Манай улс цөлжиж, экологийн тэнцвэр алдагдаж буй өнөө цагт ОХУ-аас манай усны эх бүрдэц газруудад анхаарал хандуулахаар зэхэж байгаа сайхан мэдээ бий. Гэхдээ энэ бол өнөөдөр яригдсан зүйл биш ч гэлээ олон жилийн турш хэлцэгдэж өдгөө хэрэгжих анхны гүүрээ засаад авсан гэдгийг эх сурвалж хэллээ. Учир нь тус улсын нутагт байх Инсей мөрөн, Ангар мөрөн, Галуут нуур, Байгаль нуурын эх ундарга бүгд Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаг учраас тэд нэр бүхий дээрх гол усаа хамгаалахын тулд ийнхүү анхаарал тавихаар болоод байгаа аж.
Эдгээр гол ус нь Новосибирск, Улаан-Үүд, Хабаровск, Эрхүү, Чит гээд Уралын нуруунаас нааш, алс Дорнодын чиглэлд манай улстай хиллэж байгаа улсуудын нутаг дэвсгэрт байдаг байна. Манай улсаас тодорхой албаны хүмүүс танай нэр бүхий гол мөрөн, нуур усны эх манай улсын нутаг дэвсгэрт байдаг учраас танай улс манай ойн сан, усны сан, эх үүсвэрийг хамгаалах тал дээр эрдэмтдийн баг бүрдүүлэн, төсөв гарган ажиллах хэрэгтэйг удаа дараа сануулсны эцэст ийнхүү хамтран ажиллахаар болжээ.
Усыг хамгаалдаг гол хүчин зүйлсийн нэг бол ойн сан. Гэтэл манай улс ойн сан багатай учраас ойг хамгаалах, түймэр аюулаас аврах тал дээр ч анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. Тиймээс ойн сан газраа ОХУ-тай хамтран хамгаалахын зэрэгцээ манай улс модныхоо хэрэгцээг ОХУ-аас авах тохироог хийх гэнэ. Нөгөө талаар манай ой модыг хойд хөршөөс орж ирж байгаа улаан өт, түймэр хоёр сүйтгэхэд гол нөлөөлөл үзүүлдэг учраас энэ тал дээр ч мэргэжлийн баг гарган ажиллаж тодорхой үр дүнд хүрэх учиртайг сануулжээ.
Тухайлбал, Байгал нуур нь манай Сэлэнгэ мөрнөөс эх авдаг, харин Сэлэнгэ мөрөнд манай Эгийн гол цутгана, Эгийн гол нь Хөвсгөл далайгаас эх авдаг бол Байгал нуураас Ангар мөрөн эх авдаг гээд хүйн холбоотой.
ОХУ-ын тодорхой хэсгийн усны нөөц, экологийн тэнцвэрийг шууд бүрдүүлдэг Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалангууд дээр манай улс Усан цахилгаан станц барих нь Байгал нуур, түүний шим мандал, амьтны аймагт ямар нэг хэмжээгээр нөлөөлнө гэж Монгол, Оросын шинжээчдийн аль аль нь үздэг төдийгүй нэлээд маргаантай байсаар ирсэн билээ. Тэр ч бүү хэл диполматууд, мэргэжлийн багийн хооронд урт хугацаанд маргаан үүссээр байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Энэ төсөлд хандаж байгаа Орос болон олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын хандлага тодорхой бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх нь манай Эрхүү мужийн усан хангамж болон Байгал нуурын хосгүй экологийн хувьд тодорхой эрсдэл үүсгэж болох юм. Сэлэнгэ мөрөн бол Байгал нуурын гол цутгалан” гэж хэлж байжээ. 2016 онд Ташкентад Монгол, БНХАУ Орос гурван улсын Төрийн тэргүүний гурван талын уулзалт дээр ч энэ яриа халуухан өрнөснийг тухайн үед эх сурвалжууд мэдээлж байсан.
Үүний өмнө буюу 2014 онд Нийслэлийн Иргэдийн Хурлын хэсэг төлөөлөгчид Эрхүү хотод айлчлах үеэр ч энэ асуудлыг хурцаар хөндөж тавьж байсан баримт бий. Харин 2018 оны эхээр ОХУ-д болсон “Эдийн засгийн форум-2018” чуулга уулзалтын үеэр энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. Эдийн засгийн хувьд хүчирхэг ОХУ усныхаа эх бүрдэцэд анхаарал хандуулна гэдэг манай улсад ашигтай.
Арга ч үгүй ОХУ-ын нэр бүхий гол мөрөн, нуур усны хувь заяа монголчууд биднээс шууд хамаарч байгаа цагт манай олон гол мөрний ирээдүйн хувь заяанд ч эерэг нөлөөлөл үзүүлж таарна.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Монгол Улс 1970 оноос эхлэн хилийн усны гэрээгээ өнөа хүртэл Байгал нуурийг хамгаалж ирлээ. Манай хамгийн том голуудаа ашигламаар л байна шүү. Бусад улс гол мөрнөө өөрсдийн амьдралдаа ашиглаад байдаг бид гадаадын голыг хамгаалах гээд мөн ч олон жил зүтгэлээ.
Сэтгүүлчид, голдуу Оросын эрх ашгийг хамгаалж бичээд байгаа. Усны эх дээр усан сан байгуулж, чийгшүүлснээр ой мод ургаж байгаль тэнцвэрээ хадгалдгыг Оросууд сайн мэднэ. Зүгээр Биднийг жижиг улс гэж дарамталж байгаа бүдүүлэг хэлбэр.
Энэ бичиж буй өрөвдлиййн юмс газар орон уул усны нэрийг зөв бич
Уул нь анисэй юм гэнэлээ.оросууд енисэй гэж дууддаг
Оросууд Байгал нуурын уснаасаа савлаж Хятадруу гаргадаг гээ биз дээ . Тэр ашигаасаа хэдэн хувийг Монголд өгөх л хэрэгтэй ш дээ . Тэр асуудлыг ярих л хэрэгтэй
Инсей гэж ямар мөрөн байдаг юм бэ? Енисей гэж зөв бич л дээ. Энэ сэтгүүлчид мэдлэгээ жоохон дээшлүүлмээр юм.
Оросууд Байгаль нуур луу орсон голын цутгалан дээрх 5 усан цахилгаан станцаа хааж нураавал Байгаль нуурын ямар ч аюул байхгүй юм биш үү. Энд монголоос ямар ч хамааралгүй баймаар юм.