“Алтаргана-2018” бага наадам эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

Буриад түмний урлаг, соёлын “Алтаргана-2018” бага наадам Хэнтий аймгийн Дадал суманд эхэллээ. Энэхүү бага наадам нь долдугаар сарын эхээр ОХУ-ын Буриад улсын Эрхүү хотод болох “Алтаргана-2018” олон улсын их наадмын бэлтгэл сорилго юм.

“Алтаргана-2018” бага наадмын хүрээнд буриад ардын дуу дуулаачдын уралдаан, буриад яруу найргийн уралдаан, үлгэрч, ерөөлч, магтаалчдын уралдаан, “Буриадын нэг өдөр” аман зохиолын хамтлагийн уралдаан  тус тус болох юм байна. Мөн буриад үндэсний хувцас урлаачид, гар урлалчид өрсөлдөх ажээ.

Долоодугаар сард болох их наадамд манай улсаас 10 мянга орчим хүн оролцох төлөвлөгөөтэй гэнэ. Монголд өдгөө 40 гаруй мянган буриад угсаатан бий гэсэн судалгаа байдаг. Буриад үндэстэн Хэнтий, Дорнод, Төв, Сэлэнгэ, Дархан, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймагт төдийгүй ОХУ, ӨМӨЗО-д тархан суурьшиж байна.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top