Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Ш.Солонгыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байнгын хороо 100 хувь дэмжлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул хуулийн дагуу Ш. Солонгын нэрийг УИХ-аас санал болгоод байсан юм.
Ш.Солонгын товч намтар -
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1979-1984 онд Москва хотын Улсын Их сургуульд суралцаж төгссөн, хуульч мэргэжилтэй.
- 1994-2000 онд Япон, Тайвань, Нидерланд, Англи, Итали, Австри зэрэг улсад худалдааны хууль тогтоомж, иргэний хуулийн загвар, олон улсын банк болон санхүүгийн байгууллагын эрх зvйн зохицуулалт, төрийн албаны хууль, эрх зүйн зохицуулалтын асуудлаар сургалт, семинарт оролцож дүүргэсэн.
Ажилласан байдал:
- 1984-1992 онд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн,
- 1992-1996 Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гvйцэтгэгч,
- 1996-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, ахлах референт,
- 2000-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга,
- 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 7 )
Nudee olson songolt bn Tetgeverin huulia unshaad medchiheed bichmeer yumaa dandaa hudlaa buyu tsuurhal bichsen haragdah chin id buteej hiih nas bn
ҮНЭНЧ НЬ ҮҮДЭНД , ХУДАЛЧ НЬ ХОЙМОРТ ГАРСАН ЦАГ
тэтгэвэрт нь гаргаа чээ
Ш.Солонгыг Засгийн газарт өндөр албан тушаалд хуулийн талын асуудлаар тасралтгүй шахам байнга ажиллаж байсан. Солонгыг дэмжиж байна. ШШГЕГ-ын Туулхүү МХгазрын нарийн бичиг Одонтуяагийн 11 сая шахам төгрөгийн өрийгхаацайлж дуудлага худалдаанд оруулах болохоор материалыг өөртөө татаж авчихаад заруулдаггүй, сарын дараа ямар ч гүйцэтгэх ажиллагаа хийлгүйгээр буцааж өгч өрийг төлүүлэхгүй байсаар цаад нэхэмжлэгчийг нь нас баруулж байсан, мөн 1996 онд 2 байгуулга нэгдэхэд 60 гаруй шүүх байгууллагын ажилтнуудыг халж дандаа хорихынхныг үлдээж байсан жишээтэй. Будлиантай нөхрийг Цэцэд оруулахгүй байх
Албан тасалгаанаас гарч үзээгүй хорчин авгай дээшээ мацсаар монголын олон сэхээтэн энэ хүнийн лай ланчигийг гадарланаа.
Намтараа туунийг нь бичээч, Хятад болохоор нь нуугаад тогссон сургуулийг нь бичээд байгаа юм уу