь байнга харагддаг. Гэр бүлийнхэнд нь ямар хэцүү байдаг бол доо. Ангийн анд минь бурханы орондоо амар амгалан байх болтугай

0  |  0
сээгий сэк(202.179.27.30) 2022 оны 12 сарын 16

Салбагнаж гадны эртэй нөхцөж яваал алуулсан хүүхэн дэ

0  |  1
Top