Явган хүний замаар машинтайгаа явж, замын цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй жолоочийг олж илэрүүлэн гаргасан зөрчилд зохих шийтгэлийг оногдуулсан байна. Тодруулбал, энэ сарын 19-нд буюу өнгөрсөн бямба гарагт СБД-ийн нутаг дэвсгэр Нарны зам дагуу Урбанекын уулзвар дээр цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул 250 мянган төгрөгөөр, явган хүний зам дээр автомашинтай явсан зөрчилд нь 20 мянган төгрөгөөр тус тус торгож, арга хэмжээ авчээ.
Жолооч эмэгтэйн бүдүүлэг үйлдлийг дүрсжүүлж олон нийтийн сүлжээнд байрлуулснаар хууль хяналтынхны хараа, сонорт хүрсэн байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 2 )
өө ердөө л үү
Тэнэг сэтгэхүйн сааталтай балай авгай